• 01_health
  • 02_labor
  • 03_infrastructure
  • 04_environment
  • 05_agriculture
  • 06_border

Видео мэдээ

Зулзаган хус-Шалгалт

Мод тарив.

Эмийн чанар, аюулгүй байдал

Санал асуулга

Мэргэжлийн хяналтын газрын үйлчилгээ
 

Санал асуулга

Мэргэжлийн хяналтын газрын үйл ажиллагаа
 
Зөвлөмж


ЗӨВЛӨМЖ! Хүнсийг хэрхэн аюулгүй хадгалах, хэрэглэх, бэлтгэж боловсруулах, шалгах, сонгох, худалдах талаар хэрэглэгчдэд өгөх зөвлөмж PDF Хэвлэх И-мэйл
2010 оны 7-р сарын 28, Лхагва гариг, 17:09

Хүнсээ хэрхэн аюулгүй хадгалах вэ?

Хүнсээ хэрхэн аюулгүй хэрэглэх вэ?

Хоол хүнсээ хэрхэн аюулгүй бэлтгэж, боловсруулах вэ?

Хүнсний бүтээгдэхүүнийг сонгох вэ?

Хүнсний бүтээгдэхүүнийг хэрхэн шалгах вэ?

Хүнсний бүтээгдэхүүний шошгын тухай

Хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахад та юу анхаарах вэ?

Хүнсээ хэрхэн аюулгүй хадгалах вэ?

1. Хоол, хүнсний зүйлд нян өсөж үржих хамгийн таатай орчин нь температурын аюултай бүс буюу +4 өөс +60 хэм байдаг. Иймээс хөргөгчинд хадгалах ёстой бүтээгдэхүүнийг худалдаж авснаасаа хойш нэг цагийн дотор хөргөгчинд хийх хэрэгтэй. Хэрвээ температурын аюултай орчинд дөрвөн цагаас илүү хадгалсан бол идэж болохгүй, шууд хаях хэрэгтэй.

2. Илүү гарсан хоолоо жижиг савнуудад таслан хөргөгчинд хадгалах нь зүйтэй. Ингэснээр хоол түргэн хөрж, нян үржих боломж багасна. Хэрэв тасалгааны хэмд зуухан дээрээ дөрвөн цагаас илүү хугацаагаар байлгасан бол идэж болохгүй.

3. Түүхий бүтээгдэхүүн, болсон бүтээгдэхүүнийг хөргөгчинд хийхдээ бохирдохоос сэргийлж, тусгаарлан, болсон бүтээгдэхүүнийг дээд, түүхийг нь доод тавиур дээр халгалах нь зүйтэй. Мөн хөргөгчийг хэт дүүргэх нь ачааллыг ихэсгэж, хөргөх хэмийг багасгадаг гэдгийг анхаар.

Дэлгэрэнгүй...
 
Зарим төрлийн жимс жимсгэнэ, хүнсний ногоо хадгалах температур PDF Хэвлэх И-мэйл
2010 оны 7-р сарын 01, Пүрэв гариг, 14:46
jims2Хэрэглэгчдэд өгөх  зөвлөмж:
· Төмс, хүнсний ногоо жимс жимсгэнэ худалдан авахдаа бүтээгдэхүүнийг шинжилгээ, баталгаажуулалтанд хамруулсан эсэхийг шалгах,

· Бүтээгдэхүүнийг стандартын дагуу хадгалж байгаа эсэхийг анхаарах,

· Стандартын дагуу савласан, шошготой бүтээгдэхүүнийг худалдан авах хэрэгтэй.

Дэлгэрэнгүй...
 
ЖИМС, ХҮНСНИЙ НОГОО ҮЙЛДВЭРЛЭГЧ, ХУДАЛДАН БОРЛУУЛАГЧ, ХЭРЭГЛЭГЧДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ PDF Хэвлэх И-мэйл
2010 оны 7-р сарын 01, Пүрэв гариг, 12:59
Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE MicrosoftInternetExplorer4 /* Style Definitions */ table.MsoNormalTable {mso-style-name:"Table Normal"; mso-tstyle-rowband-size:0; mso-tstyle-colband-size:0; mso-style-noshow:yes; mso-style-priority:99; mso-style-qformat:yes; mso-style-parent:""; mso-padding-alt:0cm 5.4pt 0cm 5.4pt; mso-para-margin:0cm; mso-para-margin-bottom:.0001pt; mso-pagination:widow-orphan; font-size:10.0pt; font-family:"Times New Roman","serif";}

jims2Хүнсний ногоо, жимсэнд төрөл бүрийн эрдэс бодис, амин дэм, үнэртэн амттан, биологийн идэвхит бодис их хэмжээгээр агуулагддаг, уураг нүүрс усны агууламж харьцангуй бага учраас зохистой хүнсэнд тооцогддог билээ.

