|
Тамгын газрын танилцуулга
МХЕГ-ын захиргаа, хүний нөөц, хяналт шалгалтын болон санхүү, төсвийн бодлого, зохицуулалтаар хангах, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, мэргэжлийн хяналтын үйл ажиллагаанд байнгын дүн шинжилгээ хийж, үнэлэлт дүгнэлт өгөх, дотоодын хяналтыг хэрэгжүүлэх, удирдлагуудыг шаардлагатай мэдээллээр хангаж, өдөр тутмын хэвийн үйл ажиллагааны нөхцлийг бүрдүүлэхэд Тамгын газрын зорилт, чиг үүрэг оршино.
Тамгын газар Стратеги төлөвлөлт, бодлого зохицуулалтын хэлтэс, Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэс,Олон нийт, гадаад харилцааны хэлтэс, Санхүү аж ахуйн гэсэн 4 хэлтсийн зохион байгуулалттай ажиллаж байна.
Үйл ажиллагааны чиглэл:
Стратеги төлөвлөлт, бодлого зохицуулалтын хэлтэс
- Хэлтсийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж, хэлтсийн зорилт, чиг үүрэг, бүтээгдэхүүн нийлүүлэлтийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах
- Мэргэжлийн хяналтын салбарын хөгжлийн Мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэх үе шатны төлөвлөлтийг хийж, удирдлага, зохицуулалтаар хангах
- Мэргэжлийн хяналтын байгууллагын хөгжлийн асуудлаар бие даасан хөтөлбөр, төсөл боловсруулан хэрэгжүүлэх арга хэмжээг жилээр болон дунд хугацаанд төлөвлөн, биелэлтийг хангуулах
- Байгууллагын дунд хугацааны болон тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө, Төсвийн ерөнхийлөн захирагчийн ерөнхий менежер, ерөнхий менежерийн менежерүүдтэй байгуулах үр дүнгийн гэрээний төсөл боловсруулах, шаардлагатай тохиолдолд байгууллагын нэгдсэн төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хяналтын газруудтай хамтран хэрэгжүүлэх
- Нийгэмд учирч болох эрсдлийн судалгаанд үндэслэн эрсдлийн үнэлгээг хяналтын салбар, чиглэлээр хийж, эрсдлээс урьдчилан сэргийлэх төлөвлөлтийг бодлогын удирдлагаар хангах
- Технологийн урьдчилсан хяналтыг хэрэгжүүлэх бодлогын удирдлага, арга зүйгээр хангах
- Хяналт шалгалтын үйл ажиллагаа, үр дүнгийн статистик үзүүлэлтүүдийг хяналтын газруудтай хамтран боловсруулж, мөрдүүлэх, боловсронгуй болгох арга хэмжээг авах
- Мэргэжлийн хяналтын салбарын бодлогын зорилтуудыг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгуулах, хэрэгжилтийг зохион байгуулах
- Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүргийн хүрээнд төрийн хяналт шалгалтын хамрах хүрээг нарийвчлан тогтоож, боловсронгуй болгох, төрийн болон төрийн бус, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах чиглэлийг тодорхойлох, хэрэгжилтийг зохион байгуулах
- Мэргэжлийн хяналтын байгууллагын нийлүүлэх бүтээгдэхүүний анги, дэд анги, тэдгээрийн шалгуур үзүүлэлтийг хяналтын салбар бүрээр тодорхойлж, мөрдүүлэх
- Мэргэжлийн хяналт шалгалтын салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, салбарын хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам, норм, норматив, стандарт, Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулах, төсөлд санал өгөх
- Хяналтын зарим чиг үүргийг төрийн бус болон иргэний нийгмийн байгууллагад шилжүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагын дотоодын хяналтын тогтолцоонд мэргэжлийн хяналт тавих, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх
- Газрын даргын тушаал, шийдвэрийг боловсруулах, хууль зүйн үндэслэлийг хянах
- Улсын байцаагчдыг хууль зүйн мэдээллээр хангах, эрх зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх
- Хуулийн байгууллагаар шийдвэрлэгдэж байгаа хэрэгт байгууллагыг төлөөлж оролцох
