Өнөөдөр: 2014 оны 4-р сарын 18  
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар   |   Аймгийн мэргэжлийн хяналтын газрууд   |   Хилийн мэргэжлийн хяналтын албууд   |   Нэгдсэн төв лаборатори

Хүнсний үйлдвэрүүдэд хийсэн шалгалтын дүнгийн тухай

Анхаар, шинэ цонхонд нээнэ үү. PDFХэвлэхИ-мэйл

Мэргэжлийн хяналтын байгууллагын 2011 оны хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу МХЕГ-ын 2011 оны 02/05 тоот нэгдсэн удирдамжаар Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай,   Дундговь, Завхан, Өвөрхангай, Ховд, Хөвсгөл аймгууд дахь хүнсний үйлдвэрүүдийн үйл   ажиллагаа,  бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд “Хүнсний тухай”, “Ариун цэврийн тухай”, “Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулиуд, холбогдох стандартын  хэрэгжилтийг шалгаж, үнэлгээ дүгнэлт өгөх, үйлдвэрлэлийн эрсдэлийн   төвшинг тогтоож, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах зорилготой хийв.   Шалгалтыг 2011 оны 05 дугаар сарын 05-наас 06 дугаар сарын 14-ны өдрүүдэд хийж гүйцэтгэлээ.

Шалгалтыг аймаг, нийслэлийн МХГ-ын хүнсний үйлдвэрийн технологи, стандартын хяналтын улсын байцаагчид ахалж, эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын улсын байцаагч, ургамал хамгаалал хорио цээрийн хяналтын улсын байцаагч, хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын   улсын байцаагч, хэмжил зүйн хяналтын улсын байцаагч улсын байцаагчдын бүрэлдэхүүнтэй, нийт 41, улсын байцаагчид хамтран явуулжээ

Шалгалтанд 11 аймгийн   34   аж   ахуйн нэгжийн   нийт 60 үйлдвэр   цех   хамрагдсанаас архины 27, дарсны 4, вискины 1, спиртийн 1, цэвэр усны 11, ундаа, жүүсний 10, чацарганы тосны   3,   нөөшилсөн   ногооны 1, квасны 1 үйлдвэр, цех   хамрагдсан байна.

Зөрчил дутагдал, түүний   шалтгаан нөхцөл

Согтууруулах   ундааны үйлдвэрлэлийн   талаар

1. Архангай аймгийн   “Ар-бар” архины үйлдвэр нь барилгыг өөрчлөн засварлаж улсын комисс хүлээн авсан акт байхгүй, технологи, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагын дагуу үйлдвэрлэл явуулах хангалттай зай талбай байхгүй, үйлдвэрлэсэн бэлэн   бүтээгдэхүүнийг савлах хэсэгт хянах самбаргүй,   дотоодын хяналтын журмын хэрэгжилт хангалтгүй,   цехийн технологийн урсгалыг өөрчлөн сав баглаа боодлын агуулахыг цэвэр усны үйлвэрийн “Бэлдэц” хэвлэх өрөө болгон өөрчилсөн, мөн   аймгийн   “Хүнс Архангай” ХК-ийн архины үйлдвэр нь технологийн хэрэгцээт усыг 2011 онд шинжилгээнд хамруулж дүгнэлт гаргуулаагүй, гар угааж ариутгах, санамж, зөвлөгөө, анхааруулга байхгүй, туслах түүхий эдийн агуулах нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй,   Баян-Өлгий   аймгийн “Азык” ХХК-ийн   архины цехийн савлах өрөөний засвар тохижилт, шал таазны будагнууд нь арилж хуучирсан,   ус шүүх шүүлтүүрийг сэргээсэн тухай болон хортон шавьж, мэрэгчдээс урьдчилан сэргийлэх, халдваргүйтгэл, шавьжгүйтгэлийг хийлгэсэн тухай бүртгэл хөтлөөгүй байгаа нь “Хүнсний тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1дэх заалтыг

