Өнөөдөр: 2013 оны 5-р сарын 22  
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар   |   Аймгийн мэргэжлийн хяналтын газрууд   |   Хилийн мэргэжлийн хяналтын албууд   |   Нэгдсэн төв лаборатори

Хяналт шалгалтын мэдээ

“Могойн гол” компаний уурхайд шалгалт хийлээ

Анхаар, шинэ цонхонд нээнэ үү. PDFХэвлэхИ-мэйл

Сүүлд шинэчлэгдсэн: 2013 оны 5-р сарын 20, Даваа гариг, 12:10 2013 оны 5-р сарын 20, Даваа гариг, 12:06

 

Хөвсгөл аймгийн  Могойн гол  ХК-ийн нүүрсний уурхайд 2013 оны 05 сарын эхний 7 хоногт геологи уул уурхайн хяналт, хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналт, хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын чиглэлээр хяналт хийлээ. Тус уурхайд нийт 43 ажиллагсад байгаагийн 19 нь нүүрс олборлох үйлдвэрлэлд ажиллаж байна.

“Могойн гол” компаний нүүрс олборлон үйл ажиллагаа нь өмнөх онтой харьцуулахад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахйун чиглэлээр нилээн олон ажил зохион байгуулсан, ажиллагсад осол, аюулгүй нөхцөл ажиллах боломжийг бүрдүүлсэн байна. Могойн голын уурхай нь 1971 оноос ажиллаж эхэлсэн бөгөөд уурхайн үйл ажиллагаагаар эвдэрсэн газрын нөхөн сэргээх ажил хангалтгүй байна. Иймээс менежментийн төлөвлөгөөнд эвдэрсэн газрыг нөхөн сэргээх ажлыг төлөвлөгөөтэйгөөр тусгаж, хэрэгжүүлж ажиллах, байгаль орчны мэргэжлийн ажилтантай болох арга хэмжээ авахыг үүрэг болгож, зөвлөмж, албан шаардлага хүргүүллээ.

Байгууллагын эрсдэлийн үнэлгээ хийгээгүй, тоног төхөөрөмжийн аюулгүй бүсийг тогтоогоогүй, ажиллагсадыг эрүүлжүүлэх, хөдөлмөрийн нөхцөлийг солих арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй байсан зөрчлийг арилгуулж, уурхайн нийт ажилтнуудыг хамруулсан  нэг өдрийн сургалтыг хөтөлбөрөөр зохион байгуулж ажиллалаа.

Эрчим хүч, уул уурхайн салбар, МҮЭ-ийн төв зөвлөлийн хамтын хэлэлцээрийн зарим заалт хэрэгжихгүй байгаа, ажиллагсадын үндсэн цалин бусад уурхайтай харьцуулахад хэт бага байгаа талаар ажиллагсдын гомдол их байсан тул  тус компаний төлөөлөн удирдах зөвлөлд ажиллагсадын үндсэн цалинг нэмэгдүүлэх, энэ хуралд байгууллагын үйлдвэрчний байгууллагын төлөөлөлийг оролцуулах талаар албан шаардлага хүргүүлээд байна.


Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газар

 

“Атар өргөө” ХХК-ийн талхны үйлдвэрт гүйцэтгэлийн хяналт шалгалт хийлээ

Анхаар, шинэ цонхонд нээнэ үү. PDFХэвлэхИ-мэйл

2013 оны 5-р сарын 16, Пүрэв гариг, 08:48

 

