Өнөөдөр: 2013 оны 5-р сарын 23  
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар   |   Аймгийн мэргэжлийн хяналтын газрууд   |   Хилийн мэргэжлийн хяналтын албууд   |   Нэгдсэн төв лаборатори

Ерөнхий боловсролын тусгай сургуульд сурагчдад боловсрол, мэргэжил эзэмшүүлж байгаа байдалд хяналт шалгалт хийлээ

Анхаар, шинэ цонхонд нээнэ үү. PDFХэвлэхИ-мэйл

 surguuliМэргэжлийн хяналтын байгууллагын 2011 оны хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу МХЕГ-ын даргын баталсан удирдамжаар Ерөнхий боловсролын тусгай сургуульд суралцагчдад боловсрол, мэргэжил эзэмшүүлж байгаа байдалд хяналт шалгалт хийлээ.

Шалгалтанд сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургууль, харааны бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургууль, оюун ухааны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 25, 55, 63, 70 дугаар тусгай сургуулиуд болон эдгээр сургуулиудын удирдах ажилтан 10, арга зүйч 4, нийгмийн ажилтан 6, эмч 7, багш 23 хамрагдлаа.

                2011-2012 оны хичээлийн жилд 25, 55, 70 дугаар тусгай сургуулиуд хоёр ээлжээр, 63 дугаар тусгай сургууль, сонсголын, харааны бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургуулиуд нэг ээлжээр хичээллэн, харааны бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургууль барилгын хүчин чадлынхаа 35.6 хувийг бусад сургуулиуд 66.8-90 хувийг ашиглаж байна.

                                2011-2012 оны хичээлийн жилд шалгалтанд хамрагдсан тусгай сургуулиудын 138 бүлэгт оюун ухааны бэрхшээлтэй 799, сонсголын бэрхшээлтэй 363, харааны бэрхшээлтэй 77, хавсарсан бэрхшээлтэй 429 нийт 1668 сурагч суралцаж байна.

                Шалгуулагчийн ололттой дэвшилттэй тал

Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургууль, харааны бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургууль,   55 дугаар тусгай сургуулийн багш нар өөрсдийн нөөц бололцоог ашиглан “Тусгай хэрэгцээт боловсрол”-ын онцлог, сургалтын хөтөлбөрт нийцүүлэн сурах бичиг зохион БСШУЯ-аар баталгаажуулан зөвшөөрөл авч сургалтандаа ашиглаж байна.

Шалгалтад хамрагдсан сургуулиудаас сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургууль, 70 дугаар тусгай сургуулийн удирдлага, багш нар бусад ерөнхий боловсролын сургууль, багш, иргэн, олон нийтэд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж, хамтран ажиллаж тал дээр санаачлагатай ажилласан байна.

                Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургуулийн багш нар Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 245 дугаар тогтоолоор батлагдсан "Хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд "Монгол дохионы хэлний стандарт" боловсруулах ажлын хэсэгтэй хамтран ажиллахын зэрэгцээ сургуулийнхаа дохионы хэлний ажлын хэсгийг байгуулан СӨБ, бага, суурь, бүрэн дунд, мэргэжлийн боловсролын түвшинд сургалтанд өргөн хэрэглэгддэг шаардлагатай үгсийн жагсаалтыг хичээл бүрээр гарган дохиожуулах ажлыг зохион байгуулж байна.

             Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдал, нөхцөл шалтгаан

         Тусгай хэрэгцээт боловсролын батлагдсан MNS дугаартай стандарт байхгүй байгаа нь (i) Монгол улсын Боловсролын тухай хуулийн 11.3, 28.1.4 дэх “Боловсролын стандартыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулан, Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 6.5-д заасны дагуу батлуулж, улсын бүртгэлд бүртгүүлнэ.”, боловсролын төрийн захиргааны төв байгууллага нь “бүх шатны боловсролын стандарт, норм, норматив боловсруулах” бүрэн эрхтэй, (ii) Монгол улсын Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 7.7 дах “Тусгай хэрэгцээт боловсрол олгох сургалтын стандартыг боловсролын болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран боловсруулж, стандартчиллын төв байгууллагаар батлуулна. заалтыг;

