Өнөөдөр: 2014 оны 4-р сарын 17  
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар   |   Аймгийн мэргэжлийн хяналтын газрууд   |   Хилийн мэргэжлийн хяналтын албууд   |   Нэгдсэн төв лаборатори

Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр, цехийн үйл ажиллагаа бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд хийсэн шалгалтын нэгдсэн дүнгийн тухай

Анхаар, шинэ цонхонд нээнэ үү. PDFХэвлэхИ-мэйл

МХЕГ-ын даргын   2010 оны 317-р тушаалаар батлагдсан   хяналт шалгалтын нэгдсэн   төлөвлөгөөнд   тусгагдсаны   дагуу   улсын хэмжээнд   сүү, сүүн бүтээгдэхүүний   чиглэлээр үйл ажиллагаа   явуулж буй аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлийн байр,     тэдгээрийн   үйлдвэрлэсэн     бүтээгдэхүүний     чанар,   аюулгүй байдалд   “Хүнсний тухай”, ”Ариун цэврийн тухай,” “Стандартчилал,   тохирлын   үнэлгээний   тухай”, “Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай” болон бусад холбогдох хууль   тогтоомжийн хэрэгжилт,   стандартын мөрдөлтийг хангаж байгаад шалгалт   хийж   илэрсэн   зөрчлийг   арилгуулах   арга   хэмжээ авч     үнэлгээ дүгнэлт   өгч, үйлдвэрлэлийн   эрсдэлийн   төвшинг   тогтоож   ажиллалаа.

Шалгалтыг МХЕГ-ын даргын баталсан 1.3 дугаартай     “Сүүн сүүн   бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг шалгах хяналтын хуудас”, 5.28.4 кодтой “Мах, махан болон сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрийн хэмжүүр, хэмжих хэрэгслийн найдвартай байдлыг шалгах хяналтын хуудас”- д заасан асуудлын хүрээнд 2011 оны 05 сарын 25-наас 06 сарын 15-ны өдрүүдэд   хийж,   дүнг 07-р сарын 05-ны дотор ирүүлэв.

Шалгалтанд Булган, Дархан-Уул, Дорнод, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Увс аймгууд,   нийслэл   хотын   хэмжээнд сүүн сүүн   бүтээгдэхүүний   үйлдвэрлэл эрхэлж буй 85   аж   ахуйн   нэгжийн   60 нь   буюу   70,5% энэ   шалгалтанд   хамрагдсан байна.

 

Илэрсэн зөрчил, дутагдал,   түүний шийдвэрлэлт

Нийтдээ   60 аж   ахуйн   нэгж, иргэдийн   үйлдвэр, цех, үйлдвэрлэсэн   бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд     хяналт шалгалтыг   явуулж тохирох   үнэлгээ өгч     гарсан   зөрчлийн   хувь хэмжээг   улсын хэмжээнд нэгтгэж харуулав. /Хүснэгт-1/   Үүнд:

1. Шалгалтанд хамрагдсан сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэр,   цехийн   барилга байгууламж, усан хангамж, эрүүл ахуйн бүс, гадна орчны   тохижилтын зөрчил   25,9%,   үүнээс Дархан-Уул аймгийн “Нарс ээж”, “Тамир”, Дорнод аймгийн Оюу, Өмнөговийн Говийн оргил, Төв аймгийн Агрико, Увс аймгийн Миша, Sunday,   Баянгол дүүргийн И-Ти-Би, Хан-уулын Сафира сервис, Чингэлтэй дүүргийн Баянхур ааруулын цех,   зэрэг аж ахуй нэгжүүдийн ажлын байрны шаардлага хангаагүй нь Хүнсний тухай хуулийн 9.2.7, 9.1.1, Олон улсын зөвлөмж САС/RCP 1 стандартын 4.2.2,   заалтуудыг зөрчсөн байна.

