• 01_health
  • 02_labor
  • 03_infrastructure
  • 04_environment
  • 05_agriculture
  • 06_border

Видео мэдээ

Зулзаган хус-Шалгалт

Мод тарив.

Эмийн чанар, аюулгүй байдал

Санал асуулга

Мэргэжлийн хяналтын газрын үйлчилгээ
 

Санал асуулга

Мэргэжлийн хяналтын газрын үйл ажиллагаа
 
Байгаль орчин, аялал жуулчлал, ГУУ-н хяналтынгазар
PDF Хэвлэх И-мэйл
2010 оны 7-р сарын 07, Лхагва гариг, 18:40

ГАЗРЫН ЭРХЭМ ЗОРИЛГО,  2010 ОНЫ ЗОРИЛТ

Эрхэм зорилго

Байгаль орчин, аялал жуулчлал, геологи, уул уурхайн төрийн захиргааны хяналтад орчин үеийн арга технологи нэвтрүүлж, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг шуурхай боловсронгуй болгож, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг хууль тогтоомж, стандартыг сахиулж, экологийн тэнцэл алдагдах, байгаль орчныг бохирдох, доройтохоос урьдчилан сэргийлэх, геологи, уул уурхайн үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааг хангах, ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг хангахад оршино.

2010 оны зорилт

Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааг шинэчлэх бодлогын хүрээнд МХЕГ- аас 2010 онд бизнесийн хяналтыг хөнгөвчлөх жил болгосонтой холбогдуулан дараахь зорилтуудыг дэвшүүлэн тавьсан.

1. Мэргэжлийн хяналтын үйл ажиллагааны шинэчлэлийг гүнзгийрүүлж, бизнесийн үйл ажиллагааг хөнгөвчлөхөд чиглүүлэх;

2. Байгаль орчин, экологийн аюулгүй байдал, улсын төсвийн хөрөнгийн зарцуулалтад тавих хяналтыг эрчимжүүлэх;

3. Байцаагчийн хөгжлийг дэмжих болон БОХ-ын улсын байцаагч нарыг босоо тогтолцоонд оруулах;

4. Зүүн бүсийн нэгдсэн шалгалтыг хийж зүүн бүсийн асуудлыг цогцоор гаргаж ирэх.

Эдгээр зорилтуудтай уялдуулан БОАЖГУУХГ-аас дараахь зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.

  • Хяналт шалгалтын чиглэлээр илэрч буй зөрчлүүдийн тоо, өсөлт, бууралтын байдалд дүн шинжилгээ хийж дүгнэн эрсдлийн үнэлгээ, мэдээлэлийн санг цогцоор бий болгон түүн дээр үндэслэн зөрчлийн шалтгааныг арилгах гэх мэт зорилт тавьж ажиллана.
  • Байгаль орчны хяналт, Байгаль орчны доройтол, уул уурхайн хяналтын тогтолцоо гэх мэт асуудлуудаа манай улстай адил, ойролцоо нөхцөлтэй улс орнууд хэрхэн шийдвэрлэснийг судалж үйл ажиллагаандаа тусгаж ажиллах,
  • Салбарын яамд, түүний агентлагуудтай хамтран ажиллах талаар олсон амжилтаа бататган амьдрал практикт тулгарч буй асуудлуудыг шийдэх, хяналтын бодлогод тусгаж ажиллах,
  • БО,ГУУХ-ын улсын байцаагчдын мэрэгжил, ур чадварыг дээшлүүлэх талаар онцгой анхаарч төрөл бүрийн сургалт, семинар, туршлага судлах аялалд хамруулах чиглэлээр ажиллах.

ГАЗРЫН ЧИГ ҮҮРЭГ, ГҮЙЦЭТГЭХ АЖИЛ

Байгаль орчин, аялал жуулчлал, геологи, уул уурхайн чиглэлээр гаргасан  Монгол Улсын хууль, тогтоомж, олон улсын гэрээ, хэлэлцээр, дүрэм, журам стандартын биелэлтийг хангуулж хяналт тавин ажиллаж байна.

Аймаг, нийслэл, орон нутгийн байгаль  орчин, аялал жуулчлал, геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нарыг мэргэжил арга зүйн нэгдсэн удирдлагаар хангаж ажилладаг.

