• 01_health
  • 02_labor
  • 03_infrastructure
  • 04_environment
  • 05_agriculture
  • 06_border

Видео мэдээ

Зулзаган хус-Шалгалт

Мод тарив.

Эмийн чанар, аюулгүй байдал

Санал асуулга

Мэргэжлийн хяналтын газрын үйлчилгээ
 

Санал асуулга

Мэргэжлийн хяналтын газрын үйл ажиллагаа
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ! Сүүг усаар шингэлэх нь хамгийн эртний бөгөөд түгээмэл хуурамч үйлдэл юм. PDF Хэвлэх И-мэйл
2010 оны 7-р сарын 29, Пүрэв гариг, 15:57
zadgaisuu Энэхүү үйлдлийг дараахь аргаар илрүүлж болно. Үүнд:

1. Сүүг спирттэй 1:2 харьцаагаар хольж сэгсрээд дийзэнд юүлнэ. Шингэлээгүй сүүнд 5-7 секундын дараа тунадас бууна. Үүнээс урт хугацааны дараа тунадас үүсэх нь сүүг шингэлсэн байна. Хольсон усны хэмжээ их байх тусам тунадас буух хугацаа урт байна.

2. Ус хольсон сүүний савны амсарт хүрэлцэж байгаа хэсэгт өргөн цэнхэр бүслүүр үзэгдэнэ. Хумсан дээр дусаасан сүүний дусал сарниж урсана /шингэлээгүй сүүний дусал бөмбөгөр, тогтвортой байдаг. Гурил, цэрд, шохой зэрэг хатуу хольцтой бол хумсан дээр тунадас үүснэ. Сүүний тосыг багасгаж “хэвийн” сүү хэмээн борлуулдаг. Тосгүй сүү нь цэхэрдүү өнгөтэй, усархаг, амтгүй байдаг. Хумсан дээр дусаахад бүдэг үзэгдэх усархаг мөр үзэгдэнэ.

3. Зарим үйлдвэрлэгчид сүүг сэргээхдээ түүний тосыг ургамалынхаар орлуулдаг. Ийм сүүг энгийн аргаар ялгаж танихад бэрхшээлтэй учир лабораторийн аргаар илрүүлнэ.

4. Мөн сүүг гашлахаас сэргийлэх зорилгоор цардуул, цэрд, саван, хужир, борын болон салицилийн хүчил, гөлтгөнө зэрэг хүнсний бус зүйл нэмдэг.Эдгээр нэмэлт нь хүний эрүүл мэндэд аюултай бөгөөд хүнсний хордлогод хүргэх эрсдэлтэй. Ийм сүүнд ямар нэгэн хүчил нэмэхэд нүүрсхүчлийн хйи ялгаран хөөсөрдөг.

5. Түүнчилэн лакмусын цаасаар туршиж болно. Сүү хольцгүй бол цэнхэр цаасны өнгө улаан , улаан цаасны өнгө цэнхэр болж хувирна. Хүчил нэмсэн сүүнд лакмусын цэнхэр цаас улаан болж, харин улаан цаасны өнгө хувирдаггүй.

6. Сүү, зөөхий, цөцгийг өтгөрүүлэхийн тулд цардуул, гурил холих нь элбэг. Ийм хольцтой сүүний амт өөр бөгөөд савны ёроол уруугаа өтгөн байна. Сүүнд хэдэн дусал йод дусаахад өнгө нь цэнхэртэнэ. Харин цэвэр сүүний өнгө шарладаг байна.

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЯНАЛТЫН ГАЗАР