Өнөөдөр: 2014 оны 4-р сарын 17  
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар   |   Аймгийн мэргэжлийн хяналтын газрууд   |   Хилийн мэргэжлийн хяналтын албууд   |   Нэгдсэн төв лаборатори

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн ортой эмнэлгүүдэд шалгалт хийжээ

Анхаар, шинэ цонхонд нээнэ үү. PDFХэвлэхИ-мэйл

 

emnelegЭрүүл мэндийн багц хууль, Засгийн газрын шийдвэр болон түүнийг үндэслэн Төрийн захиргааны төв байгууллагаас баталсан заавар, журам, эрүүл мэндийн технологи, эмчилгээ оношлогооны болон түгээмэл үйлдлийн стандартын хэрэгжилтийн байдлыг шалгасан байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын зөвлөлийн хурлаас гарсан шийдвэрийн дагуу, төлөвлөгөөт бус хяналтыг 2011 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс ажлын 10 хоногт хийж гүйцэтгэв.

Шалгалтад нийслэлийн эрүүл мэндийн газрын харъяа хувийн хэвшлийн ортой нийт 72 эмнэлэг хамрагдаж (ХУД 7, ЧД 1, БНД 1, БГД 22, БЗД 15, СБД 13, СХД 12, Налайх 1), Дельфин Эйч, Энхийн төлөө, Энхсаруул, Идэрмэг, Орбита, A and B, Сорогзон зэрэг эмнэлгүүд засвартай, Дархан Оточ, Оточ Өөдий, Анухаймед эмнэлгүүд хаяг байршилдаа байгаагүй зэрэг шалтгаанаар шалгалтанд хамрагдаагүй болно.

Нийслэлийн хувийн хэвшлийн ортой эмнэлгүүд нь дотор, мэдрэл, мэс засал, эх барих эмэгтэйчүүд, хүүхэд, дурангийн мэс засал, уламжлалт анагаах ухаан, нөхөн сэргээх эмчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ба их эмч 258, эмнэлгийн бусад дунд мэргэжилтэн 382 ажиллаж нийт эмч нарын 64 хувь нь эмчийн зэрэгтэй,   28% хувь нь эмнэлгийн дунд мэргэжилтэн байна.

Шалгалтад хамрагдсан эмнэлгийн 49 хувь нь зориулалтын, 51 хувь нь зориулалтын бус байрыг эмнэлэгийн зориулалтаар тохижуулсан, 68 хувь нь түрээсийн, 32 хувь нь өөрийн байранд үйл ажиллагаа явуулж байна. Нийт эмнэлгийн 96 хувь нь халаалт, цэвэр, бохир усны төвлөрсөн системд холбогдсон, бүх эмнэлэгийн байрны дулаан, гэрэлтүүлэг нь эрүүл ахуйн шаардлага хангасан, өрөөний багтаамжаас хамааран 1 өрөөнд 2-4 ор байрлуулсан бөгөөд 1 оронд 4-8 м2 талбай ногдож, тасаг, кабинет бүр гар угаах угаалтуур, эмч ажиллагсад, өвчтнүүдэд зориулсан ариун цэврийн өрөөтэй бөгөөд 1 суултуурт 10-15 хүн ногдож байна.

Эмнэлгүүдийн 56 хувь нь эмчилгээ, үйлчилгээнд ашиглагдаж байгаа багаж материалыг өөрийн байранд, 44 хувь нь төвлөрсөн ариутгалын тасаг, эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагатай гэрээ байгуулсны үндсэн дээр ариутгуулдаг, 42 хувь нь халдварын сэжигтэй өвчтнийг тусгаарлах өрөөгүй, 45 хувь нь зориулалтын бус тусгаарлах өрөөтэй байна.

Эмнэлгүүд нь байршлын хувьд хүн амын суурьшлын бүсэд оршдог бөгөөд ойр орчинд нь үйлдвэрийн барилга байгууламж байхгүй, орон сууц бусад төрлийн барилга байгууламжаас 150-200м-ийн зайд байрласан байна.