2. Архангай аймгийн   “Хүнс-Ар” ХХК, “Ар-бар” ХХК-ны архины үйлдвэрт савласан бэлэн бүтээгдэхүүнийг бөглөж битүүмжилсний дараа тоолох боломж бүхий хэсэгт ширхэгчлэн тоологч байхгүй гар аргаар тоолж байгаа нь “Согтууруулах ундааны үйлдвэрлэлд автомат хяналт тавих түр журам” ҮТЕГ, СХҮТ-ийн даргын 2004 оны 195/365 тоот тушаалыг,

3. Шалгалтанд хамрагдсан архины ихэнхи үйлдвэрүүдийн дотоодын хяналтын лаборатори нь 2011 он гарсаар хяналт шалгалт хийх хүртлэх хугацаанд урвалж бодисын хангамж дутагдалтай байдлаас шалтгаалан   үйлдвэрлэж байгаа архины альдегид, шүлтлэг, сувсны тос, зөөлрүүлсэн усны хатуулгыг тогтвортой хянаагүй, зөвхөн мэдрэхүйн эрхтний үнэлгээ, хатуулаг, дүүргэлтийг үзэх   төдийгээр   дотоодын хяналт хангалтгүй хэрэгжүүлсэн нь   “Хүнсний тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6 заалтыг,

4. Дундговь, Дорноговь,Сүхбаатар, Ховд аймгийн хүнсний үйлдвэрүүдийн гэрлийн шил хагарч бүтээгдэхүүн бохирдохоос хамгаалсан бүрхүүлгүй, ажиллагсдад     ариун цэвэр, эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын чиглэлээр сургалт явуулж, бүртгэл   хөтөлдөггүй   нь Олон улсын зөвлөмж САС-RCP-ийг, архи, ундааг савлах шил савыг угааж ариутгасны дараа зайлдаснаас шинжилгээ хийдэггүй нь “Исгэлтийн үйлдвэрлэлд тавих ТЕШ” MNS 5273:2007 стандартыг,

5. Увс аймгийн     архи, ундааны үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн угаалга, ариутгал,   ажилчдын хувийн ариун цэвэр хангалтгүй, угаасан шилийг технологийн дагуу хатаах дамжлага дутуу, Говь-Алтай аймгийн   “Ентум” ХХК-ийн   согтууруулах   ундааны үйлдвэрлэлийн байрны   ариун цэвэр   эрүүл ахуйн шаардлагыг хангаж   ажиллаагүй, засвар хийх шаардлагатай болсон,   таазаар   цас   борооны   ус   орсоноос   мөөгөнцөр үүссэн, үйлдвэрлэлийн байрны   плита   хагарсан,   угааж   цэвэрлэхэд   тохиромжгүй болсон нь   Хүнсний  тухай   хуулийн 9.1.1 дэх заалтыг   тус   тус зөрчсөн байна.

Цэвэр   ус, ундаа, жүүсний үйлдвэрлэлийн   талаар

1.Архангай аймгийн   “Гост трейд” ХХК-ны “Тунгалга тамир” цэвэр усны үйлдвэрийн барилга нь мэргэжлийн байгууллагын баталсан зураг төслөөр баригдаагүй, барилгыг өөрчлөн засварлаж үйл ажиллагаа явуулж байгаа, технологи, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагын дагуу үйлдвэрлэл явуулах хангалттай   зай талбай бүхий   өрөөнүүдээр дутмаг, бэлэн болон туслах бүтээгдэхүүн хадгалах агуулахгүй, угаалга цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийх журам байхгүй, графикийн дагуу хийж бүртгэл хөтөлдөггүй, агааржуулалтын систем нь шавьж хорхой нэвтрэхээс хамгаалсан хаалтгүй, эрүүл ахуйн хамгаалалтын бүс MNS 5105:2001 стандартыг хангахгүй, үйлдвэрийн үндсэн цехэд гар угааж ариутгах цэг байхгүй, үйлдвэрлэлд   хэрэглэж байгаа багаж хэрэгсэлийг угааж ариутгадаггүй, цэвэр усны сав болон бөглөөг ариутгаж савладаггүй, сав баглаа боодлыг үндсэн түүхий эдээс тусад нь хадгалдаггүй, бүтээгдэхүүнд технологийн зааврыг боловсруулж батлуулж   мөрдөөгүй, үйлдвэрлэлд хэрэглэж байгаа тоног төхөөрөмжийн үндсэн ажиллагааны талаарх техник ашиглалтын паспорт байхгүй байгаа нь “Хүнсний тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1дэх заалтыг,