Жимс, ихэнх хүнсний ногоог боловсруулалгүйгээр хоол хүнсэнд шууд хэрэглэдэг учраас хураалтын дараах хөргөлт, сортлолт, савлалт, тээвэрлэлт, хадгалалт, худалдаалалтын үед онцгой горим шаардагддаг юм.

· Жимс, жимсгэнэ, хүнсний ногооны хадгалалтын үеийн өвчний ихэнх нь ургамал ургалтын хугацаанд халдвар авсанаас үүдэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл ургамлын иш, навчинд шимэгчилж байсан бичил биетнүүд үр жимсэнд нэвтэрч ороод бүтээгдэхүүнийг хадгалах, тээвэрлэх, борлуулах явцад хөгжлөө үргэлжлүүлдэг. Иймээс халдваргүй цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд ургамал ургалтын хугацаанд өвчин, хөнөөлт шавьж тархахаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийн тархалт ихэссэн тохиолдолд идэвхтэй хэлбэрийн тэмцэх арга хэмжээ авах нь зүйтэй.

· Жимс, ногооны гэмтэж шалбарсан, зүсэгдсэн хэсгээр өвчин үүсгэгч бичил биетнүүд нэвтэрч орсноор бүтээгдэхүүн хөгцөрч мууддаг учраас хураалт, тээвэрлэлт, хадгалалт, борлуулалтын явцад жимс, ногоог гэмтээхгүй байхад анхаарч, бүтээгдэхүүнийг хөргүүртэй зориулалтын машинаар тээвэрлэх хэрэгтэй.

· Зоорь, агуулахыг бүтээгдэхүүн хүлээн авахаас өмнө цэвэрлэж, ариутгах ажлыг технологийн дагуу заавал хийх шаардлагатай.

· Хүнсний бүтээгдэхүүнийг хадгалж байгаа агуулах, зоорины агаарын харьцангуй чийг, температур бичил биетний хөгжилтөнд чухал нөлөө үзүүлдэг тул бүтээгдэхүүн бүрт тохирсон хадгалалтын горимыг баримтлах хэрэгтэй /1-р хүснэгтэнд зарим төрлийн жимс жимсгэнэ, ногоо хадгалах температур, харьцангуй чийгийн хэмжээг үзүүлэв/.

· Жимс, ногоо худалдах цэгийг цэвэрлэж, ариутгах

· Худалдааны лангуу, тоног, хэрэгслийг цэвэрлэж, ариутгах

· Худалдааны цэгийн ойролцоох хогийг тогтмол цэвэрлэж, өдөр бүр хаях

· Худалдааны цэг рүү мал, амьтан нэвтрэхээс сэргийлэх

· Худалдагч нар хувийн ариун цэврийг сахих, гараа тогтмол угаах

МХЕГ-ын Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр үйлчилгээний хяналтын газар

 
Зөвлөмж /Эмийн хэрэглээ / PDF Хэвлэх И-мэйл
2010 оны 5-р сарын 05, Лхагва гариг, 10:46

dsc03972

Эм – жирийн нэг эд бараа биш учраас Та дур мэдэн сонгон хэрэглэх нь буруу төдийгүй аюултай үр дагаварт хүрч болох юм.

Хүн өвдлөө (эм хэрэглэх хэрэглээ үүснэ) гэхэд тэр хүн эмчид очиж өвчнөө оношлуулна.

Эмч онош тавьж эм (эмчилгээ ) бичиж өгнө.

Дараа нь эмийн санчаас жорын дагуу эмийг авна.

Дэлгэрэнгүй...
 
Хэрэв орон сууц захиалах буюу худалдаж авах гэж байгаа бол дараах зүйлүүдийг нарийвлан судалсны үндсэн дээр шийдвэрээ гаргахыг танд зөвлөж байна. PDF Хэвлэх И-мэйл
2010 оны 3-р сарын 10, Лхагва гариг, 16:47
Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE MicrosoftInternetExplorer4 /* Style Definitions */ table.MsoNormalTable {mso-style-name:"Table Normal"; mso-tstyle-rowband-size:0; mso-tstyle-colband-size:0; mso-style-noshow:yes; mso-style-priority:99; mso-style-qformat:yes; mso-style-parent:""; mso-padding-alt:0cm 5.4pt 0cm 5.4pt; mso-para-margin:0cm; mso-para-margin-bottom:.0001pt; mso-pagination:widow-orphan; font-size:10.0pt; font-family:"Calibri","sans-serif";}

· Тухайн барилгын газар олголтын захирамж, гэрээ, гэрчилгээ хүчин төгөлдөр эсэх, техникийн нөхцлийг холбогдох байгууллагуудаас бүрэн авсан байдлыг нэгбүрчлэн нарийвчлан үзэх;

· Барилгын зураг төслийг батлагдсан зургийн даалгаврын дагуу боловсруулсан байдал, хуулийн дагуу зураг төсөлд бүрэн магадлал хийгдсэн эсэхийг үзэж, гаргасан дүгнэлттүүдтэй нь танилцах;