                “Тусгай хэрэгцээт боловсролын хөтөлбөр”-ын дагуу сургалт явуулж байгаа нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 7.6 дах "Тусгай хэрэгцээт боловсрол олгох сургалтын байгууллага нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан иргэний боломжид үндэслэн стандартын дагуу боловсрол эзэмшүүлнэ” заалтыг; /Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 3 дугаар зүйлд хөгжлийн бэрхшээлтэй гэж заасан/

                Хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг тогтоох, тусгай сургуульд суралцах хүүхдийг тодорхойлох нарийн мэргэжлийн эмч нарын хяналтын комисс байхгүй

                Тусгай сургуулийн сургалтын агуулга хөтөлбөр, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн онцлог хэрэгцээнд нийцсэн ном, сурах бичиг байхгүй ердийн сургалттай ЕБС-ийн сурах бичгийг сургалтанд ашиглаж байгаа, (ii) сүүлийн 10-15 жил тусгай сургуулийн сургалтын агуулга хөтөлбөрт нийцсэн сурах бичиг хэвлэгдээгүй, хуучин сурах бичгүүд нь муудан эрүүл ахуйн шаардлага хангахгүй болсон, тухайлбал: харааны бэрхшээлтэй хүүхдүүд ердийн сургалттай ЕБС-ийн жижиг үсэгтэй сурах бичиг хэрэглэхэд хүндрэлтэй, зөвхөн 2 хичээл брайль үсгийн сурах бичигтэй, 25 дугаар тусгай сургуульд 1-р ангийн цагаан толгойноос өөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулагдсан сурах бичиг байхгүй

                БСШУЯ сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургуулийн тусгай зөвшөөрлийн асуудлыг шийдвэрлээгүй, бичгээр хариу өгөөгүй байгаа нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 12.1, 12.2, Боловсролын тухай хуулийн 22.1.4 дах заалтуудыг, (ii) сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургууль сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа дууссанаас хойш хугацаа сунгуулах тухай өргөдөл гаргасан, харааны бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургууль тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахыг хүссэн өргөдөл гаргаагүй

                БСШУЯ-аас сүүлийн 3 жил “Тусгай хэрэгцээт боловсрол”-ын чиглэлээр сургалт семинар зохион байгуулаагүй

                Нийслэлийн боловсролын газраас сүүлийн 5 жилд нэг ч удаа түвшин тогтоох шалгалт аваагүй

                2007 онд харааны бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр тус сургуулийн сургалтын менежер С.Энхтуяаг, 2011 оны 1 дүгээр сараас сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургуулийн захирлын үүрэг хавсран гүйцэтгэгчээр тус сургуулийн сургалтын менежер М.Ганцэцэгийг томилсноос хойш одоог хүртэл тус 2 сургуулийн захирлын томилгоог хийгээгүй нь Боловсролын тухай хуулийн 28.1.12-д заасныг;

                55 дугаар тусгай сургууль 10, 11 дүгээр ангид хөдөлмөрийн хичээлээр батлагдсан сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөргүй мэргэжлийн сургалт явуулж байгаа нь БСШУ-ны сайдын 2002 оны 333 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “ЕБС-д мэргэжлийн болон гүнзгийрүүлсэн сургалт явуулах журам”-ын 2.1.1 дэх заалтыг;

70 дугаар тусгай сургууль БСШУЯ-ны Бага, дунд Боловсролын газрын даргын баталсан оюун ухааны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургуулийн сургалтын төлөвлөгөөг мөрдөж ажиллаагүй нь Боловсролын тухай хуулийн 11.4 дэх заалт, БСШУ-ны сайдын 2010 оны 471 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Ерөнхий боловсролын сургуулийн үлгэрчилсэн дүрэм”-ийн 3.4, 3.5-т заасныг;

Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургууль сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн хэрэгжилтийн явц болон үе шатуудыг үнэлэх график, төлөвлөгөө гарган мөрдөөгүй, хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийгээгүй, хэрэгжилтийг сайжруулах талаар тодорхой арга хэмжээ авч ажиллаагүй нь Боловсролын тухай хуулийн 20.2.1, БСШУ-ны сайдын 2010 оны 471 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Ерөнхий боловсролын сургуулийн үлгэрчилсэн дүрэм батлах тухай” журмын 3.11, 2.9 дэх заалтуудыг;

                Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургууль, 25 дугаар тусгай сургуулиуд техник технологийн кабинетэд дадлагын багаж хэрэгсэл, техник хэрэгслэлийг аюулгүй ажиллагааг ханган байрлуулаагүй, хөдөлмөр хамгааллын хувцас өмсүүлж хэвшээгүй нь Боловсролын тухай хуулийн 42.1, Бага дунд боловсролын тухай хуулийн 20.2.9, 22.1.7, БСШУ-ны сайдын 2010 оны 471 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Ерөнхий боловсролын сургуулийн үлгэрчилсэн дүрэм батлах тухай” журмын 2.11, 3.12, 3.13 дах заалтуудыг;

                Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургууль хими, физик, гадаад хэлний дадлагын хичээлийг зориулалтын кабинет, лабораторид хийдэггүй, хими, физикийн хичээлийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж хүрэлцээгүй, урвалж бодис байхгүй байгаа нь Бага дунд боловсролын тухай хуулийн 20.2.4, 20.2.6, 20.2.9, БСШУ-ны сайдын 2010 оны 471 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Ерөнхий боловсролын сургуулийн үлгэрчилсэн дүрэм батлах тухай” журмын 2.11, 3.12, 3.13 дах заалтуудыг;

                63 дугаар тусгай сургуулийн спорт зааланд сургалтын үйл ажиллагаа явуулах боломжгүй болсноос /засвар хийх шаардлагатай/ сурагчид бие бялдар, эрүүл мэндийн үйлчилгээг бүрэн авч чадахгүй байгаа, 25 дугаар сургууль зориулалтын номын сан байхгүй, “Багшийн хөгжлийн төв”-тэй хамт нэг ангийг тохижуулан ажиллаж байгаа боловч шаардлага хангахгүй, үйл ажиллагаа нь тогтмолжоогүй нь Боловсролын тухай хуулийн 42.1, 45.1.1 дэх заалт, БСШУ-ны сайдын 2010 оны 471 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Ерөнхий боловсролын сургуулийн үлгэрчилсэн дүрэм батлах тухай” журмын 3.13-ыг;

Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургуулийн бага ангийн сурагчид дунд, ахлах ангийн сурагчидтай хамт биеийн тамирын хичээл орж байгаа нь БСШУ-ны сайдын 2010 оны 471 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Ерөнхий боловсролын сургуулийн үлгэрчилсэн дүрэм батлах тухай” журмын 2.11 дэх заалтыг;

70 дугаар тусгай сургуулийн багш нарын зөвлөлөөс суралцагчийн мэдлэг чадвар, төлөвшлийг үнэлж дүгнэх дотоод журмыг хэлэлцэж дүгнэлт гаргаагүй, хичээлээс гадуурх сургалтын ажлын хөтөлбөр зохион байгуулах хэлбэрийг тогтоох санал гаргаж хэрэгжүүлээгүй, багш нарын зөвлөлийн дүрмийн хэрэгжилт хангалтгүй, “Сургууль хөгжүүлэх стратеги төлөвлөгөө” боловсруулж, баталгаажуулаагүй байгаа нь Бага, дунд боловсролын тухай хуулийн 20.2.2 дах заалтыг мөн багш нарын хамтын үйл ажиллагаа, удирдлага, заах аргын нэгдлийн ажиллах журмыг сургуулийн захирал боловсруулан баталж мөрдүүлж ажиллаагүй байгаа нь Бага, дунд боловсролын тухай хуулийн 19.4, 19.6 дах заалтуудыг тус тус зөрчсөн байна.

55 дугаар тусгай сургууль руу орох гарах замыг БЗД-ийн тамгын газрын машины зогсоол, машин зам болгосон нь /2011 оны 3 сар/ Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 9.3.4 дах заалтыг;

БСШУ-ны сайдын 2007 оны 161 тоот тушаалаар БСШУЯ-ны харъяа Тусгай хэрэгцээт боловсролын сургалт-арга зүйн цогцолбор сургуулийг бэрхшээлийн онцлогоор нь Харааны бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургууль, Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургууль болгон бүтцийн өөрчлөлт хийхдээ 2 сургуулийн эдэлбэр газрын асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсан. /газар эзэмших эрхийн гэрчилгээ нь хуучин нэрээр байгаа./

                Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай, Боловсролын тухай хуулиудад өөрчлөлт орсноор бүх ЕБС-ийн тусгай зөвшөөрөл олгох эрх Нийслэлийн боловсролын газар шилжсэнийг хараа болон сонсголын бэрхшээлтэй хүүхдийн сургуулийн удирдлагууд мэдээгүй байгаагаас үзэхэд хууль сурталчилах, хэрэгжүүлэх нэгж байгууллагуудын уялдаа холбоо муу байгааг харуулж байна.