2. Сүхбаатар   аймгийн “Алтадтрейд”   ХХК нь цэвэр   ус, ундааны үйлдвэрлэлийн     байранд   ариутгал   цэвэрлэгээний бодис, гар хатаагч, гар угааж   ариутгах   санамжгүй, ариутгал халдваргүйтэл хийлгээгүй, угаалга   цэвэрлэгээг   тогтмол   хийж хэвшээгүй байгаа нь Хүнсний   тухай   хуулийн 9.1.1 дэх заалтыг

3. Ховд аймгийн   “Бэбу” ХХК-ийн “Буянт вит”, “Хатан түнгэл” ХХК-ийн   Наран , иргэн н. Мягмардорж, Х. Ихбаяр   нарын   цэвэр   ус, ундаа, квасны үйлдвэр нь халуун   усгүй, ажиллагсад нь   эрүүл мэндийн үзлэгт хамрагдаагүй, үйлдвэрлэлийн үндсэн цехэд гар   угааж ариутгадаг цэггүй, халдварт  өвчин, яр шарх,   арьсны     өвчнөөр     өвчилсөн   хүнийг ажилуулаагүй бүртгэл хөтлөөгүй, ажиллагсдадаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн   чиглэлээр сургалт   зохион   байгуулаагүй, угаалга цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийн хийх батлагдсан   журам, график байхгүй, жор,   технологийн заавар боловсруулж   баталгаажуулаагүй, бүтээгдэхүүний шошгонд тэжээллэг чанар, хүнсний нэмэлтийг   тэмдэглэгээгүй,     ашиглагдаж буй   тоног   төөрөмжүүдийн   аюулгүй   ажиллагааны   болон   цахилгаан   ашиглалтын   заавар дүрэмгүй, цахилгааны газардуулгыг мэргэжлийн   байгууллагаар   хийлгээгүй, үйлдвэрлэлд   ашиглагдаж буй   хэмжих   хэрэгслийг   улсын   баталгаажуулалтанд   хамруулаагүй нь хүнсний   тухай   хуулийн 9.1.1, 9.2.5, 9.2.6, 9.4.1,9.5, 9.6 дахь   заалт,   Хөдөлмөрийн аюулгүй   байдал,   эрүүл   ахуйн   тухай хуулийн 9.1.3, 17.4,18.2.4 дэх заалт,   Хэмжлийн нэгдмэл   байдлыг хангах   тухай   хуулийн 19- зүйлийн 1.4 дэх заалт, Олон улсын зөвлөмж САС-RCP,  “Исгэлтийн   үйлдвэрлэлд   тавих ТЕШ MNS5273-5:2007, НХХ-ийн   сайдын 2008 оны 126-р тушаал,   Үйлдвэрлэлийн     тоног төхөөрөмжийн     аюулгүй   ажиллагаа.   Ерөнхий шаардлага MNS4930:2000 стандартын   шаардлагыг тус   тус зөрчсөн   байна.

Бусад   үйлдвэрлэлийн   талаар

1. Од-Кр хоршооны даршилсан ногооны үйлдвэр нь ажлын байрны тоног төхөөрөмжийг угааж цэвэрлэх хэрэгцээний халуун усгүй, агааржуулалтын хоолой нь шавьж хорхой нэвтрэхээс хамгаалсан торон хаалт байхгүй, үйлдвэрийн технологийн урсгал нь түүхий эд   хүлээн авахаас эцсийн бүтээгдэхүүн   хүртэл нэг чигийн урсгалтай байхаар өрөө тасалгааг зохион байгуулаагүй, гар угаах санамж, ариутгалын бодис байхгүй, угаалга цэврэлгээ, халдваргүйжүүлэлтийг хийх журам байхгүй, графикийн дагуу хийж бүртгэл   хөтөлдөггүй, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд батлагдсан жор, технологийн заавар байхгүй, үйлдвэрлэлд хэрэглэж буй түүхий эд,   нэмэлт нь баталгаажилтгүй, бүтээгдэхүүн борлуулалтын бүртгэл хөтлөдөггүй, агуулахад хэмжих хэрэгсэл байрлуулсан боловч бүртгэл хөтлөдөггүй нь   “Хүнсний тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.4.1 дэх заалтыг

