• 01_health
  • 02_labor
  • 03_infrastructure
  • 04_environment
  • 05_agriculture
  • 06_border

Видео мэдээ

Зулзаган хус-Шалгалт

Мод тарив.

Эмийн чанар, аюулгүй байдал

Санал асуулга

Мэргэжлийн хяналтын газрын үйлчилгээ
 

Санал асуулга

Мэргэжлийн хяналтын газрын үйл ажиллагаа
 
Дэд бүтцийн хяналтын газар
Дэд бүтцийн хяналтын газар PDF Хэвлэх И-мэйл
2009 оны 8-р сарын 11, Мягмар гариг, 17:33
logo - gasi monЧиг үүрэг
  • Дэд бүтцийн салбарын хяналтын бодлого, стратеги, хөтөлбөр, төслийг Мэргэжлийн хяналтын нэгдсэн тогтолцоо, стратеги, төлөвлөлтийн зарчимд тулгуурлан боловсруулж хэрэгжүүлэн, орон нутгийн байгууллагыг салбарын хяналтын бодлого, удирдлагаар хангах
  • Дэд бүтцийн салбарын хууль тогтоомж, дүрэм журам, стандарт, норм норматив болон хууль тогтоомжийг хэрэгжүүлэхээр төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан шийдвэр, дэд бүтцийн салбарт хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, төсөл, төлөвлөгөөний биелэлтэд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулах
  • Барилга, эрчим хүч, шингэрүүлсэн шатдаг хий, авто зам, мэдээлэл холбооны байгууламжийн угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох, барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах ажлыг зохион байгуулах
  • Дэд бүтцийн салбарт улсын төсвийн болон Монгол улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр баригдаж байгаа барилга, эрчим хүч, харилцаа холбоо, шингэрүүлсэн шатдаг хий, замын байгууламжийн зураг төсөл, угсралтын ажлын чанар байдалд хяналт шалгалт хийж, хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх ажлыг уялдуулан зохицуулах арга хэмжээ авах
  • Дэд бүтцийн салбарын хууль тогтоомж, үндэсний стандарт, дүрэм, журмыг төгөлдөршүүлэх, боловсронгуй болгоход бүх талын дэмжлэг үзүүлэх ажлыг зохицуулж, хэрэгжүүлэх
  • Барилга, авто зам, өргөх механизм, харилцаа холбоо, эрчим хүч, шингэрүүлсэн шатдаг хий, хэмжил зүй, тээврийн салбарт үүсч болох аливаа эрсдэл, сөрөг нөлөөллийг тодорхойлох, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр судалгаа, дүн шинжилгээ хийж, үнэлгээ дүгнэлт гарган, эрсдлийн удирдлага, зохицуулалтаар хангаж, аливаа сөрөг нөлөөлөл, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх , мэдээлэл бүртгэлийн сан ажиллуулах
  • Дэд бүтцийн салбарын үйлдвэрлэл, үйлчилгээ, техник, тоног төхөөрөмж, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, гарсан осол аваар, хэмжүүр, хэмжих хэрэгслийн ашиглалт, баталгаажуулалт болон байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс ирүүлсэн аливаа зөрчилтэй асуудлын шалтгаан, нөхцлийг судлан шалгаж, мэргэжлийн дүгнэлт гаргах ажлыг зохион байгуулах
  • Дэд бүтцийн хяналтыг хэрэгжүүлэх улсын байцаагчдыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж, тэдний мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх арга хэмжээ авах
  • Иргэдийн амьдрах орчин, нөхцлийг сайжруулах, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон олон улсын эрх зүйн зохицуулалт, гадаад орны туршлагыг судалж нэвтрүүлэх, гадаад, дотоод хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх
  • Зуух, даралтат сав, шугам хоолойг улсын бүртгэлд хамруулан холбогдох дүрэм, журамд заасан хугацаанд техникийн туршилт магадлалт хийлгэн баталгаажуулж, ашиглах зөвшөөрөл олгох ажлыг зохион байгуулалтаар хангаж ажиллах
  • Эрчим хүчний хяналтад хамаардаг тоног төхөөрөмж дээр ажилладаг инженер техникийн ажилтан, ажиллагсадын сургалт болон хууль тогтоомж, дүрэм, журмын мэдлэгийн түвшинд хяналт тавьж, зуухны машинч, даралтат сав, цахилгаан, дулааны тоног төхөөрөмж ажиллуулагч, гагнуурчин болон үл эвдэх аргаар шалгалт хийдэг мэргэжилтний мэдлэг чадварыг шалгаж, эрх олгох ажлыг зохион байгуулахДэд бүтцийн салбарын хууль тогтоомж, хяналтын бодлого стандарт, стратеги, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх, зохицуулан зохион байгуулах, хариуцсан хяналтын салбарын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, удирдлагад бүх талын дэмжлэг үзүүлж, цаг үеэ олсон мэргэжлийн зөвлөгөө, мэдээллээр хангах