Үндсэн чиг үүрэг

1. Эрсдлийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг

2. Хяналт шалгалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах чиг үүрэг

3. Эрх зүйн орчныг төгөлдөршүүлэх чиг үүрэг

4. Хяналт шинжилгээ, үнэлгээ хийх чиг үүрэг

5. Соён гэгээрүүлэх чиг үүрэг

Үндсэн чиг үүргийн хүрээнд гүйцэтгэх ажил

1. Байгаль орчин, аялал жуулчлал, геологи уул уурхайн хяналтын чиглэлээр эрсдлийн удирдлагын бодлого, зохицуулалтыг хэрэгжүүлэх чиг үүргийн хүрээнд:

  • Баримтын шинжилгээ хийх;
  • Өнөөгиийн нөхцөл байдалд үнэлгээ өгөх;
  • Байгаль орчин, аялал жуулчлал, геологи уул уурхайн салбарт учирч болох эрсдлийг тодорхойлох;
  • Эрсдэлд нөлөөлж буй хүчин зүйлийг тодорхойлох;
  • Эрсдлийн зэргийг тодорхойлох;
  • Гарч болох үр дагаварыг урьдчилан томъёолох;
  • Эрсдлийг бууруулах арга замыг тодорхойлох;
  • Эрсдэл ихтэй байгууллагад/үйл ажиллагаа/ хяналт шалгалтыг чиглүүлэх;

2. Байгаль орчин, аялал жуулчлал, геологи уул уурхайн хяналт шалгалтын бодлого, төлөвлөлт, зохицуулалт, хамтын ажиллагаа, хүний нөөцийн удирдлагаар хангах:

  • Байгаль орчин, аялал жуулчлал, геологи уул уурхайн салбарт хийх хяналт шалгалтын үйл ажиллагааны ажилбаруудыг боловсруулах “Гүйцэтгэлийн стандарт”–ыг нэвтрүүлэх;
  • Хяналт шалгалтад мэдээллийн технологийн давуу тал, шинжлэх ухааны ололт, арга аргачлалыг нэвтрүүлэх
  • Мэдээллийн сан байгуулах;
  • Хяналт шалгалтын үйл ажиллагааг мэргэжил арга зүйн удирдлага, зохицуулалтаар хангах;
  • Орон нутгийн улсын байцаагчдыг мэдээллээр хангах;
  • Хяналт шалгалтын үр дүн, үр нөлөөг дээшлүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулах;
  • Хяналт шалгалтад иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх;
  • Нэгдсэн удирдамжаар хийх шалгалтын үр дүн, оролцоонд үнэлгээ өгөх;
  • Үйлчлүүлэгч болон сонирхогч талуудыг мэдээллээр хангах /Засгийн Газар, МХЕГ-ын удирдлага, бусад удирдах албан тушаалтан, олон нийтийн байгууллага, иргэд/;
  • Улсын байцаагчдыг чадваржуулах, мэргэшүүлэх, ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрддөг тогтолцоог төлөвшүүлэх;

3. Хяналт шалгалтыг хэрэгжүүлэх хууль, эрхзүйн орчинг төгөлдөршүүлэх:

  • Хууль тогтоомжид оруулах өөрчлөлтийн санал боловсруулах;
  • Стандартад оруулах өөрчлөлтийн санал боловсруулах;
  • Мэргэжлийн хяналтын салбарын хууль тогтоомжийн уялдаа холбоог сайжруулах;
  • Салбарын хууль, дүрэм журмын цоорхой, хийдлийг багасгах чиглэлээр өөрийн орны болон олон улсын хандлагад нийцүүлэн дүн шинжилгээ  хийх;
  • Иргэд, байгууллага, ажилтнууд хуулийг дээдэлж ажилладаг зарчмыг төлөвшүүлэх;

4. Байгаль орчин, аялал жуулчлал, геологи, уул уурхайн хяналтын салбарын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, мэдээлэл судалгаагаар хангах:

  • Хяналт-шинжилгээ, үнэлгээний төлөвлөлт;
  • Гарцын шалгуур үзүүлэлт боловсруулах, боловсронгуй болгох;
  • Мэдээ баримтыг боловсруулах арга хэрэгсэл, арга зүйг боловсруулах, боловсронгуй болгох;
  • Хяналт шалгалт хийснээр гарсан үр дүн, тоон болон чанарын ахиц дэвшил гарсан эсэх, эрсдлийн түвшин буурсан эсэхэд дүн шинжилгээ хийх;
  • Үнэлгээ дүгнэлт өгөх;
  • Сайжруулах арга зам, стратегийг тодорхойлох;

5. Соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх:

  • Иргэдэд учирч болох эрсдэл бүхий асуудлаар сэрэмжлүүлэг өгөх;
  • Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан сургалт зохион байгуулах;
  • Хууль зүйн болон мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх;
  • Иргэд, байгууллагад хууль тогтоомжийг таниулах, тайлбарлах.

БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Байгаль орчин, аялал жуулчлал, геологи уул уурхайн хяналтын газар нь:

  • Газрын дарга /Н.Батбаяр/
  • Байгаль орчин, аялал жуулчлалын хяналтын хэлтсийн дарга  /Д.Цэрэндаш /
  • Геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга /Б.Баатарцогт /

Байгаль  орчин,аялал жуулчлал ,геологи, уул уурхайн хяналтын газар нь Байгаль орчин, аялал жуулчлалын хяналт, Геологи уул уурхайн хяналт гэсэн 2 хэлтэстэйгээр байгаль орчин,  геодези, зураг зүйн хяналтын 7, Геологи, уул уурхайн хяналтын 7нийт 14 улсын ахлах  болон улсын байцаагчтайгаар Монгол улсын нутаг дэвсгэр дээр байгаль  орчин, аялал жуулчлал, геологи, уул уурхайн хяналтыг хэрэгжүүлж байна. 21 аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газруудад байгаль  орчны  болон геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчид, сум  бүрт байгаль  орчны хяналтын улсын байцаагч  нар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт тавин ажиллаж  байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын хяналтын хэлтэс

Хэлтсийн чиг үүрэг

  • Газар, газрын хэвлий, түүний баялаг, ус, ой, ургамал, амьтан, агаарыг хамгаалах, тэдгээрийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, ой, хээрийг түймрээс хамгаалахтай холбогдсон хууль тогтоомж, стандарт, хэм хэмжээ, дүрэм, шийдвэрийн биелэлтэд хяналт тавих;
  • Байгаль орчинд нөлөөлөх үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа байгууллага, аж ахуйн нэгжийн төсөл хөтөлбөр, гэрээний байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд хамрагдсан байдал, үнэлгээгээр заасан байгаль орчныг нөхөн сэргээх, засаж тохижуулах арга хэмжээний биелэлтэд хяналт тавих;
  • Химийн хорт бодисын үйлдвэрлэлт, экспорт, импорт, хадгалалт, худалдаалалт, тээвэрлэлт, ашиглалт, устгалт, аюултай хог хаягдлын экспорт, импорт, хил дамжуулан тээвэрлэлтэд хяналт тавих;
  • Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтад хяналт тавих;
  • Агаар, ус, хөрсөн дэх хими, биологийн хортой бодисын хүлцэх хэм хэмжээ, байгаль орчинд хаяж болох хорт бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээнд хяналт тавих;
  • Газрын хэвлийн зохистой ашиглалт, уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас үүссэн газрын эвдрэлийн нөхөн сэргээлтэд хяналт тавих;
  • Газар, геодези, зураг зүй, кадастрын тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих;
  • Геодези, зураг зүйн хэмжлийн багаж, хэрэгслийн баталгаажуулалт болон улсын геодезийн сүлжээний цэг тэмдэгтийн хамгаалалтад хяналт тавих;

Хэлтсийн бүрэлдэхүүн

  • Байгаль орчин, аялал жуулчлалын хяналтын хэлтсийн дарга Д.Цэрэндаш
  • Байгаль орчны хяналтын улсын /ахлах/ байцаагч /6/
  • Байгаль орчин, геодези, зураг зүйн улсын /ахлах/ байцаагч /1/

Нэр

Албан тушаал

Хариуцсан чиглэл

Өрөө

Утас

1

Ч.Нямдаваа

Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч

Ойн хууль тогтоомжийн хяналт хариуцсан улсын ахлах байцаагч

403

264178

2

Б.Оюунчимэг

Байгаль орчин, геодези, зураг зүйн хяналтын улсын ахлах байцаагч

Газрын харилцаа, Геодези, зураг зүйн хяналт хариуцсан улсын ахлах байцаагч

403

264178

3

Г.Чинзориг

Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч

Ус, рашаан, Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдал, хөрсний бохирдлын асуудал хариуцсан улсын ахлах  байцаагч