atartalx2“Атар-Өргөө” ХХК-ийн талхны үйлдвэр “Атар” талхыг хүнсний плёнкоор ороож шошго дардас тэмдэглэгээтэйгээр худалдаанд гаргасан боловч “Атар” талхны савлагааны талаар иргэд, төрийн бус байгууллагуудаас  санал, гомдол ирүүлсний дагуу 2013 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас баталсан удирдамжийн дагуу хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн юм. Уг шалгалтаар “Атар” талхыг ороож буй хүнсний плёнк нь хаана үйлдвэрлэсэн, хэзээ импортоор оруулж ирсэн нь тодорхой бус баталгаажилтгүй баглаа боодлыг үйлдвэрлэлд хэрэглэж байсан зөрчил илэрсэн нь “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 12.1-д “...бүтээгдэхүүнийг хүнсний зориулалтын сав баглаа боодолд савласан байна” гэсэн заалтыг зөрчиж байсан. Үүний дагуу Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс тус газарт зөрчлийг арилгах талаар албан бичиг хүргүүлэн 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдөр “Атар-Өргөө” ХК-ийн гүйцэтгэх захирал С.Ганхуягийг байлцуулан гүйцэтгэлийн хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн.

Шалгалтаар “Атар” нэрийн талхны  сав баглаа боодлыг “Об пластик” ХХК-д захиалан хийлгэсэн байна. “Об пластик” ХХК хүнсний сав баглаа боодлоо Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Төв лабораторийн шинжилгээнд хамруулан 2013 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 34-03-294/42 дугаартай улсын байцаагчийн дүгнэлт гаргуулсан байна. 

atartalx1atartalx3

                                2013-02-21                                                                                2013-05-15

 

НМХГ-аас согтууруулах ундааны үйлдвэрлэл, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд хяналт шалгалт хийлээ

Анхаар, шинэ цонхонд нээнэ үү. PDFХэвлэхИ-мэйл

2013 оны 5-р сарын 16, Пүрэв гариг, 08:47

 

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхэлж буй хяналт шалгалт хийхээр нийтэд зарлагдсан 23 үйлдвэрээс спиртийн 3, архины 10, шар айрагны 2, дарсны 2 нийт 17 газрыг хамруулан шалгалтыг хийлээ.

Шалгалтанд хамрагдахаар нэр заагдсан 23 үйлдвэрээс “Спирт бал бурам” ХХКомпаний Улаанбаатар дахь салбар, “Аранзал трейд”, “Дөрвөн луу”, “Би Цэ”, “Морьтон монгол” ХХК-иудын архины үйлдвэрүүд, “Морьтон монгол хурд” ХХК-ийн спиртийн үйлдвэр нийт 6 газар үйл ажиллагаа явуулаагүй түр зогссон байв.

Мөн “Цэс Хайрхан” ХХК-ийн агуулахад байгаа хадгалалтын хугацаа дуусч, чанар,  аюулгүйн шаардлага хангахгүй 4.2 тонн, 14350.0 мянган төгрөгийн чацаргана жимсний  концентрацийг “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3 дахь заалтыг үндэслэн устгах акт тогтоож, Захиргааны журмаар эд зүйл хураах, устгах, улсыг орлого болгох орон тооны бус зөвлөлд шилжүүлэв.  

Шалгалтын явцад холбогдох хууль тогтоомж, стандартыг сурталчлан таниулах, зорилгоор “Согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагын дотоод хяналтыг сайжруулж, эрсдэлийг бууруулах нь” сэдэвт сургалтыг нийт шалгалтанд хамрагдсан үйлдвэрүүдээс 30 хүн хамруулан зохион байгуулж, гарын авлага материалаар ханган ажилласан байна. 

   

Аймгийн төвийн авто засвар, авто үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд шалгалт хийв

Анхаар, шинэ цонхонд нээнэ үү. PDFХэвлэхИ-мэйл

2013 оны 5-р сарын 09, Пүрэв гариг, 12:30

 

dundgobi05-09Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Автотээврийн тухай” хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм журам, стандартуудын хэрэгжилтэнд тавих мэргэжлийн хяналтын үр нөлөөг дээшлүүлэх, тухайн байгууллагуудад дотоодын хяналтын системийг хэрхэн зохион байгуулан ажиллаж байгаа, авто үйлчилгээ, засварын үйл ажиллагаа эрхлэгч иргэд, ААН-үүдэд мэргэжлийн туслалцаа үзүүлэх, байгууллагын сургалтыг зохион байгуулах зорилгоор Автотээврийн хяналтын улсын байцаагч Ц.Сандуйжав, аймгийн ТАЗГ-тай хамтран шалгалт хийлээ.

