|
Аж ахуй нэгжүүдэд үйлдвэрийн ослоос урьдчилан сэргийлэх талаар өгөх зөвлөгөө |
|
|
|
|
2010 оны 1-р сарын 14, Пүрэв гариг, 11:55 |
- Цех, тасаг, үйлдвэрлэлийн шугамуудын хооронд харилцан холбоотойгоор байрлуулах
- Гүйцэтгэх ажилд нь тохируулан машин, тооног төхөөрөмжийг байрлуулсан байх
- Тоног төхөөрөмжийн хоорондын зай нь стандартын шаардлагыг хангаж байх
- Ажлын байрны цэвэрлэгээг хийж хэвшүүлэх
- Тоног төхөөрөмжид хүрэх аюулгүй зам, гудамтай байх
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
МХЕГ-аас томуугийн А хүрээний H1N1 вирусын халдвараас сэргийлэх талаар хийж буй ажлын танилцуулга |
|
|
|
|
2009 оны 9-р сарын 11, Баасан гариг, 20:07 |
|
Дэлхийн улс оронд тархаад байгаа томуугийн “А” хүрээний H1N1 вирусын халдвар 2009 оны 9 дүгээр сарын 08-ны байдлаар 254206 тохиолдол бүртгэгдэж, 2857 хүн нас барсан мэдээ байна. МХЕГ-аас Хилийн боомтуудад мэргэжлийн хяналт шалгалтыг чангатгаж, өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар улсын Ерөнхий байцаагчийн албан даалгавар, зөвлөмжийг аймаг, нийслэлийн МХГ, ХМХАлба, хэлтэст хүргүүлж, Сүхбаатар, Алтанбулаг, Баян-Өлгий аймгийн Өлгий, Цагааннуур, Замын-үүд боомтууд болон аймаг, нийслэлийн хэмжээнд Эрүүл мэндийн байгууллагуудад томуугийн цартахлын бэлэн байдлыг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч ажиллалаа.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
Орчны эрүүл ахуйн байцаагчид номын дуу сонслоо |
|
|
|
|
2009 оны 9-р сарын 08, Мягмар гариг, 12:50 |
|
Ундны ус, орчны эрүүл ахуйн байдлын хяналт өнөөгийн байдал, тулгамдсан асуудал сэдэвт семинарыг 2 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд ДЭМБ-ын санхүүжилт, ЭМЯ-ны дэмжлэгтэйгээр зохион байгуулж орон нутгийн 23, нийслэл, орон нутаг, тусгай газрын нийт 50 гаруй улсын байцаагчдыг оролцуулан хүн амын унд ахуйн ус хангамжийн чанар аюулгүй байдлын тулгамдсан асуудал, цаашдын зорилт
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
Эх орны эм, эмийн үйлдвэрүүдэд хийсэн шалгалтын дүн |
|
|
|
|
2009 оны 9-р сарын 08, Мягмар гариг, 09:51 |
|
Өчигдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын зөвлөлийн боллоо. Тус хурлаар Эх орны эм, эмнэлэгийн хэрэгслийн үйлдвэрүүдийн бүтээгдэхүүний технологийн зааврын мөрдөлт, стандартын хэрэгжилтийн байдлыг шалгасан дүнг хэлэлцсэн байна. УМХГ-ын 2008 оны хяналт шалгалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу дэд даргын баталсан удирдамжаар үндэсний эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн мөрдөлт, стандартын хэрэгжилтийн байдал болон лабораторийн үйл ажиллагаанд үнэлгээ өгөх сэдэвчилсэн шалгалтын дүнг ЭМБХУА-ны ахлах байцаагч Д.Алтантуяа танилцууллаа.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
МХЕГ-ын Жуух бичгээр гурван сэтгүүлчийг шагналаа |
|
|
|
|