2. Үйлдвэрлэлийн ажиллагсдын   ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөлийг бүрдүүлэн   ажиллаж   буй байдлын зөрчил   30,6%,   үүнээс Булган аймгийн Энгүүн болор, Дархан-Уулын “Мишээл солонго”, “Нарс ээж”, Увс аймгийн Миша, Sunday, нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэн Саруул , Оюунсугар   нарын зайрмагийн цехүүд тус тус ажиллагсдын ариун цэвэр, эрүүл ахуйн байдал хангаагүй нь Хүнсний тухай хуулийн 9.6, Олон улсын зөвлөмж САС/RCP1 стандартын 4.4.4 заалтуудыг зөрчсөн байна.

3.Сүүн сүүн бүтээгдэхүүн үйлдвэр, цехийн технологийн дамжлагын   угаалга, цэвэрлэгээ,   халдваргүйтгэлийн зөрчил   30,4 %, үүнээс Булганы “Энгүүн болор”, Дархан-Уулын “Дархан халдун”, “Өгий”, Дорнод аймгийн “Оюу”,   Сонгино хайрханы иргэн Аюушжавын зайрмагын цехүүд тус тус хангалтгүй нь Хүнсний тухай хуулийн 9.1.1, Олон улсын зөвлөмж САС/RCP 1 стандартын   6,2 заалтуудыг тус тус зөрчсөн байна.

4. Сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд   хэрэглэгдэж буй түүхий эд, хүнсний нэмэлт,   сав баглаа боодлын   материалын   чанар,   аюулгүй байдлын зөрчил     45,5% үүнээс Дархан-Уулын “Дархан халдун”, “Мишээл солонго”, “Өгий”, Дорнодын “Хэрэмхэн” “Nice”, “Бамбук”,   Өвөрхангайн “Номин тансаг”, Увсын “Өнгөлөг трейд, “Бүжин” зэрэг үйлдвэр цехүүд хангаагүй   байгаа нь   Хүнсний тухай хуулийн 9.4.1, 9.1.1 заалт, Олон улсын зөвлөмж САС/RCP 1 стандартын   5.4 дахь   заалтуудыг   зөрчсөн байна.

5. Сүү сүүн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх   тоног   төхөөрөмж, бүтээгдэхүүний   технологийн   мөрдөлтийн     зөрчил 53,1%, үүнээс Дархан-Уулын “Нарс ээж”,”Тамир”, Дорнодын   “Хэрэмхэн, “Бамбук”, Өмнөговийн “Говийн оргил”, “Бүжин”, Төв аймгийн “Агрико”, Увс аймгийн   “Миша”, “Sunday” зэрэг үйлдвэр цехүүд нь мэргэжлийн технологичгүй,   технологийн   батлагдсан зааваргүйгээс технологийн   мөрдөлт   хангалтгүй үнэлэгдсэн нь Хүнсний тухай хуулийн 9.2.6, 16.1, Олон улсын зөвлөмж САС/RCP 1, стандартын   4.3.1 дахь заалтуудыг зөрчсөн байна.

6. Сүү, сүүн   бүтээгдэхүүний   хадгалалт, тээвэрлэлтийн үйл ажиллагааны зөрчил    60,0%   үүнээс   Дархан-Уулын “Тамир, Увс аймгийн   Миша, Sunday зэрэг ихэнх   аж ахуйн нэгжүүд бэлэн   бүтээгдэхүүнийг хадгалах /агуулахын/ өрөөний температурыг хянаж бүртгэдэггүй, зах зээлд нийлүүлэгдэж байгаа бүтээгдэхүүний   борлуулалтын журналгүй,   зөрчлүүд гарч   хангалтгүй   үнэлэгдсэн   нь Хүнсний тухай хуулийн 9.2.5, Олон улсын зөвлөмж САС/RCP 1,   стандартын 5.2.1 дахь     заалтуудыг зөрчсөн байна.

7.Сүү, сүүн  бүтээгдэхүүний   чанар, аюулгүй байдлын   баталгаажуулалтын       зөрчил 54,8 % , үүнээс Увс,   Булган, Өмнөговь аймгийн үйлдвэр цехүүд хангалтгүй үнэлэгдсэн нь Хүнсний тухай хуулийн 9.2.6,   16.1   заалтыг зөрчсөн байна.

Хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлын хяналтаар:

1.Ажил   олгогч   болон ажилтан нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн түр сургалтанд хамрагдаагүй, сургалт зохион байгуулдаггүй,   40% нь ажлын хувцасны жагсаалтыг гаргаж батлаагүй, тогтмол олгодоггүй, цэвэрлэж ариутгах нөхцөлөөр хангаагүй, ажилтанд зориулсан ахуйн байр /хувцас солих, түр амрах, гар угаах, усанд орох, бие засах, хооллох/-гүй, байгаа нь эрүүл ахуйн нөхцөл шаардлагын түвшинд хүрэхгүй байгаа нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан ажил олгогчийн үүргээ биелүүлээгүй.

2. Сүүний үйлдвэр, цехүүд нь хөлдөөх машин тоног төхөөрөмжийг мэргэжлийн хяналтын байгууллагаар хянуулж зөвшөөрөл, гэрчилгээ аваагүй, ашиглалтын паспортгүй, газардуулга   хийлгээгүй, хөдөлгөөнт хэсэгт хаалт хамгаалалт хийж аюулгүй ажиллагааны шаардлагыг хангаагүй, агааржуулалтын систем бүрэн ажилладаггүй зэрэг зөрчлүүд илэрсэн нь   Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн   заалтыг   зөрчсөн байна.

Хэмжил зүйн   хяналтын чиглэлээр:

Хяналт шалгалтаар илэрсэн нийт 58 зөрчлийг хувиар илэрхийлж                                                                                            хавсралт 3-аар үзүүлэв.

1. Нийт зөрчлийн 36.2 хувь нь хэмжүүр хэмжих хэрэгслийг улсын баталгаажуулалт, шалгалт тохируулгад хамруулаагүй байгаа нь   “Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 2, 6 дах заалтыг;

2. Нийт зөрчлийн 10.3 хувь нь хэмжих хэрэгслийн техникийн бэлэн байдал, хэмжил гүйцэтгэх аргачлалын мөрдөлтийг зөрчсөн байгаа нь “Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 2 дах заалтыг;

3. Нийт зөрчлийн 7.0 хувь нь хэмжих хэрэгслийг баталгаажуулалт, шалгалт тохируулгад хугацаанд нь бүрэн хамруулдаггүй, хэмжилзүйн ажлыг тодорхой нэгж, албан тушаалтанд хариуцуулаагүй, 27.3 хувь нь байгууллагын хэмжил зүйн дотоод хяналт хангалтгүй байгаа нь “Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай” хуулийн 13 дугаар зүйлийн 2 дах заалтыг, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 5 дах заалтыг;

4. Нийт зөрчлийн 8.6 хувь нь Стандартчилал, хэмжил зүйн байгууллагатай 2011 онд Хэмжих хэрэгсэлд баталгаажуулалт, шалгалт тохируулга хийх гэрээ байгуулж ажиллагаагүй байгаа нь “Хэмжих хэрэгсэлд баталгаажуулалт хийх журам”-ын 3.5 дах заалтыг;

5. Нийт зөрчлийн 10.3 хувь нь сав, баглаа боодолтой савласан бүтээгдэхүүний цэвэр тоон хэмжээний болон савласан бүтээгдэхүүний хүнд, эзэлхүүн [г, мл] зэрэг бусад тоон үзүүлэлтийг сав, боодол дээр тэмдэглээгүй байгаа нь “Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай” хуулийн 11 дүгээр зүйлд заасан   заалтыг тус тус зөрчсөн байна.

Авсан   арга хэмжээ

1. Шалгалтын явцад үйлдвэрлэлд хэрэглэж буй түүхий эд, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд үнэлгээ өгөх зорилгоор 27   дээж сорьц авч   аймаг, нийслэлийн итгэмжлэгдсэн лабораторийн   шинжилгээнд хамруулж, улсын   байцаагчийн 33   дүгнэлт гаргав.   /Хүснэгт -2/

2. Хүнсний тухай хууль, холбогдох стандартыг зөрчсөн   11 иргэн 5   хуулийн этгээдэд 1371,4 мян төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч   бүрэн барагдуулжээ.