2. Даршилсан бүтээгдэхүүн савлаж байгаа нийлэг хальсан уутыг Улаанбаатар хотоос “Гялгар” уутны үйлдвэрээс татан авдаг бөгөөд шинжилгээнд хамруулаагүй, материалын нэр, зориулалт, хэрэглээний шинж байдал, олон улсын тэмдэг тэмдэглэгээ нь байхгүй байгаа нь   Хүнсний тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.6, 9.3.3 дахь заалтыг зөрчсөн байна.

Хэмжилзүйн хяналтын   чиглэлээр

1. Архангай аймгийн   “Ар-бар” ХХК, Говь-Алтай аймгийн   “Ентум” ХХК-ийн   согтууруулах   ундааны үйлдвэрийн  спиртийн агуулах лац, ломбо байхгүй, спиртийн танк түвшин заагчгүй байгаа нь, "Исгэлтийн үйлдвэрлэлд тавих ТЕШ MNS Архины   үйлдвэрлэл 5273-2:2007 стандартын “Спирт хадгалах ган нь битүүмжлэгдсэн, түвшин заагч, спиртийн зарцуулалт хэмжих хэрэгсэл, битүү системээр ачаалах, буулгах боломжтой байх” гэсэн заалтыг,

2. Архангай аймгийн   “Ар-бар” ХХК , Ховд   аймгийн   Шанд   ХХК   архины үйлдвэрлэлд ашиглаж буй хэмжих хэрэгслийг улсын   баталгаажуулалтанд хамруулаагүй, техник ашиглалтын паспортгүй,   Архангай аймгийн   “Гост-трейд” ХХК-ны цэвэр усны үйлдвэрийн тоног төхөөрөмж дээр суурилуулсан термометрүүд баталгаажилтанд хамрагдаагүй, лац, ломбо тэмдэггүй, Дорноговь   аймгийн   Баян-Эргэл ХХК, Сүхбаатар   аймгийн -ийн цэвэр   усны     үйлдвэр нь   усны   оролтын   шугаманд усны тоолуур   суурилуулаагүй,   цэвэр   ус   савладаг 19л-ийн   савыг баталгаажуулаагүй, , бүх үйлдвэрүүдэд   урвалж   материалын   ашиглалт, үйлдвэрлэлд   ашиглагдаж буй даралтын   хэмжих хэрэгслүүдийн заалтыг хянаж   бүртгэл хөтөлдөггүй, байгууллагын хэмжил зүйн дотоод хяналт хангалтгүй байгаа нь “Хэмжилзүйн нэгдмэл   байдлыг хангах тухай” хуулийн 9.2 дахь   заалтыг тус   тус зөрчсөн байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлий талаар

1. Архангай   аймгийн   хүнсний үйлдвэрүүд нь  ажилтнуудыг үйлдвэрлэл, ажил, үйлчилгээтэй холбоотой нарийн мэргэжлийн эмч нарын хугацаат үзлэгт 50% нь хамруулаагүй нь “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль”-ийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалт “Ажил олгогч нь эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон журмын дагуу үйлдвэрлэл, ажил үйлчилгээтэй холбоотой, зайлшгүй шаардлагатай эрүүл мэндийн урьдчилсан ба хугацаат үзлэгт ажилтныг хамруулна”, 14.2 дахь заалт “14.1-д заасны дагуу эрүүл мэндийн үзлэг хийлгэхэд шаардагдах зардлыг ажил олгогч хариуцна” гэснийг,

