|
МХЕГ-ын дарга Я.Содбаатар: Үндэсний эдийн засаг, үйлдвэрлэгчдээ хамгаалж үлдэх стандарттай болмоор байна |
|
|
|
|
2010 оны 9-р сарын 01, Лхагва гариг, 14:27 |
|
Зууны мэдээ сонин Д.Ариун
Эрүүл монгол ирээдүйн төлөө монгол хүүхдийн тоглоомыг стандарттай болгох “Зууны мэдээ”-гийн санаачлагын
хүрээнд төр засгийн хэмжээнд бодит ажлууд хийгдсээр байгаа. Хүүхдийн аюулгүй байдлыг хангахад зориулж
тэдэнд ёс зүйтэй зах зээл, аюулгүй үйлдвэрлэлээ зориулахыг Ази даяар уриалж, “Чежүгийн тунхаглал”-д
багтаасан томоохон үйл явдал саяхан болж өнгөрсөн. “Зууны мэдээ” сонины санаачилга ийм үр дүнд хүргэснийг
Эрүүл мэндийн сайд хэлээд, дөрөв дэх засаглал нийгэмд чиглэсэн, ийм л утга учиртай ажлуудаар үүргээ
гүйцэтгэж байх учиртайг онцолж байлаа.
Өдгөө монгол хүүхдийн тоглоомыг стандарттай болгохоор МХЕГ-ын Нэгдсэн төв лаборатори, Стандартчилал
хэмжил зүйн газар, ЭМЯ хамтран ажиллаж байгаа.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
Туул голын орчимд баригдсан барилгуудаас байгаль орчинд ямар хохирол гарав... |
|
|
|
|
2010 оны 5-р сарын 31, Даваа гариг, 15:06 |
|
Нийтэлсэн: www.gogo.mn /2010.05.28/
Хөдөө орон нутагт байгалиа харж шимширсэн, хотод хүнсний аюулгүй байдал хэцүүдсэн гээд олон олон асуудал иргэдийг бухимдуулж байгаа энэ үед МХЕГ чухам юу хийж байна вэ. Саяхан хийсэн туул гол, Богд уултай холбоотой сурвалжлагынхаа дараа ийнхүү бухимдан бодоход хүрлээ. Харин дараа нь энэ асуултдаа заавал хариулт авъя гэж бодсон юм. Эцэст нь МХЕГ-ын Тамгын газрын дарга Ж.Гантөмөрт хандлаа. Түүнтэй хийсэн ярилцлагад та анхаарлаа хандуулна уу. -Өнөөдөр манай улсын байгаль орчин гэж авах юмгүй боллоо. Энэ байдалд хяналт тавих ёстой байсан газар нь танайх. Гэтэл яагаад байдал ингэтлээ дорд орчихов. Танай байгууллага ажлаа хийж чадахгүй байна гэж би дүгнэх гээд байна? -Ямар нэгэн зүйлийг цогц гэж авч үзвэл хяналт шалгалт түүний нэг бүрэлдэхүүн хэсэг нь. Бодлого, түүнийг хэрэгжүүлэх, мөн хэрэгжүүлэх үйл ажиллагаанд тавих хяналт. Энэ бүхэн нийлээд цогц үйл ажиллагаа. Тэгэхээр дан ганц хяналтыг авч үзээд “болохгүй, бүтэхгүй байна” гэж дүгнэлт хийх нь их өрөөсгөл. Улсын болоод нийслэл хотын түвшинд бодлого нь өөрөө зөв байх ёстой. Хэрвээ бодлого дээр ямар нэгэн алдаа гарвал түүний үр дагавар нь их хүндээр тусдаг.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
Элбэг гэгдэж байсан нь ховордоод, ховор гэгдэж байсан нь нэн ховор төрөл зүйлд орчихсон |
|
|
|
|
2010 оны 5-р сарын 27, Пүрэв гариг, 15:29 |
|
Нийтэлсэн: Монцаме сонин /2010.05.25/
МХЕГ-ын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Ж.Бадамхандтай ярилцлаа. -Сүүлийн үед хууль бус ан агнуурын тухай асуудал хурцаар тавигдаж байна. Мэргэжлийн хяналтын байгууллага энэ тал дээр хэрхэн ажиллаж байна вэ? -Мэргэжлийн хяналтын ерөнхий газар 2007-2009 онд улсын хэмжээнд хууль бус агнуур, худалдаатай холбоотой шалгалтыг явуулсан. Шалгалтын хүрээнд нийт 18 аймаг, гурван хот хамрагдсан. Шалгалтын хугацаанд 220 аж ахуйн нэгж, байгууллагад Агнуурын тухай хууль, Амьтны аймгийн тухай хуулийн хэрэгжилтийг хянасан. 154 иргэн, аж ахуйн нэгжид 4.1 сая төгрөгийн торгууль, нөхөн төлбөрийн арга хэмжээ авч барагдуулсан. Шалгалтын явцад нэн ховор болон ховор амьтныг агнасан зөрчил олноор илэрсэн нь сэтгэл зовоож байна. Тухайлбал, 13 толгой монгол бөхөн, гурван толгой халиу буга, согоо, нэг хүрэн баавгай агнасан зөрчил илрүүлж, зургаан иргэнтэй холбогдсон асуудлыг хуулийн байгууллага шилжүүлсэн.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