· Барилга угсралтын ажлаа эхлэхдээ мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвшөөрөл авсан эсэх;

· Захиалагч, гүйцэтгэгчийн эдийн засгийн чадамж, дадлага, туршлага зэргийг нарийвчлан судалж мэдсэн байх; Тухайлбал урд нь барьж ашиглалтад оруулсан орон сууцны барилгын одоогийн чанар байдал, оршин суугчдын санаа бодлыг судалж мэдэх;

· Гүйцэтгэгч, захиалагч байгууллагын өр, авлагын тухай ерөнхий мэдээллийг харъяа татварын албанаас лавлах; Энэ тухай лавлаж мэдэхийг санхүүгийн чадвартай аж ахуйн нэгж, байгууллагууд санал болгодог.

· Барилга угсралтын ажлын чанар байдлын талаар зураг төслийн  зохиогч болон мэргэжлийн хяналтын байгууллагаас албан ёсоор өгсөн дүгнэлт, албан шаардлага, санал, зөвлөмж гарсан эсэхийг тодруулах, байгаа бол түүнтэй нарийвлан танилцах;

· Барилгын ажлын явц, чанар байдлын талаар тодорхой мэдээллийг зураг төслийн болон мэргэжлийн хяналтын байгууллагаас лавлаж тодруулах, зөвөлгөө авах;

· Мөн өөрийн ах дүүгийн болон найз нөхдийн хүрээн дэх барилгын мэргэжилтэй хүнийг газар дээр нь ирүүлж, үзүүлж харуулан мэргэжлийн зөвөлгөө, тусламж авах;

· Орон сууц захиалж гэрээ байгуулахдаа албан ёсны захиалагч хэн болохыг нарийвчлан тогтоож, зөвхөн түүнтэй гэрээ байгуулах;

· Гэрээ байгуулахдаа захиалагчийн санал болгож буй гэрээний төслийн заалт бүрийг нарийвчлан судалж, гэрээлэгч талуудын эрх адил тэнцүү хадгалагдаж байгаа эсэх, хүлээх хариуцлага аль хир тодорхой тусгагдсан зэргийг хуулийн мэргэжилтнээс зөвөлгөө авч, гэрээнд нэмэлт оруулах шаардлагатай эсэхээ шийдэх;

· Захиалагчийн санал болгож байгаа гэрээний төслийг сайн судлахгүйгээр шууд гарын үсэг зурж баталгаажуулах нь  танд эцэст нь эрсдэл авчрах өндөр магадлалтай гэдгийг онцгой анхаарах; Ийм тохиодол амьдрал дээр маш их гарч байна.

· Гэрээнд заасан орон сууцны талбай бодит байдал дээрээ зөрүүтэй байгаа талаар сүүлийн үед маргаан их гарч байна. Иймд тухайн барилгыг барьж байх явцад буюу дотор ханын өрлөг өрөгдөх үед зураг төсөл зохиогч, захиалагч, гүйцэтгэгчийг байлцуулан хэмжилт хийж, гэрээнд заасан талбайн хэмжээг баталгаажуулж авах;

· Та баригдаж байгаа барилгаас орон сууц худалдан авахаар захиалагчтай гэрээ байгуулсан бол барилгын ажлын явц, чанар байдалд хяналт тавих үүрэгтэй, бас эрхтэй. Шаардлагатай гэж үзвэл энэ эрх, үүргээ зураг төсөл зохиогч болон мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран хэрэгжүүлэх;

· Барилгад хэрэглэж байгаа материал, хийц, бүтээцийн чанар зураг төсөл болон хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд захиалагч, гүйцэтгэгч, зураг төсөл зохиогчийн зүгээс гаргасан баталгаа, дүгнэлт, лабораторийн шинжилгээний дүнг шаардаж үзэх,

· Барилгыг ашиглалтад өгөхийн өмнө тухайн барилгын талаар өөрийн санал, дүгнэлт, анхаарах асуудлын талаар барилга хүлээж авахад оролцдог холбогдох байгууллагуудад ирүүлж арга хэмжээ авахуулах;

· Улсын хүлээж аваагүй буюу комисс ажилласан ч акт баталгаажаагүй байхад захиалагчийн шахалт, хүсэлтээр орон сууцандаа орохгүй байх шаардлагатай.

· Баригдаж дууссан барилгаас орон сууц худалдаж авах тохиолдолд эхний ээлжинд барилгыг хүлээж авсан тухай улсын комиссын актыг эх хувиар нь үзэх, оршин суугчдын санал зөвлөмжийг авах;

· Банкны зээлэнд хамрагдах гэж байгаа бол зээлийн хүүг сайн судлах шаардлагатай                        

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

 
<< Эхлэх < Өмнөх 1 2 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 2-с 1