2. Хүнсний үйлдвэрүүдийн 100% нь өөрийн байгууллагын ажлын байрны онцлогт нийцсэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хөтөлбөргүй,   ажиллагсдад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэг олгох сургалтыг зохион байгуулж шалгалт авдаггүй, ажил олгогч нь ХААЭА-н талаар сургалтанд хамрагдаагүй зэрэг зөрчил илэрч байгаа нь “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль”-ийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх заалт “Ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан болон ажил олгогч нь хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу /НХХС-ын 2008 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 127 тоот тушаал/   хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн түр сургалтанд хамрагдаж мэдлэг, дадлагатай болсон байна”, 17.4 дэх заалт “Ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи сургалтыг жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулж, нийт ажилтныг хамруулан, шалгалт авч байна” гэснийг,

3. Ажлын байранд эрсдлийн үнэлгээ хийгээгүй, хөдөлмөрлөх явцад гарч болзошгүй осол, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн систем нэвтрүүлээгүй нь “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль”-ийн  28 дугаар зүйлийн 28.1.3 дахь заалт “Хөдөлмөр эрхлэх явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежмент нэвтрүүлэх”, 28.1.4 дэх заалт “Ажил олгогч нь ажлын байранд учирч болох аюул ослыг арилгах, хяналт тавих зорилгоор эрсдлийн үнэлгээ хийх”   гэснийг,

4. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг хангах арга хэмжээ, түүнд шаардагдах хөрөнгийг төсөвлөж зориулалтын дагуу зарцуулаагүй нь  “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.14 дэх заалт “Ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг хангах арга хэмжээ, түүнд шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөв, төлөвлөгөө, хамтын гэрээнд тусгаж, зориулалтаар нь зарцуулах” гэснийг,

5. Ажиллагсдад ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл олгосон боловч нэр, төрөл, эдэлгээний хугацаа бүхий жагсаалтыг баталж мөрдүүлээгүй нь “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль”-ийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь заалт “ Ажил олгогч нь ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийн нэр, төрөл, эдэлгээний хугацаа бүхий жагсаалтыг баталж мөрдүүлнэ ” гэснийг,

6.  Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлд стандартад заасан аргачлалын дагуу хэмжих багажийн тусламжтайгаар физик хэмжилт хийж дундаж утгыг эрүүл ахуйн зөвшөөрөгдөх дээд хэмжээ, түвшинтэй харьцуулахад “Тунгалаг тамир” цэвэр усны үйлдвэрийн сав бэлтгэх цехэд шуугианы түвшин эрүүл ахуйн зөвшөөрөгдөх дээд түшингээс 5-7 дбА-аар, “Хүнс Архангай” ХХК-ний архины үйдвэрийн үйлдвэрлэлийн үндсэн цехэд 2-5 дбА-аар их, зохиомол гэрэлтүүлэг “Ар бар” ХХК-ний архины үйлдвэрийн үндсэн цехэд 50-170 люксээр, “Бөмбүүлэй” нарийн боовны цехийн үйлдвэрлэлийн цехэд 65-150 люксээр бага гарч байгаа нь “Ажлын байрны гэрэлтүүлгийн норм, хэмжих аргад тавигдах шаардлага” MNS 4996:2000 стандартын 3б, 4, “Шуугианы норм, аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага” MNS 5002:2000 стандартыг,

7. Увс   аймгийн хүнсний үйлдвэрлэлийн дуу, шуугиан ихтэй шил угаах /80-84 д.ба/ хэсгийн ажиллагсдад сонсгол хамгаалах хэрэгсэл /чихний бөглөө/ хүрэлцээгүй, шил   угаалгын хэсэгт чийглэг 68-77 байгаа нь зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр,   шил угаалгын газрын агааржуулалтын систем хангалтгүй зэрэг зөрчил, дутагдал илэрсэн байна.

Авсан   арга хэмжээ

1. Шалгалтанд хамрагдсан үйлдвэр, цехийн 85 ажилтан   ажиллагсдад   “Хүнсний тухай”,   “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулиуд түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандартын талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

2. Шалгалтын явцад хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр нийт   244 зөрчил илрүүлснээс газар дээр нь 36%-ийг зөрчлийг арилгуулж, хүнсний үйлдвэрлэлийн технологи,   бүтээгдэхүүний чанар аюулгүй байдалд тавих дотоод хяналт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл байдлыг сайжруулах, хэмжлийн нэгдмэл байдлыг хангуулах зорилгоор 89 заалттай улсын байцаагчийн 18 албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгаврыг   хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдэд өгч, биелэлтийг хангуулах   арга хэмжээ авч   байна.