Д.Чилхаажав: Нийт газар нутгийн нэг хувьд л олборлолт хийж байгаа |
|
|
|
|
2010 оны 5-р сарын 26, Лхагва гариг, 17:04 |
|
Нийтлэгдсэн: Үнэн сонин /2010.05.25/
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хяналт шалгалтын шинэ аргыг сонгож ажиллахаа мэдэгдсэн. Ингэхдээ иргэдийн туслалцааг авч хамтарч ажиллах аж. Энэ талаар МХЕГ-ын Уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагч Д.Чилхаажавтай ярилцлаа.
Шинэчилсэн аргаар хяналт шалгалт хийхээр болсон гэсэн. Энэ талаархи мэдээллээсээ хуваалцаач?
-Геологи уул уурхайн хяналтын хэлтсээс хяналт шалгалтын шинэ төлөвлөгөөг баталсан. Энэ дагуу шалгалт ирэх сараас долоон ажлын хэсэгтэйгээр эхэлнэ.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
Асуудлыг цогцоор нь шийдэх талаар анхаарах цаг болжээ |
|
|
|
|
2010 оны 4-р сарын 20, Мягмар гариг, 13:11 |
Үдийн цай хөтөлбөр хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Он гарсаар сургууль дээрээ хэрэглэж байгаа хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой асуудал хүмүүсийн сэтгэлийг чилээж байна. Энэ сэдвээр хэн нэгэн даргатай ярилцахыг хүссэнгүй газар дээр нь хяналт шалгалты хийхэд оролцсон эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын улсын ахлах байцаагч А.Энхтуяатай ярилцсанаа танд хүргэж байна.
Үдийн цай хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнээс хойш сайн муу олон үр дагавар гарч байна. Үүнд хэрхэн хяналт тавьж байна вэ?
-“Үдийн цай” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн цагаас хойш Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газруудаас тодорхой давтамжтай хяналтыг тавин ажиллаж байгаа боловч үйлдвэрлэл явуулж буй аж ахуйн нэгж, сургууль дээр өдөр бүр хяналт тавих боломжгүй байдаг. Хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн үеийг одоотой харьцуулахад харьцангүй ололттой талууд гарсан. Тухайлбал:Импортын бүтээгдэхүүн голлосон хангалт хийгддэг байсан бол одоо өөрийн оронд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр хангадаг, аж ахуйн нэгжүүдийг тендерээр шалгаруулдаг, сургууль бүр дээр эцэг эхийн төлөөлөл оролцсон зөвлөлтэй болсноор дотооддоо хяналт тавих нөхцөл бүрдсэн. Нөгөө талаасаа хичээл завсардалт багассан, сурах идэвхи дээшилж, бие бялдарын өсөлт хөгжилтөд тодорхой ахиц гарсан зэргийг хэлж болно.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
Миний гарын үсэг бяцхан охины амийг аварсан гэж сонсоод маш их баярласан... |
|
|
|
|
2010 оны 2-р сарын 03, Лхагва гариг, 19:51 |
|
/Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны орлогч дарга, улсын ахлах байцаагч Гөлгөөгийн Цэвэгмид/
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
|
|
|