|
Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. |
|
|
|
|
2010 оны 3-р сарын 05, Баасан гариг, 08:16 |
|
Мэргэжлийн хяналт шалгалтын үр өгөөжийг дээшлүүлж, ил тод байдлыг хангах, үйлчлүүлэгчдэд чиглэсэн үйлчилгээг сайжруулахад туслалцаа үзүүлэх зорилгоор хамтран ажиллах Харилцан ойлголцлын санамж бичигт АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилттэй Эдийн засгийн бодлогын шинэтгэл, өрсөлдөх чадвар (ЭЗБШӨЧ) төслийн удирдагч Фернандо Бертоли, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (МХЕГ)-ын дарга, Улсын ерөнхий байцаагч Я.Содбаатар нар өнөөдөр гарын үсэг зурлаа.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
2010 оны 3-р сарын 05, Баасан гариг, 04:39 |
 |
|
Эрүүл мэндийн байгууллагуудад хийсэн санхүү, хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналт шалгалтын дүн |
|
|
|
|
2010 оны 3-р сарын 04, Пүрэв гариг, 12:54 |
|
Энэ оны 01 дугаар сард Клиникийн 1,2,3 дугаар эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн үйл ажиллагаанд санхүү, хөдөлмөр нийгмийн хамгааллын чиглэлээр хяналт шалгалт хийж, өчигдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд даргын Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлэлээ.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
“Даланзадгадын дулааны цахилгаан станц” -д хийсэн шалгалтын танилцуулга |
|
|
|
|
2010 оны 3-р сарын 04, Пүрэв гариг, 12:51 |
|
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд даргын баталсан 2010 оны 02 сарын 24-ны өдрийн 02/14 тоот удирдамжийн дагуу Өмнөговь аймгийн Даланзадгад Дулааны цахилгаан станцын цахилгаан, дулааны техник тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагаа, тус станцын 6.3 кВ-ын хуваарилах байгууламжид гарсан гэмтэл саатлын шалтгаан, ашиглалтын өнөөгийн байдлыг МХЕГ-ын эрчим хүчний хяналтын улсын байцаагч Б.Батзориг, эрчим хүчний хяналтын улсын байцаагч Б.Мөнхсайхан, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч Д.Эрдэнэтөгс нар тус станцын ТУЗ-ын дарга Эрчим хүчний газрын дарга Ц.Баярбаатар, ЭХГ-ийн дулаан албаны дарга Т.Батдондог, ДзДЦС-ын гүйцэтгэх захирал Д.Тулга, ерөнхий инженер Д.Өсөхбаяр болон холбогдох инженер техникийн ажилтнуудыг байлцуулан ажлын 3 хоногт багтаан үзлэг шалгалт хийлээ.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
Төрийн албаны тангарагаа өргөлөө |
|
|
|
|
2010 оны 3-р сарын 04, Пүрэв гариг, 12:48 |
|
Өнөөдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хурлын танхимд төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын арга хэмжээ болж өндөрлөлөө. Ёслолын арга хэмжээг МХЕГ-ын дарга Я.Содбаатар нээж, МХЕГ, НМХГ-ын 29 улсын байцаагч, 2 мэргэжилтэн Монгол улсын төрийн далбаанаас адис авч, батламжинд гарын үсэг зурсан байна.
Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE MicrosoftInternetExplorer4 |
|
Оюу толгой компаний хамгаалалтын албаны ажилчдын дунд хоолны хордлогын талаарх мэдээлэл |
|
|
|
|
2010 оны 3-р сарын 02, Мягмар гариг, 12:45 |
|
Өмнөговь аймгийн Оюу толгой компаний хамгаалалтын албаны ажилчдын дунд 2 дугаар сарын 28 ны өдөр хоолны хордлогот халдвар гарсантай холбогдуулан тус аймаг дахь Мэргэжлийн хяналтын газрын холбогдох улсын байцаагчид газар дээр нь хяналт шалгалтыг хийж байна.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
|
|
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>
|
|
Хуудас 19-с 1 |