3. Холбогдох хууль тогтоомж,   стандартын шаардлагыг зөрчсөн 5 аж ахуйн нэгж, иргэнд   нийт 305.0 мянган төгрөгний торгууль, шийтгэврийг   ногдуулсан.

4. Сүхбаатар аймгийн “Алтадтрейд” ХХК-ийн   цэвэр   усны үйлдвэр, Завхан аймгийн хүнсний үйлдвэр,   Ховд аймгийн ундаа , квасны үйлдвэрээс, нийт 64 бүтээгдэхүүний   дээж   авч шинжлүүлэхэд   Завхан   аймгийн 4 дээжэнд нянгийн   бохирдол илэрсэн. Шинжилгээний дүнгээр улсын   байцаагчийн 22 дүгнэлтийг үйлдсэн байна.

5.   Завхан   аймгийн   ундаа,   жүүсний   үйлдвэрлэлээс авсан   арчдас дээжний 26% нь эерэг үзүүлэлттэй гарч,   ариутгал халдваргүйтлыг сайтар хийлгэж, илэрсэн зөрчлийг   арилгуулах   арга хэмжээг   авсан байна. Мөн   их  эрсдэлтэй Ховд   аймгийн иргэн   Ихбаярын   квасны цех, Морьт хангай” ХХК-ний архины үйлдвэр, “Гост трейд” ХХК-ний цэвэр усны үйлдвэр, “Од-Кр” хоршооны даршилсан ногооны цехийн   үйл   ажиллагааг     түр   хугацаагаар   зогсоож, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч байна.

 

6.   Завхан аймгийн МХГ-аас   хүнсний   үйлдвэрлэл   эрхлэгчдэд   “Хүнсний   үйлдвэрийн   эрсдлийн   үнэлгээ,   эрүүл   ахуй, үйлдвэрлэлийн   зохистой   дадал     хэвшүүлэх нь”   сэдвээр 5   цаг,   “Хүнсний   сав   баглаа боодол” сэдвээр 1 өдрийн   сургалтыг   зохион   байгуулж,   18   үйлдвэр   цехийн 56   хүнийг   хамруулан,     хүнсний   бүтээгдэхүүний   хадгалалт, Хүнсний   аюулгүй байдал гэсэн   зөвлөмж, гарын   авлагыг   бэлтгэж   тараасан   байна.