Шалгалтаар “Авто тээврийн хэрэгслийн засвар, үйлчилгээний үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас”-ны хүрээнд Автотээврийн тухай хуулийн хэрэгжилт, Засгийн газрын 2011 оны 311-р тогтоолын хэрэгжилт, “Авто үйлчилгээ. Ангилал. Ерөнхий шаардлага” MNS 5025:2001 стандарт, ЗТБХБ-ын сайдын 2010 оны 128-р тушаалаар батлагдсан “Авто үйлчилгээний байгууллагад ангилал тогтоох журам”-ын хэрэгжилтийн явцыг үзэж шалгалаа.  

Шалгалтанд Сайнцагаан сумын төвд авто үйлчилгээний үйл ажиллагаа явуулдаг “БМБХ” ХХК, “Цантын булаг” ХХК, “Ариун болор” ХХК, “Сартус” ХХК, “Логийн говь” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүд, иргэн Т.Отгонбаяр, Х.Тэгшбаатар, О.Цогтгэрэл, Б.Цэрэнтогтох, Ц.Батмөнх, Т.Цэрэнноров, П.Батбилэг нарын таван аж ахуйн нэгж, хувиараа бизнес эрхлэгч 7 иргэн хамрагдлаа.

 

Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлууд:

Авто засвар, авто үйлчилгээ эрхэлж байгаа ААН, иргэдийг хяналтын хуудсаар дүгнэхэд “БМБХ” ХХК нь “бага”, бусад нь “дунд” эрсдэлтэй гарч зайлшгүй засч залруулах зөрчил дутагдал багагүй илэрчээ.

Шалгалтанд хамрагдсан нийт ААН, иргэд нь үзүүлж байгаа ажил үйлчилгээний онцлог, нөхцөл шаардлагад тохирсон ангилал тогтоолгоогүй байгаа нь Автотээврийн тухай хуулийн 19-р зүйлийн 192.3 дахь заалт, ЗТБХБ-ын сайдын 2010 оны 128-р тушаалаар батлагдсан “Авто үйлчилгээний байгууллагад ангилал тогтоох журам”-ын 1.4-д “Авто үйлчилгээний байгууллагад ангилал олгох үйл ажиллагааг аймаг, орон нутагт тухайн аймгийн Засаг даргын дэргэдэх автотээврийн асуудал хариуцсан агентлаг, ... тус тус эрхлэн явуулна” гэж заасан байхад ТАЗГ аймгийн хэмжээнд  ангилал тогтоох ажлыг зохион байгуулаагүйгээс дээрхи журам биелэгдээгүй байна.

Мөн үйлчилгээний газруудад ашиглагдаж байгаа тоног төхөөрөмжүүдэд “Техник ашиглалтын паспорт” байхгүй байгаа нь дээрхи журмын заалтыг зөрчиж байна.

Бизнес эрхлэгч Б.Цэрэнтогтох, О. Цогтгэрэл, Ц. Батмөнх нарын ажлын байр галын аюулгүйн багаж хэрэгслээр бүрэн хангагдаагүй, “Логийн говь” ХХК, хашаандаа засвар үйлчилгээ явуулж байгаа иргэдийн тээврийн хэрэгсэл зогсох талбай муутай, хашаандаа гаражид засвар үйлчилгээ явуулдаг иргэдийн гараж нь дулаацуулга, хөдөлгүүрийн ажилласан хийг зайлуулах систем муутай байгаа зэрэг нь “Авто үйлчилгээ. Ангилал. Ерөнхий шаардлага” MNS 5025:2001 стандартын шаардлагыг бүрэн хангахгүй байна.