403

264178

4

З.Отгон

Байгаль орчны хяналтын улсын ахлах  байцаагч

Химийн хорт бодис, Агаарын бохирдлын асуудал хариуцсан улсын ахлах  байцаагч

403

264178

5

Г.Энхмөнх

Байгаль орчны хяналтын улсын байцаагч

Байгаль орчны нөхөн сэргээлтийн асуудал хариуцсан улсын байцаагч

436

263065

6

Ц.Төмөрбаатар

Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, Тусгай хамгаалалттай газар нутгийн суудал хариуцсан улсын ахлах байцаагч

403

264178

7

Ж.Бадамханд

Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч

Ургамал, Амьтан, ан агнуурын асуудал хариуцсан улсын ахлах байцаагч

403

264178

Геологи, уул уурхайн хяналтын хэлтэс

Хэлтсийн чиг үүрэг:

  • Ашигт малтмалын хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, барьцаалах, худалдах, цуцлах, тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болох, ажиллагаа хууль тогтоомжийн дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавих
  • Ашигт малтмалын хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хайгуулын болон уулын ажлын төлөвлөгөө, ослын үед ажиллах төлөвлөгөө, орд газрыг ашиглах техник эдийн засгийн үндэслэл , зураг төсөл, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавих
  • Геологийн мэдээллийн улсын сангийн бүрдүүлэлт, хадгалалт, хамгаалалт, ашиглалтад хяналт тавих
  • Газрын тосны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт тавих
  • Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөлт, улсын болон орон нутгийн төсөвт оруулах төлбөр, хураамжийн төлөлтийн байдалд хяналт тавих
  • Геологи, уул уурхайн үйлдвэрлэл, техник, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны талаархи хууль тогтоомж, дүрэм, журмын болон үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх талаар авах арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих
  • Тэсрэх бодисын ашиглалт, хадгалалт, тээвэрлэлтийн байдалд хяналт тавих

Хэлтсийн бүрэлдэхүүн

  • Геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Б.Баатарцогт
  • Геологи, уул уурхайн хяналтын улсын /ахлах/ байцаагч /8/

Нэр

Албан тушаал

Хариуцсан чиглэл

Өрөө

Утас

1

Д.Чилхаажав

Геологи, уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагч

Бүх төрлийн геологи, хайгуулын үйл ажиллагаа, АМ-ын экспортын нөөцийн төлбөр, улсын төсвийн хөрөнгөөр нөөц нь тогтоогдсон ордын төсвийн эргэн төлөлтийн асуудал хариуцсан улсын ахлах байцаагч

427

263113

2

М.Энхтуяа

Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч

Уулын ажлын төлөвлгөө тайлангийн  асуудал хариуцсан улсын байцаагч

427

263113

3

Л.Цэвээнравдан

Геологи, уул уурхайн хяналтын улсын ахлах  байцаагч

АМ-ын хайгуулын лиценз эзэмшигчдийн хувийн хөрөнгөөр хийгдэж байгаа эрэл хайгуулын судалгааны асуудал, газрын тосны асуудал  хариуцсан улсын ахлах  байцаагч

427

263113

4

С.Батмөнх-Эрдэнэ

Геологи, уул уурхайн хяналтын улсын   байцаагч

Уул уурхайн тоног төхөөрөмжийн асуудал хариуцсан улсын байцаагч

427


5

С.Болд

Геологи, уул уурхайн хяналтын улсын  байцаагч

Далд уурхайн аюулгүй ажиллагаа, тэсрэх материалын ашиглалт хадгалалт, уул уурхайн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны асуудал хариуцсан улсын байцаагч

428

262881

6

Д.Мөнхтамир

Геологи, уул уурхайн хяналтын ахлах  улсын байцаагч

Уул уурхайн баяжуулалтын технологи, бүтээгдэхүүний стандартын асуудал хариуцсан улсын байцаагч

428

262881

7

Ж.Жаргал

Геологи, уул уурхайн хяналтын ахлах  улсын байцаагч

АМ-ын тусгай зөвшөөрөл эзэмшигчдын байгаль орчны тухай хуулийн хэрэгжилт, уурхайн хаалтын төлөвлөгөө, зураг төсөл, нөхөн сэргээлт хариуцсан улсын ахлах байцаагч

428

262881

8

Ч.Энхбаяр

Геологи, уул уурхайн хяналтын улсын ахлах  байцаагч

Түгээмэл тархацтай АМ, маркшейдерийн ажил, нөөцийн хөдөлгөөн, ордын нөөцийн блансын  асуудал хариуцсан улсын ахлах байцаагч

428

262881