                                Авсан арга хэмжээ

Шалгалтын явцад шалгалтанд хамрагдсан тусгай сургуулиудын захирал, сургалтын менежер болон зарим багш нарт хууль, журам, тушаал, шийдвэрүүдийг сурталчилж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургууль, 25, 55 дугаар тусгай сургуулиудад тус бүр 4, 70 дугаар тусгай сургуульд 6, харааны бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургуульд 3, нийт 21 заалт бүхий улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлэв.

Сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа дууссан нөхцөлд үйл ажиллагаа эрхэлсэн сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургууль, харааны бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургуулиудад Боловсролын тухай хуулийн 48.2.4 дах заалтыг үндэслэн тус бүр 200.0 мян төгрөгийн, боловсролын стандартыг мөрдөж ажиллаагүй сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургуулийн сургалтын менежер, захирлын үүрэг хавсран гүйцэтгэгч М.Ганцэцэг, 70 дугаар тусгай сургуулийн сургалтын менежер Г.Цэгмид нарт Боловсролын тухай хуулийн 48.2.7 дах заалтыг үндэслэн тус бүр 50.0 мян төгрөгийн, нийт 500.0 мян төгрөгийн шийтгэвэр ногдууллаа.

Дүгнэлт  

Тусгай сургуулиудын үйл ажиллагааг “Ерөнхий боловсролын үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас”-аар шалгахад харааны бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургууль, 25, 55 дугаар тусгай сургуулиуд бага эрсдэлтэй, сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургууль, 63, 70 дугаар тусгай сургуулиуд дунд эрсдэлтэй үнэлэгдлээ.  

Шалгалтанд хамрагдсан тусгай сургуулиудын хувьд Боловсролын тухай хуулийн 42.5.6, 42.4, 42.1 заалтуудын хэрэгжилт /сургалтын орчин/ 77.6 хувь, 11.2 дах заалт буюу боловсролын стандартын хэрэгжилт 61.3 хувь, Бага дунд боловсролын тухай хуулийн 22.1, 22.2, 21.3, 12.6 дах заалтуудын хэрэгжилт /багш, нийгмийн ажилтан/ 55.8 хувьтай байна.    

Тусгай хэрэгцээт боловсролын стандарт байхгүйгээс Нийслэлийн боловсролын газар болон холбогдох газруудаас стандартын хэрэгжилтийг дүгнэж хөндлөнгийн үнэлгээ өгдөггүй, суралцагчийн мэдлэг, чадвар, төлөвшил, сурлагын ахиц өөрчлөлтийг сургалтын явцад болон анги дэвших, сургууль төгсөхөд нь зөвхөн багшийн үнэлгээ, сургуулийн шалгалтын дүнгээр тодорхойлдог байдалд хүрсэн байна.

Тусгай сургуулиудын сургалтанд ашиглаж буй ЕБС-ийн сурах бичиг нь тухайн ангийн хүүхдүүдийн нас биений онцлогт тохироогүй, агуулга нь хүндэдсэн байдгаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй, сурагч бие даан сурах бичиг ашиглах боломжгүй байна.

Шинжлэх ухаан, боловсролын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 1996 оны 125/А/70 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “ЕБС-ын тусгай сургууль, ЕБС-д тусгай анги ажиллуулах, хамран сургах тойрог тогтоох, элсэлтийг зохион байгуулах журам”, хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Эмнэлэг сурган хүмүүжүүлэх комиссын дүрэм” нь эрх зүйн чадамжгүй болсон тул БСШУЯ, ЭМЯ-тай хамтран боловсруулж, яаралтай зохицуулалт хийж, мөрдүүлэх шаардлагатай байна.