      

Шалгалтаар илэрсэн зөрчил

Эрүүл мэндийн хяналтын чиглэлээр:

           Хувийн хэвшлийн эмнэлгүүд нь эмнэлгийн 10-300 хүртэл ортойгоор үйл ажиллагаа явуулж байхад эдгээрийн бүтэц, үйл ажиллагаанд тохирсон стандартгүй байгаа, эмнэлгүүдэд “Чанар, стандартыг хангасан тул магадлан итгэмжлэл олгов” гэсэн батламжийг Засгийн газрын хэрэгуүүлэгч агенлаг ЭМГ-аас олгосон байхад эмнэлгүүд энэ шаардлагыг бүрэн хангаагүй буюу магадлан итгэмжлэл чанаргүй явагдаж байгаа нь Эрүүл мэндийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, 9.1.3 дахь заалтуудыг ;

Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлд 21 ороор тусламж үйлчилгээ үзүүлэхээр заасан байхад “Найрамдал” эмнэлэгт орны тоо, зөвшөөрлийг хэтрүүлэн нэмж өвчтөн эмчилж байгаа, Ачтан эмнэлэг нь эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээг Анухаймед эмнэлгээр гүйцэтгүүлж байгаа, Номуун эмнэлэгт тусгай зөвшөөрөлд заагдаагүй хүүхэд, лабораторийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа, Амин-Эрдэнэ, Номуун эмнэлгүүдэд эмнэлэг, сувиллын тусгай зөвшөөрөлд заагдсан нийт оронд эмнэлгийн өвчтөн авч эмчилж байгаа, Номуун эмнэлэг өмнөх шалгалтаар өгөгдсөн үүргийг хэрэгжүүлээгүй нь Эрүүл мэндийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1 дэх заалт, 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх заалт, “Эрүүл мэндийн статистик мэдээний талаар авах зарим арга хэмжээний тухай” Эрүүл мэндийн сайдын 2010 оны 34 тоот тушаал,

21 орны зөвшөөрөлтэй “Амарсанаа гүнж” эмнэлэг дээр уламжлалт, дотор, мэдрэл, хүүхдийн өвчний эмчилгээний чиглэлээр мэргэжлийн боловсон хүчний бүрдэл болоогүй байхад орны тоог 50 хүртэл ор болгон нэмэлт хийсэн, Ионсей ХХК-ийн Ионсёй Найрамдал эмнэлгийн салбар гэж “Агапэ” эмнэлгийг эмзэг бүлгийн хүмүүст үйлчилгээ үзүүлэх чиглэлээр олгосон нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 18.1.4 дэх заалтыг;

Эмнэлгүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын алба, багийн бүрэлдэхүүнийг Эрүүл мэндийн сайдын тушаалд заасан орон тоогоор ажиллуулдаггүй, тусламж үйлчилгээний чанарын байдалд тавих дотоодыг хяналт хангалтгүй байгаа нь Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах тухай Эрүүл мэндийн сайдын 2007 оны 275 дугаар тушаал, Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын дотоод хяналтыг эрчимжүүлэх тухай Эрүүл мэндийн сайдын 2010 оны 225 дугаар тушаалыг ;/нийтлэг/

Номуун эмнэлгийн их эмч Гэнэндармаа, сувилагч Наранцэцэг нарын эмчлэх, сувилах эрхийн, Гурван гал эмнэлгийн их эмч Ц.Базармаа, Д.Оюунчимэг нарын эмчлэх эрхийн зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дууссан, их эмч Мөнгөнцэцэг хүүхдийн эмчийн нарийн мэргэжлийн дипломгүйгээр хүүхдийн эмчээр ажиллаж байгаа, их эмч Баярмаа лабораторийн эмчийн мэргэжил эзэмших курсэд сурч байгаа хирнээ лабораторийн их эмчээр ажиллаж байгаа, Амин-Эрдэнэ эмнэлгийн их эмч Содчимэг, сувилагч Хулан нарын эмчлэх, сувилах эрхийн, Баянгол эмнэлгийн Балжинням, Мөнхтуяа нар сувилах эрхийн, Оюунтуяа, Энхмандал, Дэлгэрмаа, Очирчимэг нар, Ачтан эмнэлгийн Их эмч Булгамаа, Золзаяа, Мөнхдэлгэр, Цэндсүрэн, Энхбаяр, сувилагч Отгон, Оюунчимэг, Мөнхзаяа, Наранцэцэг, Болормаа нарын эмчлэх, сувилах эрхийн зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дууссан нь Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалтыг;