Шалгалтанд хамрагдсан ААН, иргэдийн зарим ажиллагсад нь мэргэжлийн үнэмлэхгүй, мэргэшсэн сургалтанд хамруулаагүй, ажилчдын хувцас солих өрөө, амрах байрыг тохижуулаагүй, байгууллагын гал командын хүрз хувин, багаж хэрэгсэл дутуу зэрэг зөрчлүүд байна. 

Мөн ААН, байгууллагуудын дотоод хяналтын журмыг үзэж шалган байгууллагадаа хэрхэн хэрэгжүүлж байгаа байдал, дотоод хяналт хариуцсан ажилтны ажил байдалтай танилцсан. “Цантын булаг” ХХК нь дотоод хяналт хариуцсан ажилтан, дотоод хяналтын журамгүй үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд байгууллагын даргын тушаалаар дотоод хяналт хариуцсан ажилтан томилуулж, дотоод хяналтын журам боловсруулан хэлэлцүүлж мөрдүүлж ажиллахаар боллоо.  

“Сартус” ХХК, “БМБХ” ХХК-нуудын дотоодын хяналтыг хуулийн дагуу зохион байгуулаагүй энэ чиглэлээр боловсруулсан журам нь шаардлага хангахгүй байгааг дахин боловсронгуй болгож мөрдүүллээ.

Шалгалтаар үзлэг засвар, бүртгэл, сэлбэг материалын худалдаа, техникийн паспортын хөтлөлт, байгууллагын дотоодын хяналттай холбоотой 61 зөрчил илрүүлсний 44 зөрчлийг газар дээр нь арилгуулсан бөгөөд энэ нь нийт зөрчлийн 72,1%-ийг эзэлж байна. Бусад зөрчлийг арилгуулахаар холбогдох газруудад албан шаардлага өгсөн.

Шалгалтаар илэрсэн зөрчлийн ихэнхийг газар дээр нь арилгуулах, зарим зөрчлийг арилгуулахаар хугацаатай албан шаардлага өгч, зөрчил гаргасан 20 гаруй иргэнд торгуулийн арга хэмжээ авчээ.

Шалгалтанд хамрагдсан ААНБ-ууд, иргэдэд байгууллагын сургалтыг дотоодын хяналтыг хэрхэн зохион байгуулж ажиллах, хяналт шалгалтанд шинээр нэвтрүүлж байгаа “Хяналтын хуудас”-ны талаар сургалтыг тухай бүр нь хийсэн бөгөөд нийт 7 удаагийн сургалтаар 37 хүнийг хамруулсан.

“Авто тээврийн хэрэгслийн засвар, үйлчилгээний үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас”-аар Автотээврийн тухай хууль, ЗГ-ын 2011 оны 311-р тогтоол, “Авто үйлчилгээ. Ангилал. Ерөнхий шаардлага” MNS 5025:2001 стандарт, ЗТБХБ-ын сайдын 2010 оны 128-р тушаалаар батлагдсан Авто үйлчилгээний байгууллагад ангилал тогтоох журмын хэрэгжилтыг шалгахад “Ариун болор” ХХК нь 55 оноо авч 27.9%-иар “бага” эрсдэлтэй, бусад ААН, иргэд нь “дунд” эрсдэлтэй үнэлэгдлээ.

Цаашид шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, шалгуулагч этгээдээс тавьсан санал хүсэлтийг холбогдох газруудад тавин ажиллаж байна.

 

Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар

 

Баянхонгор суманд алдагдсан мөнгөн усыг саармагжуулан ажиллаж байна

Анхаар, шинэ цонхонд нээнэ үү. PDFХэвлэхИ-мэйл

2013 оны 5-р сарын 07, Мягмар гариг, 13:47

 

Баянхонгор сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Дэлгэрэх” хүнсний захын орчимд иргэн Г нь мөнгөн усаар бариулсан алтыг хайлуулах үйл ажиллагаа явуулж орчныг бохирдуулсан нь илэрсэн тухай өмнө мэдээлсэн.