- Дэд дарга нарын зөвлөлийн болон Захиргааны журмаар эд зүйлийг хураах, улсын орлого болгох, устгах зөвлөлийн үйл ажиллагааг зохион байгуулах
- Мэргэжлийн хяналтын байгууллагын хүний нөөцийн хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох, түүнд нийцүүлэн бүтэц, зохион байгуулалт, ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтыг боловсруулах, боловсронгуй болгох, болзол, шаардлага хангасан хүний нөөцөөр хангах
- Хүний нөөцийн мэдээллийн нэгдсэн сан бий болгож, төв, орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллагын удирдлагыг мэдээлэл, судалгаагаар хангах
- Хүний нөөцийг төлөвлөх, бүрдүүлэх, байршуулах, байгууллагын соёлыг төлөвшүүлэхтэй холбоотой бодлого, тогтолцоог төгөлдөржүүлэн мөрдүүлэх
- Ажлын гүйцэтгэл, цалин урамшуулал, карьер хөгжлийн бодлогын уялдаа холбоог тогтоосон механизмыг бий болгож, мөрдүүлэх
- Ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлыг зохион байгуулах
- Ажилтнуудын албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин, зэрэг дэв, шагнал урамшууллын асуудлыг шийдвэрлүүлэх, хувийн хэргийн баяжуулалт хийх, ээлжийн амралтын хуваарийг батлуулах, хөрөнгө орлогын мэдүүлэг гаргуулж, тайлагнах, оюутан хүүхдийн сургалтын зардлыг төрөөс хариуцуулах, улсын байцаагчийн эрх олгох, холбогдох мэдээлэл судалгаагаар хангах зэрэг хүний нөөцийн удирдлагын өдөр тутмын ажил үйлчилгээг зохион байгуулах
- Мэргэжлийн хяналтын байгууллагын ахмадын зөвлөлд дэмжлэг үзүүлэх, ахмад настнуудтай холбоотой ажлыг зохион байгуулах
- ТАЗ, бусад байгууллагуудад холбогдох тайлан, мэдээ хүргүүлэх
- Албан хэрэг хөтлөлтийг хариуцан гүйцэтгэх
- Архивын үйл ажиллагааг зохих стандартын дагуу явуулах
- МХЕГ-ын дотоодод мөрдөх журмыг боловсронгуй болгох, мэргэжлийн хяналтын байгууллагуудад дотоод журмыг мөрдүүлэхэд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх
- Газрын даргын зөвлөлийн болон газрын шуурхай зөвлөлгөөний үйл ажиллагааг зохион байгуулах,
- Газрын өдөр тутмын дотоод ажлыг зохион байгуулах
Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэс
- Хэлстийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж, хэлтсийн зорилт, чиг үүрэг, бүтээгдэхүүн нийлүүлэлтийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах
- Мэргэжлийн хяналтын байгууллагын бүтээгдэхүүн нийлүүлэлтийг хангах үйл ажиллагааны жил, дунд хугацааны тайлан боловсруулан төсвийн ерөнхийлөн захирагчид тайлагнах, ерөнхий менежерийн менежерүүдтэй байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэж, үйл ажиллагааны үр дүнгийн шалгуур үзүүлэлтийг боловсронгуй болгох бодлогын удирдлагаар хангах
- Мэргэжлийн хяналтын бүх шатны байгууллага, нэгжийн үйл ажиллагаанд дотоодын хяналт тавьж, арга зүйн заавар, зөвлөгөө өгөх
- УИХ, Засгийн газрын холбогдох тогтоол, шийдвэр, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, биелэлтийг Засгийн газар, Шадар сайдын ажлын алба, холбогдох газарт тайлагнах
- Мэргэжлийн хяналт шалгалтын салбарын хөгжлийн Мастер төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, байдалд хяналт-шинжилгээ хийж, үнэлэлт дүгнэлт өгөх
- Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд мэргэжлийн хяналтын талаар тусгагдсан бодлогын зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний биелэлтэд хяналт-шинжилгээ хийж, үнэлэлт дүгнэлт өгч, холбогдох газарт тайлагнах
- Мэргэжлийн хяналтын байгууллагын холбогдох асуудлаар гаргасан хөтөлбөр, төсөл, тэдгээрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, байгууллагын дунд хугацааны болон тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт, үр дүнд хяналт-шинжилгээ хийж, үнэлэлт дүгнэлт өгөх