Гурван гал эмнэлэгт Мухар олгойн хурц үрэвсэлтэй өвчтөнд тухай өвчнийг илрүүлэх шинж тэмдгүүдийг бүрэн илрүүлээгүй, өвчтөнд эмнэлэгт ирснээс хойш 10 цагийн дараа хагалгааг эхлүүлсэн, эмнэлзүйн лабораторийн шинжилгээнд илэрсэн өөрчлөлтийг оношийн үндэслэлд тусгаагүй нь Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3 дахь заалт, Эрүүл мэндийг хамгаалах технологи Мухар олгойн цочмог үрэвслийн оношлогоо, эмчилгээ MNS5665-5:2006 стандартыг;

Нийт эмнэлгүүдэд өвчний түүхэнд өвчний оношийг олон улсын ангилал, нэршлийн дагуу бичээгүй, үсгээр товчилж бичсэн, эмнэлзүйн лабораторийн шинжилгээг оношлогоо, эмчилгээний зорилгоор ашиглаагүй, өвчтөнийг мэс засалд хэрхэн бэлтгэсэн нь тодорхойгүй, мэс заслын өмнө дүгнэлт гаргаагүй, төлөвлөгөөт хагалганд орж байгаа өвчтөнд эмнэлзүйн лабораторийн шинжилгээ хийгээгүй, мэс засалд орохын өмнө зөвшөөрөл аваагүй, зөвшөөрлийн хуудас хөтлөөгүй, “Мэс заслын өмнөх дүгнэлт”, “Мэс заслын тэмдэглэл”, “Сувилгааны карт”, “Халууны хуудас” зэрэг эмнэлгийн анхан шатны бүртгэл маягтыг хөтлөөгүй нь зэрэг зөрчлүүд нь Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4 дэх заалт, Эрүүл мэндийн статистик мэдээний талаар авах зарим арга хэмжээний тухай Эрүүл мэндийн сайдын 2010 оны 34 дүгээр тушаалын 8 дугаар хавсралт, Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, Ёс зүйн салбар хорооны дүрэм журам батлах тухай Эрүүл мэндийн сайдын 2006 оны 135 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын ”Эмнэлгийн мэргэжилтэн үйлчлүүлэгчтэй харилцах горим” 3 дахь хэсгийн 3.5.3 заалтуудыг,

Mөн “Тарилга хийхэд баримтлах аюулгүй ажиллагаа”, “Туншлаас эм соруулах”, “Булчинд тариа хийх”, “Арьсан дор тариа хийх” үйлдлүүдийг стандартын дагуу гүйцэтгээгүй нь Эрүүл мэндийн технологи. Түгээмэл үйлдлийн стандарт MNS4621-2008 стандартын 4, 5, 7, 5 дахь хэсгийг; /нийтлэг/

Мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн асуудалтай холбоотой зөрчлүүд Хан-Уул дүүргийн Найрамдал, Мон мэс эмнэлэг дээр арилаагүй байгаа нь Эрүүл мэндийн тухай хуулийн 28.4.3, 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх заалтыг тус ьус зөрчсөн.

Эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын чиглэлээр:

Эмнэлгийн халдвар судлагчийг гэрээгээр болон халдвар хяналтын ажилтанг томилон ажиллуулах асуудал орхигдсноос эмнэлгийн дотоод хяналт сул, халдвар хяналтын багийн үйл ажиллагааны төлөвлөгөө байхгүй, багийн хурлыг албан ёсоор зохион байгуулаагүй, эмнэлгээс шалтгаалсан халдвар гарахад нөлөөлөх хүчин зүйлийг тогтоож, асуудал тавьж шийдвэрлүүлээгүй, дотоод хяналтыг хийх шалгуур үзүүлэлт, график байхгүй байгаа нь Эрүүл мэндийн байгууллагын халдвар хяналтын тогтолцоог бэхжүүлэх, эмнэлгээс шалтгаалсан халдвараас сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай Эрүүл мэндийн сайдын 2010 оны 165 тоот тушаалын 1 дүгээр хавсралтын 2.4 дэх хэсгийг; /нийтлэг/

Амин-Эрдэнэ, Топуна, Энхжил эмнэлгүүдийн ариутгалын хэсэг, тусгаарлах өрөөний зохион байгуулалт 1 чигийн урсгал хөдөлгөөний шаардлага хангахгүй байгаа нь Эрүүл мэндийн байгууллагын халдвар хяналтын тогтолцоог бэхжүүлэх, эмнэлгээс шалтгаалсан халдвараас сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай Эрүүл мэндийн сайдын 2010 оны 165 тоот тушаалын 3 дугаар хавсралтын 2.4 дэх хэсэг, Аймгийн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа MNS 5095:2001 стандартын 4.5.4 дахь заалтыг;