ДҮГНЭЛТ

  1. Шалгалтаар   илэрсэн   зөрчилүүд, эрсдлийн   үнэлгээний дүнгээс   үзэхэд   Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Дундговь, Завхан, Өвөрхангай, Ховд, Хөвсгөл аймгууд дахь хүнсний үйлдвэрүүдийн үйл   ажиллагаа,  бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд “Хүнсний тухай”, “Ариун цэврийн тухай”, “Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулиудын хэрэгжилт, холбогдох   стандарт, зөвлөмжийн хэрэгжилт хангалтгүй байна.
  2. Шалгалтанд хамрагдсан нийт 27 согтууруулах ундааны үйлдвэрлэлийг хяналтын хуудасны дагуу шалгаж эрсдэлийн төвшинг тогтооход  1 үйлдвэр /Төв аймгийн “Морьт хангай” ХХК-ний архины үйлдвэр/     буюу 4.0% нь   их эрсдэлтэй,   9   үйлдвэр /Хөвсгөл - 6, Говь-Алтай- 1, Төв-1, Архангай-1/ буюу 33% нь дунд эрсдэлтэй,   17 үйлдвэр   буюу 63% нь   бага эрсдэлтэй байна.
  3. Цэвэр усны 11 үйлдвэр, цехийн эрсдэлийн төвшинг тогтооход   Архангай аймгийн “Гост трейд” ХХК-ний цэвэр усны үйлдвэр их эрсдэлтэй,   Сүхбаатар, Дорноговь, Ховд, Хөвсгөл аймгуудын 4 үйлдвэр, цех дунд эрсдэлтэй,   Ховд, Завхан, Хөвсгөл аймгийн нийт 6 үйлдвэр бага эрсдэлтэй байна.
  4. Шалгалтанд хамрагдсан 6 аймгийн 10 ундаа, жүүсний үйлдвэр, цех хамрагдсанаас Ховд аймгийн иргэн Х. Ихбаярын ундааны цех   их эрсдэлтэй,     Хөвсгөл аймгийн 3 үйлдвэр дунд эрсдэлтэй,   Дундговь, Сүхбаатар,   Ховд, Завхан, Увс, Хөвсгөл аймгуудын 7 үйлдвэр   бага эрсдэлтэй байна.
  5. “Нөөшилсөн, даршилсан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг шалгах” хяналтын хуудасаар шалгагдсан Архангай аймгийн “Од-Кр” хоршооны даршилсан ногооны цех нь   их эрсдэлтэй байна.
  6. Шалгалтанд чацарганы тосны 3 аж ахуйн нэгж хамрагдсан боловч   тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд шалгалт хийх   хяналтын хуудас батлагдаагүй тул   эрсдэлийг тогтоох боломжгүй байна. Шалгалтын   дүнгээс   үзэхэд чацарганыг  боловсруулах үйлдвэрлэлийн   үйл   ажиллагаанд ноцтой зөрчил илрээгүй   хэвийн байна.     .
  7. Үйлдвэр аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд Мэргэжлийн хяналтын газраас жил бүр хяналт шалгалт хийж мэргэжлийн заавар зөвлөгөө, үүрэг даалгавар өгч, тухайн үед илэрсэн зөрчил дутагдлыг засуулах арга хэмжээ авч ирсэн ч технологи ажиллагаа, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангаагүй зөрчил дутагдал бүрэн таслан зогсоогдохгүй байгаа нь тухайн байгууллагын өдөр тутмын дотоодын хяналт сул, тогтворжоогүй, ариун цэвэр, эрүүл ахуйн зохистой дадал хэвшээгүйтэй холбоотой байна.
  8. Аймгийн архи,   спиртийн үйлдвэрүүд   нь   спиртометр,   ареометр болон лабораторийн хэмжих хэрэгслийг баталгаажуулж,   архины   мэдрэхүйн үзүүлэлт, хатуулга, альдегид, совсны тос, метилийн   спиртийн   агууламжийг тодорхойлж   шалгах   лабораторийн нөхцөлийг бүрдүүлсэн ч урвалж материал дутагдах асуудал байдгаас дотоод   хяналтыг   тогтвортой хэрэгжүүлэх боломжгүй байдал   гарч   байгаа   тул   хөндлөнгийн хяналтыг   чангатгах   шаардлагатай   байна.
  9. Аймгуудын цэвэр ус, ундаа жүүс, нөөшилсөн хүнсний үйлдвэрүүдийн нь дотоодын хяналтын лабораторигүй, үйлдвэрлэгч нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хянаж   баталгаажуулан зах зээлд нийлүүлэх   талаар хангалтгүй байна.

 

Your are currently browsing this site with Internet Explorer 6 (IE6).

Your current web browser must be updated to version 7 of Internet Explorer (IE7) to take advantage of all of template's capabilities.

Why should I upgrade to Internet Explorer 7? Microsoft has redesigned Internet Explorer from the ground up, with better security, new capabilities, and a whole new interface. Many changes resulted from the feedback of millions of users who tested prerelease versions of the new browser. The most compelling reason to upgrade is the improved security. The Internet of today is not the Internet of five years ago. There are dangers that simply didn't exist back in 2001, when Internet Explorer 6 was released to the world. Internet Explorer 7 makes surfing the web fundamentally safer by offering greater protection against viruses, spyware, and other online risks.

Get free downloads for Internet Explorer 7, including recommended updates as they become available. To download Internet Explorer 7 in the language of your choice, please visit the Internet Explorer 7 worldwide page.