• 01_health
  • 02_labor
  • 03_infrastructure
  • 04_environment
  • 05_agriculture
  • 06_border

Видео мэдээ

Зулзаган хус-Шалгалт

Мод тарив.

Эмийн чанар, аюулгүй байдал

Санал асуулга

Мэргэжлийн хяналтын газрын үйлчилгээ
 

Санал асуулга

Мэргэжлийн хяналтын газрын үйл ажиллагаа
 
Асуулт хариулт
Асуулт-Хариулт Соёлын өв гэж юу вэ? PDF Хэвлэх И-мэйл
2010 оны 6-р сарын 15, Мягмар гариг, 18:31
Өнгөрсөн үеэс бидэнд өвлөгдөн үлдсэн, одоо бидэнд байгаа, ирээдүй хойч үе маань түүнээс суралцаж, түүнийг  гайхан биширч, сэтгэлийн таашаал авч байх үүднээс бидэнд үлдээсэн  аливаа зүйлийг “Өв” гэж хэлнэ. Монгол улсын Соёлын тухай хуулийн 3.2, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 3,4 дүгээр зүйлд заасан  түүхэн тодорхой орон зай, цаг үеийг төлөөлж чадах түүх, соёл, урлаг, шинжлэх ухааны ач холбогдол бүхий  эд зүйлсийг  нийтэд нь соёлын өв гэнэ. Соёлын өвийг биет, биет бус гэж  хоёр  ангилдаг ба биет өвийг дотор нь хөдлөх, үл хөдлөх гэж 2 хувааж үздэг байна.
Хөдлөх дурсгал гэдэгт музейн үзмэр, сүм хийд, хувь хүнд хадгалагдаж байгаа эд өлгийн зүйлс, Үл хөдлөх дурсгал гэдэгт хээр хөдөө оршиж буй эртний  булш хиргисүүр, хадны сүг зураг, бичээс хөшөө чулуу, эртний хот, сүм хийдийн туурь зэрэг археологи, палеонтологи, уран барилгын дурсгал хамрагддаг.
Дэлгэрэнгүй...
 
Сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр / Асуулт-Хариулт / PDF Хэвлэх И-мэйл
2010 оны 6-р сарын 05, Бямба гариг, 17:11
Асуулт:
Хувийн цэцэрлэг байгуулахад хаанаас зөвшөөрөл авч, ямар баримт бичиг  бүрдүүлэх вэ?
Хариулт :
Эхлээд та хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулах эзэмшил газар болон цэцэрлэгийн зориулалттай байрны асуудлаа шийдвэрлэсэн байх нь чухал.
Цэцэрлэг ажилуулах тусгай зөвшөөрлийг аймаг, нийслэлийн боловсролын газрын дүгнэлтийг үндэслэн аймаг, нийслэлийн Засаг дарга олгоно.
Цэцэрлэг ажиллуулах тусгай зөвшөөрөл авахдаа дараах баримт бичгүүдийг бүрдүүлсэн байна.  Үүнд:
Дэлгэрэнгүй...
 
Асуулт: Ерөнхий боловсролын сургууль төгсөөд Их дээд сургуульд элсэн мэргэжлээ сонгоход юу анхаарах ёстой вэ. PDF Хэвлэх И-мэйл
2010 оны 5-р сарын 28, Баасан гариг, 18:37
Асуулт: Ерөнхий боловсролын сургууль төгсөөд Их дээд сургуульд элсэн мэргэжлээ сонгоход юу анхаарах ёстой вэ.
-Эхлээд тухайн мэргэжлийн талаарх мэдээллийг сургуулиудынх нь ВЭБ сайт руу орж сургалтын хугацаа, төлбөр, сургалтын хэлбэр, багшийн бүрэлдэхүүн зэргийг сайтар судалж сонголтоо хийх хэрэгтэй.
Хамгийн чухал нь төгссөн хүмүүс нь хөдөлмөрийн зах зээл дээр аль хэр эрэлттэй байна вэ гэдгийг сайн судлах ёстой
Дэлгэрэнгүй...
 
Дээд боловсролын чиглэлээр Асуулт-Хариулт PDF Хэвлэх И-мэйл
2010 оны 5-р сарын 28, Баасан гариг, 18:27
Асуулт: Иргэн Н нь Улстөрийн их сургуулийг төгссөн манай байгууллагад тэтгэвэрийн байцаагчаар ажилладаг. Тус сургууль нь нягтлан бодох мэргэжлээр дээд боловсрол олгодог уу?, иргэн Н-ыг нягтлан бодох мэргэжлээр бакалаврын зэрэг эзэмшсэнд тооцох уу?
-Улстөрийн их сургууль нь иргэний улс төрийн дээд боловсрол олгох үйл ажиллагаа эрхэлдэг, БСШУ-ны яамнаас тусгай зөвшөөрөл олгосон сургалтын байгууллага биш бөгөөд нягтлан бодох мэргэжлээр дээд боловсрол олгох сургалт явуулдаггүй тул иргэн   Н.-ныг нягтлан бодох мэргэжлээр бакалаврын зэрэг эзэмшсэнд тооцохгүй.
Асуулт: Манай хүү МУИС-ийн мэдээлийн технологийн сургуулийн 3-р дамжаанд суралцдаг, эдийн засгийн чиглэлээр давхар мэргэжил эзэмших сонирхолтой байгаа юм.  Энэ хичээлийн жилийн хавраас эхлэн суралцах хугацаандаа эдийн засгийн чиглэлээр давхар мэргэжил эзэмших боломж байдаг уу? Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар зөвлөгөө өгнө үү.
Дэлгэрэнгүй...
 
Байгаль орчны салбарын хууль тогтоомжийн талаарх асуулт хариулт PDF Хэвлэх И-мэйл
2010 оны 5-р сарын 26, Лхагва гариг, 14:59
Асуулт. Таримал ойг өмчилж болох уу?
-Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу ойн нөөц нь төрийн өмч мөн бөгөөд гагцхүү ард түмний мэдэлд байна. Гэхдээ хууль тогтоомжид заасан журмын дагуу иргэн өөрийн өмчийн болон эзэмшлийн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага эзэмшлийн газартаа өөрийн хөрөнгөөр зориудаар тарьж ургуулсан ой модыг өмчилж болно.
Асуулт. Мод бэлтгэх зөвшөөрлийг хэнээс авах вэ?
Дэлгэрэнгүй...
 
<< Эхлэх < Өмнөх 1 2 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 2-с 1