МХЕГ-ын Нэгдсэн төв лабораторийн ахлах шинжээч газар дээр нь ажиллан, орчны шинжилгээ хийж байна. Объектийн ойр орчмын 0-130 метр зайд 12 цэгээс хөрсний дээж, 8 цэгт агаарын сорьц дээж авчээ. Мөн бохирдсон хэсгийн 9.6 м2 талбайн хөрсийг хуулсны дараа дахин хөрсний дээжийг уг талбайгаас конвертийн цуглуулах аргаар 15 см гүнээс 1 дээж авч шинжилсэн байна.

bnamungonus1bnamungonus2

Шинжилгээний дүнгээр хөрснөөс авсан 12 дээжний 1-8 хүртэлх сорьцонд мөнгөн усны агууламж стандартад заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтрээгүй байна. 9-12 хүртэлх сорьцонд мөнгөн усны агууламж зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 4-5 дахин их үзүүлэлтээр бохирдсон байв. Агаарын сорьцуудын бохирдол стандартад заасан хэмжээнээс хэтрээгүй байна.

Бохирдсон хөрсийг хуулсны дараа дахин авсан 1 дээж сорьцонд мөнгөн усны агууламж стандартад заасан хэмжээнээс хэтрээгүй байна.

ОБЕГ-ын Ариутгал халдваргүйжүүлэлтийн бүлэг иргэн Г-ийн 2х4.8 метр талбайтай объектын өрөө, хөрс, гадна хана, дээвэр зэрэг нийт 35 м2 талбайд саармагжуулалтийг хийж хөрс, агаараас дахин дээж авч шинжлэхэд сорьц зөвшөөрөгдөх хэмжээнд гарчээ.

Саармагжуулалтыг хийн явцдаа объект дотор дэвссэн шалны хулдаас, хананы завсар буланд жижиг дусал хэлбэрээр тархсан мөнгөн усныг цуглуулж авсан байна. Дээврийн хэсгийн дулаалгын материал, шалны хулдаас, агааржуулалтын хоолойг бөглөж байсан бохирдолтой эд зүйлийг цуглуулж битүүмжлэн, заримыг зориулалтын бодисоор саармагжуулав.

 

 

Төмрийн хаягдал авах цэгээс мөнгөн ус илэрчээ

 

2013 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Баянхонгор сумын хуучнаар модны үйлдвэрийн хашаанд мөнгөн ус шиг зүйл байна гэсэн Цагдаагийн байгууллагын мэдээллээр газар дээр нь үзлэг хийхэд төмрийн хаягдал цуглуулдаг талбайд тээрмийн тогооны суурийн доор хэсгээс мөнгөн ус илэрсэн бөгөөд хамгаалалтын зурвас тогтоон, нүдэнд харагдах хэсгүүдийг цуглуулан авч байна. Хамгаалалтын зурвас доторхи хөрсний 5 цэгээс сорьц авч шинжилгээнд хамруулахад хөрсөн дэх мөнгөн усны агууламж зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 3.6 дахин их байжээ.

bnamungonus3bnamungonus4

bnamungonus5bnamungonus6

Бохирдсон 2х2м талбайн хөрсийг 20 см хуулж ул хөрснөөс дахин дээж авч шинжилгээнд хамруулахад мөнгөн усны агууламж зөвшөөрөгдөх дээд хэмжээг хангаж байлаа. Төмрийн хаягдал цуглуулдаг 16.5х17.7м2 талбайд /бохирдсон талбай орно/ саармагжуулалтийг хийж давтан хөрс, агаарын дээжийг хийхэд сорьц зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрээгүй байна.

