• 01_health
  • 02_labor
  • 03_infrastructure
  • 04_environment
  • 05_agriculture
  • 06_border

Видео мэдээ

Зулзаган хус-Шалгалт

Мод тарив.

Эмийн чанар, аюулгүй байдал

Санал асуулга

Мэргэжлийн хяналтын газрын үйлчилгээ
 

Санал асуулга

Мэргэжлийн хяналтын газрын үйл ажиллагаа
 
Аймгийн мэргэжлийн хяналтын газрууд
Дархан-Уул аймгийн мэргэжлийн хяналтын газраас мэдээлж байна PDF Хэвлэх И-мэйл
2010 оны 8-р сарын 05, Пүрэв гариг, 10:35
Хяналт шалгалтын товч мэдээлэл:
-Хүн, малын гоц халдварт “Боом” өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд Дархан сумын хоол үйлдвэрлэл, мах, арьсны ченж, худалдагч нийт 389 хүнийг хамрууллаа. Мөн “Дархан тээвэр” ХК-ийн хүнсний шинэ захын дэргэдэх малын түүхий эд хүлээн авах газрын 6 цэгээс хөрсний дээж авч Сэлэнгэ аймгийн БГХӨСҮТ-ийн лабораторид хүргүүлэн, нийт 115 м2 талбай/мах борлуулдаг лангуу, заал, махны өлгүүр/-д 1%-ийн ариун уусмалаар ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэсэн байна.

-Дархан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Хятад улсын хөрөнгө оруулалттай “Гялалзах гэрэл” ХХК-ийн төмрийн үйлдвэрт шалгалт хийхэд үйлдвэрлэлийн тооцоонд хориглогдсон жин хэмжүүр ашиглаж байсан зөрчил илэрсэнд үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож 250,0 мянган төгрөгийн шийтгэвэр, 450,0 мянган төгрөгийн зүй бус орлогыг хурааж төсөвт төвлөрүүлж 8 заалт бүхий хугацаатай албан шаардлага өгч ажиллсэн байна.
Дэлгэрэнгүй...