Эмнэлгийн ажилтнуудыг урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулах, эмчлэн эрүүлжүүлэх талаар хангалтгүй ажиллаж, урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд бүрэн /вируст гепатит В,С илрүүлэх/ хамруулаагүй байгаа нь Эрүүл мэндийн сайдын 2010 оны 165 тоот тушаалын 4 дүгээр хавсралтын 1.2 дахь хэсэг;/нийтлэг/

Эмнэлгүүдэд тусгай хөтөлбөрийн дагуу сургалт тасралтгүй зохион байгуулах асуудал орхигдсноос эмнэлгийн эмч ажиллагсдын хууль эрх зүйн мэдлэг хангалтгүй байгаа нь Эрүүл мэндийн сайдын 2010 оны 165 тоот тушаалын 4 дүгээр хавсралтын1.6 дахь хэсэг;/нийтлэг/

Эмнэлгийн ажилчдад хийгддэг нян, шимэгч, вирус тээгч илрүүлэх шинжилгээг хийж нян тээгч илрүүлэх, эрүүлжүүлэх хийгдэхгүй байгаа нь Эрүүл мэндийн сайдын 2010 оны 165 тоот тушаалын 5 дугаар хавсралтын 1.4.4 дэх заалтыг;/нийтлэг/

Эмнэлгүүд дезкамергүйгээс эмнэлгийн зөөлөн эдлэлд зааврын дагуу халдваргүйтгэл, шавьжгүйтгэл хийх боломжгүй байгаа нь Эрүүл мэндийн сайдын 165 дугаар тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан Дезкамерт халдваргүйтгэл, шавьжгүйтгэл хийх журмын 4 дэх заалтыг;/нийтлэг/

Энхжил, Сүйжин, Мишээл, Түмэншанд, АВМА, Мөнх-Оньч эмнэлгүүд хог хаягдлаа зааврын дагуу ангилаагүй, хог хаягдлын сав, уутаар хангаагүй, хурц үзүүртэй, иртэй хог хаягдлыг зориулалтын бус аюулгүй хайрцганд цуглуулсан зэрэг нь Эрүүл мэндийн сайдын 2011 оны 158 тоот тушаалын 2.2.1, 2.2.2, 2.2.3, 2.3.1, 2.3.2 дахь хэсгийг;

Эмнэлгийн гал тогоонд цэвэрлэгээ угаалга хангалтгүй хийгддэг, халдваргүйжүүлэх уусмалыг найруулж мэдэхгүй, гал тогооны ажилчдад сургалт зохион байгуулаагүй, ажилчид эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд ороогүй, хоолны дээжийн бүртгэлийг тогтмол хөтөлдөггүй, хүнсний түүхий эдийг хадгалах агуулахгүй, ил задгай хольж хадгалсан нь Аймгийн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа MNS 5095:2001 стандартын 8.1.1, 8.1.2, 8.1.3, 8.1.4, 8.3.5, 8.3.7 дахь заалтуудыг; / Мөнхийн-Ус, Мөнх-Оньч, Түмэншанд, Мишээл бурам, Энх-Ану/ тус тус зөрчсөн.

Авсан арга хэмжээ:

 

Ачтан, Амин-Эрдэнэ, Авецина, АСЭ, Номуун, Баянгол, Гурван гал, Мөнх-Оньч, Шагдарсүрэн, Хатагтай, Чимэжүд, Хоржимиза, Сүйжин, Гэрэлдагуулагч, Энхжил, Сэрсэндэмид, Түмэншанд, Халиунтолгой, ЦНС, Энх-Ану, Филошийп, Талимаа, Хазаадай, Хүмүүн Амарсанаа, Агапе зэрэг нийт 26 эмнэлэгт илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчдын хамтарсан албан шаардлагаар хугацаатай үүрэг өгсөн.