3.   Шалгалтанд хамрагдсан аж ахуй нэгжийн 458   ажилтан,   ажиллагсдад   Хүнсний   тухай   болон   холбогдох   хууль   тогтоомж,   стандарт, мэргэжлийн хяналтын   байгууллагаас боловсруулан шинээр нэвтрүүлж буй хяналтын   хуудсны   талаар   зөвлөгөө өгч,   мэргэжил   арга зүйгээр ханган   ажилласан байна.

4. Хэмжил зүйн хяналтын чиглэлээр  нийт 58 зөрчил илрүүлж, 38 зөрчлийг газар дээр нь арилгуулж, хамтарсан 32 албан шаардлагад хэмжил зүйн хяналтын чиглэлээр 25   заалт оруулж, зөрчил гаргасан 1 иргэнд “Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай” хуулийн дагуу 20.0 мян.төгрөгийн торгууль шийтгэвэр ногдуулж, 16.0 мян. төгрөгийн хууль бус орлогыг хураан  авч улсын орлого болгосон байна.

5. Шалгалтаар   нийтдээ 395 зөрчлийг илрүүлэн газар дээр 23,5% -ийг арилгуулан   стандарт,   эрүүл ахуйн шаардлага хангаагүй зөрчил гаргасан   5 аж ахуй нэгжийн үйл ажиллагааг түр   зогсоох акт үйлдэн, 207 заалт бүхий 35 албан шаардлагыг өгч хэрэгжилтийг хангуулан   ажиллаж байна.

Дүгнэлт

1. Сүүн сүүн     бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хийсэн хяналт   шалгалтын дүнгээс үзэхэд   аймаг,   нийслэлийн МХГ-аас   тогтоосон   эрсдлийн үнэлгээ нь   харьцангуй бодитой   хийгдсэн гэж үзэж байна.     Гэхдээ   сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр,   зайрмагийн   цех шалгах   гэж 2 тусдаа   хяналтын хуудастай болгох   саналыг   дийлэнх   аймгуудын     тайланд   дурдсан тул 1.3 кодтой “Сүү сүүн бүтээгдэхүүний хяналтын   хуудас”-т тулгуурлан       шинээр     боловсруулж, ирэх оноос   хяналт, шалгалтанд   хэрэглэх шаардлагатай   байна.

2. Шалгалтын дүнгээр 1.3 кодтой “Сүүн сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг шалгах   хяналтын хуудас”   эрсдлийн ангилалд хамруулж     үзвэл сүү, сүүн бүтээгдэхүүний   үйлдвэрлэлээс 13 үйлдвэр буюу 21,7%   нь   эрсдэл бага,   45 үйлдвэр цех нь     буюу 75% нь   эрсдэл дунд,   2 цех буюу 3,3% өндөр эрсдэлтэй гэж дүгнэгдэж байна.

Эрсдлийн ангилал

Сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэр     цех

тоо

хувиар

1

Эрсдэл бага оноо<=29%

13

21,7%

2

Эрсдэл   дунд [30%-49%]

45

75%

3

Эрсдэл их оноо >=50%

2

3,3%

 

Дүн

60

100%

3.Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааны шинэчлэлийн хүрээнд  Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах   үүднээс хяналтын хуудсыг   анх удаа   хяналт   шалгалтын   үйл   ажиллагаанд   нэвтрүүлсний   нэг сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэр, цехийн   шалгалт ба     хяналт шалгалтыг ил   тод   болгох,   эрсдлийн үнэлгээний төвшинг   тогтоосноор     аймаг орон нутгийн үйлдвэр цехийн эрсдэлтэй объектийн   судалгаатай     болж,     хяналт   шалгалтын   мэдээлийн сан бүрдүүлэх   дараа   жилийн   хяналт шалгалтын ажлын төлөвлөлтөд   ашиглах   боломж бүрдсэн     болно.