Тус тээрмийн тогооны улнаас 06-ны өдрийн байдлаар 700 гр мөнгөн ус /бохир жин/ цуглуулаад байна.

 

 

Иргэдээс ирүүлсэн мэдээллийн мөрөөр шалгав

 

Орон нутагт хууль бусаар алтны агуулга бүхий хүдэр бутлан үйл ажиллагаа явуулж байгаа иргэдийн талаар мэдээлэл авах тусгай утас ажиллуулсанаар мэдээллийн дагуу есөн объектын 20 цэгээс хөрсний 12, шламны 7 дээжийг авч лабораторийн шинжилгээнд хамрууллаа. Шинжилгээний дүнгээр мөнгөн ус зөвшөөрөгдөх хэмжээнд байв.

2013 оны 04 дүгээр сарын 09 өдөр “Цацрах гэгээ” халуун усны газар металл хайлуулах зуух ажиллуулж байна гэсэн Цагдаагийн хэлтсийн мэдээллийн дагуу хяналт шалгалт хийж иргэн Ө-ын явуулж байсан үйл ажиллагааг зогсоосон. 2013 оны 05 дугаар сарын 02 өдөр “Цацрах гэгээ” халуун усны газрын орчмоос хөрсний 8, агаарын 4 дээж авч, лабораторийн шинжилгээнд хамруулахад мөнгөн усны агууламж нь стандартын үзүүлэлтийг хангаж байна.

Баян-Овоо сумын нутагт байрлах “Хөх бүрдний эх” ХХК-ийн Хүдэр баяжуулах цехийн лабораторид иргэн Г, Б нар мөнгөн ус худалдан авч, хадгалж, ашигласан гэх мэдээллийн дагуу Цагдаагийн хэлтэс шалгалж, тухайн лабораторийн орчноос хөрсний 1, агаарын 3, шламын 2 дээжийг авч лабораторийн шинжилгээнд хамруулсан. Шинжилгээгээр мөнгөн ус зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрээгүй дүн гарчээ. Тус компанийн Хүдэр баяжуулах цехийн дарга Г нь 2013 оноос хойш цехээс химийн бодистой шлам, мөнгөн ус ашигласан гэх мэдээллийн дагуу Цагдаагийн хэлтэс шалгалж, тухайн цехийн орчноос хөрсний 2, агаарын 4, шламны 3, Баянхонгор сумын төвд хуучнаар “Барилга трест”-ийн агуулахад хураасан шламнаас 6 дээжийг авч лабораторийн шинжилгээнд хамрууллаа. Эдгээр сорьц дээжээс мөнгөн усны агууламж стандартад заасан хэмжээнээс хэтрээгүй байв.

БОАЖГУУХГ-аас Баянхонгор аймгийн МХГ-аас тухай өдөр хийгдсэн ажлын талаарх илтгэх хуудсыг өдөр бүр авч уг ажиллагааг хэрхэн гүйцэтгэх талаар мэргэжил арга зүйн зөвөлгөө өгч, удирдлагаар ханган ажиллаж байна. 

   

Your are currently browsing this site with Internet Explorer 6 (IE6).

Your current web browser must be updated to version 7 of Internet Explorer (IE7) to take advantage of all of template's capabilities.

Why should I upgrade to Internet Explorer 7? Microsoft has redesigned Internet Explorer from the ground up, with better security, new capabilities, and a whole new interface. Many changes resulted from the feedback of millions of users who tested prerelease versions of the new browser. The most compelling reason to upgrade is the improved security. The Internet of today is not the Internet of five years ago. There are dangers that simply didn't exist back in 2001, when Internet Explorer 6 was released to the world. Internet Explorer 7 makes surfing the web fundamentally safer by offering greater protection against viruses, spyware, and other online risks.

Get free downloads for Internet Explorer 7, including recommended updates as they become available. To download Internet Explorer 7 in the language of your choice, please visit the Internet Explorer 7 worldwide page.