2009 оны 9-р сарын 04, Баасан гариг, 19:01 |
|
Монголын үндэсний радиогийн 75 жилийн ой, Улаанбаатар таймс сонины 80 жилийн ойг тохиолдуулан хяналт шалгалтын байгууллагад идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласаныг тэмдэглэж төрийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж Мэргэжлийн хяналтын жуух бичгээр сэтгүүлч Ж.Золзаяа, Д.Мягмаржаргал болон Улаанбаатар таймс сонины мэдээллийн албаны дарга С.Болд-Эрдэнэ нарыг шагналаа. Мэргэжлийн хяналтын үйл ажиллагаа, хяналт шалгалтын талаарх мэдээ мэдээллийг цаг алдалгүй сонсогч, уншигчиддаа хүргэж бидэнтэй хамтран ажиллаж байдагт талархаж байгаагаа илэрхийлэн шагналыг гардуулсан байна. Цаашдийн ажил үйлсэд тань амжилт хүсээд, бидний хамтын ажиллагаа улам өргөжиж ард иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах, чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ эрхлэх, хууль тогтоомж, стандартыг хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлэхэд та бүхний дуу хоолой, мэдээ мэдээлэл олонд тус өгөөжөө өгч байна гэдэгт итгэлтэй байна. Та бүхэнд ойн баярын мэндчилгээ дэвшүүлж сайн сайхныг хүсье.
МХЕГ-ын Тамгын газар |
|
Замын-Үүд боомт олон улсын жишиг боомт болно |
|
|
|
|
2009 оны 9-р сарын 04, Баасан гариг, 10:46 |
|
Өнөөдөр Замын-Үүд дэх Засгийн газрын бүрэн эрх төлөөлөгчийн урилгаар БНХАУ-ын ӨМӨЗО-ын Эрээн хотын намын хорооны дарга Дэн Юэлоу төлөөлөгчдийн хамт манай оронд айлчилж байна. Албан ёсны айлчлалын эхэнд УМХГ-ын дарга болон албадын дарга нартай уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцож харилцан мэдээлэл хийлээ.Уулзалтын эхэнд Улсын мэргэжлийн хяналтын газрын дарга Ц.Шийрэвдамба Хятад Монголын хамтын ажиллагаа өргөжиж байгаад талархал илэрхийлээ.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
Хүн, малын гоц халдварт өвчний байдал |
|
|
|
|
2009 оны 9-р сарын 01, Мягмар гариг, 19:38 |
|
1. Малын гоц халдварт Цэцэг өвчний талаар: Орхон сумын II багийн нутаг Нилчин хэмээх газарт 2009 оны 07 дугаар сарын 26-ны өдөр малчин Б. Одгэрэлийн дуудлагаар сумын малын эмч нар 07 дугаар сарын 27-ны өдөр очиж ажиллахад хонинд гүвдрүү, тууралт, яршсан тав гарч хонины цэцэг өвчний шинж тэмдэгтэй байсанд аймгийн Мал эмнэлгийн албанд мэдээлж зөвлөмжийг авсан байна. Үүний дагуу 2009 оны 07 дугаар сарын 28-ны өдөр тухайн сумын Засаг даргын зөвлөл хуралдан Засаг даргын 117 тоот захирамжаар ажлын хэсэг байгуулан, мэргэжлийн бүрэлдэхүүнээр тухай суурьт үзлэг хийлгэжээ. Үзлэгээр өвчтэй болон сэжигтэй 11 малыг тусгаарлан, сэжигтэй 11 хониноос шинжилгээний дээж авч УМЭАЦТЛ-д хүргүүлсэн.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
Улсын Ерөнхий Байцаагчийн Албан Даалгавар |
|
|
|
|
2009 оны 8-р сарын 20, Пүрэв гариг, 22:52 |
|
АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАРТ: Хүн, малын гоц халдварт өвчний талаар авах зарим арга хэмжээний тухай. Архангай аймгийн Цэцэрлэг сумын нутаг Дөрөөт нуур орчимд үхсэн хээрийн галуу, алаг шунгаач, хондон ангир зэрэг шувуудаас авсан эмгэгт материалд хийсэн шинжилгээний 2008 оны 08 сарын 06 ны өдрийн дүнгээр шувууны томуугийн өндөр хоруу чанартай H5N1 дэд хэвшлийн өвчин оношлогдсон, Булган, Сэлэнгэ, Өвөрхангай, Хөвсгөл, Дорнод аймагт малын гоц халдварт боом өвчин гарч улмаар хүнд дамжин халдварлаж хүний амь нас эндсэн, Ховд, Өвөрхангай аймгийн зарим сумдын нутаг дэвсгэрт байгалийн голомтот тарваган тахлын өсгөвөр илэрсэн, Зүүн өмнөд Азийн орнуудад хүнд дамжин халдварладаг томуугийн А хүрээний H1N1 хэвшлийн тархалт өндөр байгаа, БНХАУ-д тарваган тахлын өндөр хоруу чанартай хэвшил илэрч байгаатай холбогдуулан аймаг, нийслэлийн МХГ, Хилийн МХА-дын дарга нарт ДААЛГАХ НЬ:
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
15 аймгийн 75 суманд тарваган тахлын идэвхжил өндөр байна |
|
|
|
|
2009 оны 8-р сарын 14, Баасан гариг, 01:02 |
|
Засгийн газрын 2009 оны 8 дугаар сар 12-ны ээлжит хуралдааны үдээс хойшхи хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлууд. Манай улсын 17 аймгийн 132 сум тарваган тахлын байгалийн голомттойгоос 25 хувь нь байнгын идэвхжилттэй байна. Тухайлбал Ховд аймгийн Дарви, Өвөрхангай аймгийн Уянга, Хайрхандулаан, Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутгаас тахлын 5 өсгөвөр илэрч голомт идэвхтэй байгаа нь тогтоогджээ. 2009 оны 08 дугаар сарын 10-ны байдлаар Улаанбаатар хотод мэрэгч, амьтны нийт дуудлагын 96,2 хувь нь тарваганы мах, нойтон арьстай холбоотой байгаа нь тахал орж ирэх эрсдэл өндөр гэсэн үг юм.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
Хүн, малын халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай зөвлөмж |
|
|
|
|
2009 оны 8-р сарын 11, Мягмар гариг, 20:32 |
|
Сүүлийн саруудад Архангай аймагт шувуу үхэж, Булган, Сэлэнгэ, Өвөрхангай Хөвсгөл аймагт боом, галзуугаар үхэр өвчилж, Тарваган тахал өвчний гол улирал эхэлсэнтэй холбогдуулан хүмүүс санаатай буюу санамсаргүйгээр мал, амьтан нядлах явцад өөрсдөө халдвар авч өвчилсөн тохиолдол гарлаа. Одоогийн байдлаар шувууны томуу болон малын халдварт боом өвчин дараах аймаг суманд илэрлээ. ШУА-ын харъяа Биологийн хүрээлэнгийн шувуу судлаач Цэвээнмядагаар ахлуулсан гадаадын 11 хүний бүрэлдэхүүнтэй судалгааны баг Архангай аймгийн Цэцэрлэг сумын Туулант багийн нутаг дахь Дөрөө цагаан нууранд ажиглалт тандалт хийж байхад буюу 7 дугаар сарын 30-ны өдөр хун, галуу, мөнгөлөг цахлай, алаг шугаач зэрэг 5 төрлийн 40-өөд тооны шувуу тодорхой бус шалтгаанаар үхсэн байсаныг илрүүлэн, сэг зэмийг цуглуулж 37 дээж авч Улсын мал эмэнэлэг ариун цэврийн төв лабораторид хот хоорондын шуудангаар илгээж, шинжилгээнд хамруулсан байна.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
|