Цаашид     объектын эрсдэл тооцох дүн шинжилгээ хийх,     мэдээ тайлан, танилцуулга бичих,   нэгтгэх үйл ажиллагааг улам  сайжруулах   чиглэлээр   улсын   байцаагчдын   ур чадварыг дээшлүүлэх,   сургалтуудыг   шат   дараатай зохион байгуулах   шаардлагатай байна.

Хэмжил зүйн хяналтаар:

1. “Мах, махан болон сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрийн хэмжүүр, хэмжих хэрэгслийн найдвартай байдлыг шалгах хяналтын хуудас”-аар шалгахад 8 аймаг, Нийслэлд үйл  ажиллагаа  явуулж  буй  сүү,  сүүн бүтээгдэхүүний  23  үйлдвэр, 8  иргэний 8 цех, 1 сургалтын төвийн 23  нь  буюу 71.8 хувь нь бага эрсдэлтэй, 3 буюу 9.7 хувь нь дунд эрсдэлтэй, 6 буюу 18.8 хувь нь их эрсдэлтэй үнэлэгдлээ.                                                                                                          /Эрсдлийн ангилалыг  Хавсралт 4-өөр үзүүлэв/

2. Их эрсдэлтэй үнэлэгдсэн сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр, цех нь   хэмжүүр, хэмжих хэрэгслийг улсын баталгаажуулалтад хамруулаагүй, хэмжил зүйн асуудлыг тодорхой албан тушаалтанд  хариуцуулаагүй, хэмжил зүйн дотоод хяналт хангалтгүй байна   гэж үзэв.

3. Хяналт  шалгалтаар илэрч буй нийтлэг зөрчил дутагдал нь тухайн аж ахуйн нэгж, байгууллага, иргэд өөрийн үйлдвэр, цехэд ашиглагдаж буй улсын баталгаажуулалтад  заавал хамрагдах хэмжүүр,  хэмжих хэрэгслийг тогтоосон хугацаанд баталгаажуулалт,  шалгалт тохируулгад  хамруулдаггүй, сав, баглаа  боодолтой савласан бүтээгдэхүүний цэвэр  тоон хэмжээг болон савласан бүтээгдэхүүний хүнд, эзэлхүүн [г, мл]   зэрэг бусад тоон үзүүлэлтийг тэмдэглээгүй,зөрчил   нийтлэг   байгаа нь  хэмжил зүйн талаарх мэдлэг дутмаг, байгууллагын хэмжил зүйн дотоод хяналт  хангалтгүй байгаатай холбоотой байна.

4. Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрийн хэмжлийн үнэн зөв нэгдмэл байдалд хийсэн хяналт шалгалтаар “Хэмжлийн нэгдмэл  байдлыг хангах тухай” хуулийн хэрэгжилт 73.2 хувийн хэрэгжилттэй байна.

Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтаар:

1. Шалгагдсан 44   газруудыг 4.1. кодтой “Ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг шалгах” хяналтын хуудсаар дүгнэхэд   3 буюу 6 % нь их эрсдэлтэй, 8 нь буюу 18,3% нь “Дунд эрсдэлтэй, 33 нь буюу 75% нь “Бага эрсдэлтэй” гэж дүгнэгдсэн байна.


Your are currently browsing this site with Internet Explorer 6 (IE6).

Your current web browser must be updated to version 7 of Internet Explorer (IE7) to take advantage of all of template's capabilities.

Why should I upgrade to Internet Explorer 7? Microsoft has redesigned Internet Explorer from the ground up, with better security, new capabilities, and a whole new interface. Many changes resulted from the feedback of millions of users who tested prerelease versions of the new browser. The most compelling reason to upgrade is the improved security. The Internet of today is not the Internet of five years ago. There are dangers that simply didn't exist back in 2001, when Internet Explorer 6 was released to the world. Internet Explorer 7 makes surfing the web fundamentally safer by offering greater protection against viruses, spyware, and other online risks.

Get free downloads for Internet Explorer 7, including recommended updates as they become available. To download Internet Explorer 7 in the language of your choice, please visit the Internet Explorer 7 worldwide page.