8.2.Найрамдал, Мөнх-Оньч эмнэлгүүдийн үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар түр хугацаагаар зогсоож, Найрамдал эмнэлэгт Эрүүл мэндийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн 702.000 төгрөгний, “Мон мэс” мэс заслын эмнэлэг нь 2011 оны 4 дүгээр сарын 28-нд гаргасан зөрчил дутагдлуудыг бүрэн арилгаагүй бөгөөд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх чиглэлээр лицензи аваагүй сувилагч шинээр авч ажиллуулсан, 5 дугаар сард эмч Жаргалсайхан болон Наранбаатар нарыг захирлын тушаалгүй, гэрээгүйгээр мэс заслын хагалгаанд удаа дараа оруулсан тул 2.100.000 төгрөгийн, хяналт шалгалтаас зайлхийсэн “Оточ өөдий” эмнэлгийн захирал н.Гончигжавт Төрийн хяналт шалгалтын хуулийн 16.1.1 дэх заалтыг үндэслэн 561.600 төгрөгийн шийтгэвэр, нийт 5 023 000 шийтгэвэр ногдуулж, 100 хувь барагдуулж ажиллалаа.

8.3. Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, чанарын баталгаагүй 25 нэрийн 147200 төгрөгийн, хэрэглэх хугацаа дууссан 1 нэрийн эмийг эмчилгээнд хэрэглэхийг зогсоож, улсын байцаагчийн акт тогтоон, устгахаар хураав.

8.4. Эмнэлгүүдийн эмч ажиллагсдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулах ажлыг шуурхай зохион байгуулах талаар үүрэг даалгавар өгч үр дүнг тооцож ажиллалаа

8.5. Шалгалтанд хамрагдсан байгууллагын холбогдох албан тушаалтанд хууль эрх зүйн болон мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа

    

Дүгнэлт.

9.1. Эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааг шалгах хяналтын хуудсаар Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн ор бүхий эмнэлгүүдэд үнэлгээ хийхэд нийт 72 эмнэлгээс бага эрсдэлтэй 20(32%), дунд эрсдэлтэй 44(54%), их эрсдэлтэй 8(14%) эмнэлэг байна.

9.2. Хувийн хэвшлийн эмнэлгүүдэд хууль, тогтоомжийн хэрэгжилт 68,3%-тай байна.

9.3. Хувийн хэвшлийн эмнэлгүүдийн бүтэц, үйл ажиллагаанд тохирсон стандарт байхгүй байна. Тус эмнэлгүүдийг аймгийн нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагааны стандарттай дүйцүүлж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй байна.  

9.4. Эрүүл мэндийн байгууллагад мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгох Улсын болон Нийслэлийн комиссууд нь эрүүл мэндийн байгууллагууд олгогдсон тусгай зөвшөөрлийн хүрээн дэх үндсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаа байдалд хяналт тавиагүй, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас төрийн үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлж байгаа Монмэс, Номуун эмнэлгүүдийн үйл ажиллагааг үнэлж дүгнээгүй байна.

9.5. Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн ортой эмнэлгүүд нь эмнэлгийн орны тоог нэмэх сонирхол их байдаг хирнээ төрийн ачааллаас төдийлөн хуваалцдаггүй, иргэдэд эрүүл мэндийн зөв дадал тогтоох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаггүй, хөнгөн өвчтөнүүдийг авч эмчилдэг, эрүүл ахуй, халдвар хамгаалал, эмийн мэргэжлийн мэргэжилтнүүдийг орон тоогоор ажиллуулдаггүй зэргээс эдгээр Эрүүл мэндийн багц хуулийн хэрэгжилт хангалтгүй, үйл ажиллагаандаа оношлогоо, эмчилгээний стандарт, технологи, аюулгүй ажиллагааны зааврыг мөрдөөгүй, эрүүл мэндийн магадлан итгэмжлэлийн шаардлагыг хангахгүй байна.

9.6. Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгуулагуудын нэгдсэн холбооноос гишүүн эмнэлгүүдэд мэргэжил арга зүйн туслалцаа хангалтгүй үзүүлж байна.

 

 

Your are currently browsing this site with Internet Explorer 6 (IE6).

Your current web browser must be updated to version 7 of Internet Explorer (IE7) to take advantage of all of template's capabilities.

Why should I upgrade to Internet Explorer 7? Microsoft has redesigned Internet Explorer from the ground up, with better security, new capabilities, and a whole new interface. Many changes resulted from the feedback of millions of users who tested prerelease versions of the new browser. The most compelling reason to upgrade is the improved security. The Internet of today is not the Internet of five years ago. There are dangers that simply didn't exist back in 2001, when Internet Explorer 6 was released to the world. Internet Explorer 7 makes surfing the web fundamentally safer by offering greater protection against viruses, spyware, and other online risks.

Get free downloads for Internet Explorer 7, including recommended updates as they become available. To download Internet Explorer 7 in the language of your choice, please visit the Internet Explorer 7 worldwide page.