1990 оноос өмнө ОХУ, Унгар улсад бэлтгэгдсэн 120-иод согог зүйч багш нарын ихэнх нь тэтгэвэрт гарсан /одоо ажиллаж буй 39 согог зүйч багшийн 22 нь буюу 56.4 хувь нь 50-аас дээш насны/, 1992 оноос хойш гадаад оронд согог зүйч мэргэжлээр багш бэлтгэхээ больсон, МУБИС-ийн сэтгэл судлалын тэнхимд “Тусгай сурган сэтгэл судлал”-ын 80 кр цагийн мэргэшүүлэх хичээл орж байгааг эс тооцвол Тусгай хэрэгцээт боловсролын багшийг бэлтгэх ажил дутмаг, цаашид согог зүйч багшийн дутагдалд ороход хүрээд байна.            

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ихэнх нь бага, суурь боловсрол эзэмшдгээс дараагийн шатны сургуульд элсэн орох, ямар нэгэн мэргэжил, боловсрол эзэмших нөхцөл бага улмаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн бие даан ажиллаж амьдрах, нийгэмших боломж хязгаарлагдмал байна.

                БСШУЯ, ЭМЯ, НХХЯ, ҮСГ, төрийн бусад байгууллагуудын Хөгжлийн бэрхшээл”-ийн тухай ойлголт, хандлага зөрүүтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг үйлдлийн хязгаарлалтын зэргээр хооронд нь ялгавартай ангилдаггүй зэрэг нь статистик тоо мэдээ алдаатай гарах тэдний хэрэгцээ, шаардлагад нийцсэн боловсролын үйлчилгээг ялгамжтай, хүртээмжтэйгээр хүргэж чадахгүй, улмаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хандсан төрийн бодлого оновчгүй болох нэг шалтгаан болдог байна.

           Хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг оношлон тогтоох байгууллага байхгүй, тусгай хэрэгцээт боловсролын багш нарыг бэлтгэх асуудал зогсонги байдалд орсон, нийгмийн халамжийн тэтгэмж нь /хөдөлмөр чадвар алдалт 50 хувиас их хүүхдүүдэд олгодог/ амьжиргааны доод түвшнээс эрс бага зэрэг асуудлууд нь Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал гэсэн гурван том тогтолцооны огтолцол дээр орших “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд”-д олгогдож буй боловсролын хүртээмж, чанарт сөргөөр нөлөөлж байна.

           Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн суралцах эрхийг хангах, сурах, ажиллаж амьдрах орчин нөхцөлийг сайжруулах талаар төрийн бодлого, төсөл хөтөлбөрүүдэд тусгагдсан хэдий ч шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлаас үзэхэд сүүлийн жилүүдэд “Тусгай хэрэгцээт боловсрол” анхаарлын гадуур явж иржээ.

           Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалахтай холбогдсон олон улсын гэрээ, конвенциудыг төр засаг, хүний эрхийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагууд үйл ажиллагаандаа удирдлага болгож ирснээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан Тусгай хэрэгцээт боловсролын тогтолцоо хөгжиж, зохих материаллаг суурь бааз бий болж багагүй туршлага хуримтлагдсан хэдий ч Тусгай хэрэгцээт боловсролын агуулга, сургалтын зохион байгуулалт, арга зүйг боловсронгуй болгох, өнөөгийн нийгмийн хэрэгцээ шаардлага, олон улсын чиг хандлагад нийцүүлэн өөрчлөн шинэчлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

 

Your are currently browsing this site with Internet Explorer 6 (IE6).

Your current web browser must be updated to version 7 of Internet Explorer (IE7) to take advantage of all of template's capabilities.

Why should I upgrade to Internet Explorer 7? Microsoft has redesigned Internet Explorer from the ground up, with better security, new capabilities, and a whole new interface. Many changes resulted from the feedback of millions of users who tested prerelease versions of the new browser. The most compelling reason to upgrade is the improved security. The Internet of today is not the Internet of five years ago. There are dangers that simply didn't exist back in 2001, when Internet Explorer 6 was released to the world. Internet Explorer 7 makes surfing the web fundamentally safer by offering greater protection against viruses, spyware, and other online risks.

Get free downloads for Internet Explorer 7, including recommended updates as they become available. To download Internet Explorer 7 in the language of your choice, please visit the Internet Explorer 7 worldwide page.