- Хяналтын газар, орон нутгийн Мэргэжлийн хяналтын байгууллагын бүтээгдэхүүн нийлүүлэлтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт, үр дүнд хяналт-шинжилгээ хийж, үнэлэлт дүгнэлт өгөх
- Салбарын хэмжээнд мөрдөгдөж буй хууль тогтоомж, төрийн эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдүүлэхээр тогтоосон дүрэм, журам, стандарт, норм нормативын хэрэгжилт салбарын хэмжээнд хэрхэн биелэгдэж байгаад хяналт шинжилгээ хийж санал дүгнэлт гаргах
- Мэргэжлийн хяналтын ес зүйн хорооны ажлын албаны үүрэг гүйцэтгэж, улсын байцаагчдын ёс зүйн дүрмийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, үнэлэлт дүгнэлт өгөх
- Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааны үр дүнгийн талаарх нийгмийн үнэлэмжийг тодорхойлж, холбогдох арга хэмжээ авах
- Нэгдсэн удирдамжаар хийсэн томоохон шалгалтын тайланд салбарын чиглэлээр хяналт шинжилгээ хийж, нэгдсэн үнэлгээ өгөх
- Орон нутгийн Мэргэжлийн хяналтын байгууллагын дотоод ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлт, улсын байцаагчийн үйл ажиллагаанд шалгалт, хяналт-шинжилгээ хийж, үнэлэлт дүгнэлт өгч холбогдох арга хэмжээ авах
- Шаардлагатай үед байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн өргөдөл, гомдлын мөрөөр төв, орон нутгийн хяналтын улсын байцаагчдын үйл ажиллагаанд шалгалт хийх
- Төрийн албан хаагч, улсын байцаагчийн ёс зүйн асуудлаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан асуудлыг магадлан тогтоох, шаардлагатай арга хэмжээ авах
- Бусад шаардлагатай асуудлаар хяналт-шинжилгээ хийж, үнэлэлт дүгнэлт өгөх
Олон нийт, гадаад харилцааны хэлтэс
- Хэлстийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж, хэлтсийн зорилт, чиг үүрэг, бүтээгдэхүүн нийлүүлэлтийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах
- Сургалт, мэдээлэл, үйлчилгээний төвийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах
- Боловсон хүчний мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, шинэ мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх үйл ажиллагааг төлөвлөж, хэрэгжүүлэх
- Эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн, хэлэлцүүлэг зохион байгуулах, мэргэжлийн хяналтын үйл ажиллагааг хэрэглэгчдэд танилцуулахтай зорилгоор сургалт явуулах
- Мэргэжлийн хяналтын үйлчилгээ, мэдээллийг иргэд, хэрэглэгчдэд хурдан шуурхай, хүндрэл чирэгдэлгүй хүргэх ажлыг зохион байгуулах
- Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас үзүүлж буй үйлчилгээний талаарх мэдээлэл, зөвлөгөө, зөвлөмж, тараах материал зэргийг бэлтгэн хэвлүүлж, олны хүртээл болгох, хэвлэлийн бага хурал зохион байгуулах
- Мэргэжлийн хяналтын байгууллагын гадаад харилцаа, хамтын ажиллагааны бодлого, зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх
- Гадаад орнуудын хяналтын байгууллага, олон улсын байгууллагуудын талаар судалж, холбоо тогтоох, хамтын ажиллагаа тогтоох, хөгжүүлэх
- Зээл тусламжийн болон олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа төслүүдийн хэрэгжилтийг уялдуулан зохицуулах, төсөл хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах
- Засгийн газар хоорондын уулзалт, гэрээ хэлэлцээрт мэргэжлийн хяналтын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар санал боловсруулж тусгуулан, хэрэгжилтийг тайлагнах
- Гадаад айлчлал, уулзалт, хүндэтгэл ёслолын бусад арга хэмжээг зохион байгуулах
- Ажилтнуудыг гадаадад сургаж, бэлтгэх ажлыг системтэй, төлөвлөгөөтэйгээр хэрэгжүүүлэх
- Байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлэх мэдээллийн систем, программ хангамжийн хэрэгцээ, шаардлагыг тодорхойлон, нэвтрүүлэх талаар баримтлах бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэн хэвийн үйл ажиллагааг хангах, түүнтэй холбогдох дүрэмж, журам, заавар боловсруулж мөрдүүлэх
- Байгууллагын үндсэн үйл ажиллагааг дэмжих мэдээллийн систем /мэдээллийн сан, программ хангамж, дэд бүтэц, сургалт/ бүрдүүлэх ажлыг зохион байгуулах, түүнд хэрэглэгдэх нийтлэг болон тусгай зориулалтын программ хангамж, интернетийн орчин дахь албан хэрэглээг нэвтрүүлж, хөгжүүлэх,
- Байгууллагын хөгжилд шаардлагатай мэдээлэл технологийн чиглэлийн төсөл боловсруулах, хэрэгжүүлэх
- Хяналт шалгалтын мэдээллийн нэгдсэн цахим санг бүрдүүлж, удирдлага, хэрэглэгчдийг мэдээллээр хангах
- Байгууллагын гадаад, дотоод сүлжээний удирдлага, түүний нууцлал хамгаалал, найдвартай, хэвийн ажиллагааг хангах
- Байгууллагын компьютер, техник, тоног төхөөрөмжийн хэрэгцээг тодорхойлох, хэвийн ажиллагааг хангах
- Цаг бүртгэлийн системийн хэвийн үйл ажиллагааг хангах
- Хэвлэл мэдээлийн байгууллагуудтай хамтран ажиллах чиглэлийг тогтоож, гэрээ байгуулан ажиллах
- Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын үйл ажиллагаа, хяналт шалгалтын дүн, холбогдох бусад мэдээлэл, сэрэмжлүүлэг, зөвлөмж, зөвлөгөөг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах
- Газар, ажилтнуудын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан материалыг нэгтгэн хадгалах, тэдгээрт дүн шинжилгээ хийх, удирдлагыг мэдээллээр хангах, газрын даргын туслахын үүрэг гүйцэтгэх
Санхүү аж ахуйн хэлтэс
- Хэлстийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж, хэлтсийн зорилт, чиг үүрэг, бүтээгдэхүүн нийлүүлэлтийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах
- Нягтлан бодох бүртгэл, төсөв, санхүүгийн холбогдолтой хууль, тогтоомжийн хэрэгжилтийг мэргэжлийн хяналтын салбарын хэмжээнд хангуулж, хяналт тавин ажиллах
- Төсвийн ерөнхийлөн захирагчид Мэргэжлийн хяналтын салбарын хэмжээнд нийлүүлэх бүтээгдэхүүнд шаардагдах зарлага санхүүжилтийн хэрэгцээг тодорхойлж, нэгдсэн төсвийг боловсруулан батлуулж, зохистой хуваарилах, санхүү, мөнгөний удирдлагыг сайжруулан, эдийн засгийн боломжийг нэмэгдүүлэх
- Хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалтаар хангаж, хөрөнгө оруулалтыг үр ашигтай байршуулах
- Ажилтнуудын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах, чөлөөт цаг, амралтаа зөв зохистой өнгөрүүлэх, эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэг, үйлчилгээнд хамрагдах бодлого, зорилт, арга хэмжээг төлөвлөн үе шаттай хэрэгжүүлэх
- Системийн хэмжээнд анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг олон улсын стандартад нийцүүлэн хөтөлж, орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллагыг санхүү, бүртгэлийн нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангах
- Тухайн оны төсвийн тухай хуулийг системийн хэмжээнд мөрдүүлэх, төсөвт төвлөрүүлэх орлого болон батлагдсан төсөвт зардлын гүйцэтгэлд хяналт тавьж, хуулийн дагуу үнэн зөв тайлагнах
- МХЕГ-ын санхүүгийн үйл ажиллагаанд судалгаа, шинжилгээ хийж, холбогдох арга хэмжээ авах
- Өмч, хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, ашиглалтын байдалд хяналт тавих
- МХЕГ-ын төв аппаратын аж ахуй, хангамж, нийтлэг үйлчилгээг хяналтын газар, хэлтсийн захиалга, хэрэгцээнд тулгуурлан үзүүлэх
- МХЕГ-ын ажилтнуудад операторын үйлчилгээ үзүүлэх
|