• 01_health
  • 02_labor
  • 03_infrastructure
  • 04_environment
  • 05_agriculture
  • 06_border

Видео мэдээ

Зулзаган хус-Шалгалт

Мод тарив.

Эмийн чанар, аюулгүй байдал

Санал асуулга

Мэргэжлийн хяналтын газрын үйлчилгээ
 

Санал асуулга

Мэргэжлийн хяналтын газрын үйл ажиллагаа
 
Архангай аймгийн мэргэжлийн хяналтын газрын 2010 оны хагас жилийн тайлан PDF Хэвлэх И-мэйл
2010 оны 7-р сарын 21, Лхагва гариг, 19:27

МХЕГазраас 2010 оныг “Мэргэжлийн хяналтын үйл ажиллагааны шинэчлэлийг гүнзгийрүүлж, бизнесийн хяналтыг хөнгөвчлөх жил”-ийн хүрээнд хяналт шалгалтын ажлыг МХЕГазраас ирсэн удирдамж бусад байгууллагаас явуулсан хяналт шалгалттай уялдуулан зохион байгуулан ажиллалаа. Эхний хагас жилд МХЕГазраас батласан 15 удирдамж өөрийн байгууллагаас батласан 18 удирдамжийн дагуу хяналт шалгалт хийлээ.


2009 оны эхний хагас жилийн хяналт шалгалтын дүн мэдээтэй харьцуулахад хяналт шалгалтад хамрагдсан иргэн, ААНэгж, байгууллага, цэг, салбарын тоо 1707 буурчээ.

2010 оны эхний хагас жилд 42 ААНэгж, байгууллага 420 иргэнд холбогдох хууль, тогтоомж, стандартын талаар сургалт, сурталчилгаа заавар зөвлөмж өгч харилцан ярилцлага хийлээ дээрхи 42 ААНэгжид ямар нэг удирдамж баталж хяналт шалгалт хийгээгүй болно.

Ингэснээр хувийн хэвшлийн ААНэгжид ноогдох хяналт шалгалт эрс буурч хяналт шалгалтын давтамж цөөрч хяналт шалгалтын дарамт хяналт шалгалтаас ААНэгжүүдэд ноогдох зардал эрс багасч бизнес эрхлэгч нарт таатай нөхцөл бүрдүүллээ.

Мөн бүх байгууллагыг шалгах гэсэн сэтгэлгээнээс салгах зорилгоор 2010 оны 04 сараас эхлэн байцаагч бүхэн “Эрсдэлтэй үйл ажиллагаа”, “Эрсдэлтэй объекm”-ыг тогтоон эрсдэлийг бууруулах тусгай төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.

Манай газар нь одоогоор “Эрсдэлтэй объекm -50, “Эрсдэлтэй үйл ажиллагаа-50”-ыг тогтоон эрсдэлээс гаргах арга хэмжээг гарган ажиллаж байна. Дээрх үйл ажиллагааны хүрээнд 2010 оны 06 дугаар сард хамгийн муу таван объект, таван муу үйл ажиллагааг тогтоож аймгийн радио, телевиз, сонин хэвлэлээр нийтэд зарлав. Үүнд :

Эрсдэлтэй объектоор :

1. “Хасу-Мандал” ХХК-ийн мах худалдаалж байгаа ажлын байр, агуулах,

2. “РС” тоглоомын газар,

3. “Хангайн хүнс” махны үйлдвэрийн хатуу шингэн хог хаягдал түр хадгалах цэг,

4. “Баян цагааны нүүрсний уурхай”

5. “Ундарга” ХК-ийн 1,2-дугаар халуун усны газар

“Эрсдэлтэй - Үйл ажиллагаагаар”

1. “Ил задгай худалдаа”

2. “Зам дагуух гуанз” /Хотонт, Өндар-Улаан сум, Аймгийн төвийн хүнсний зах орчмын/,

3. “Төмөр чингэлгийн худалдаа”

4. “Махны худалдаа”

5. Эрдэнэбулган сумын арьс, шир худалдан авах захын үйл ажиллагаа зэрэг эрсдэл дагуулж байгаа бүтээгдэхүүн, ажлын байр, үйл ажиллагаагаар үйлчлүүлэхгүй байхыг нийт ард иргэдэд сэрэмжлүүлж 3х1.5 хэмжээтэй “Аннос”-ыг хийж аймгийн төвийн “Дугуй” дэлгүүрийн хажуу талд байрлуулав.

“Хүнс байгаль орчин, экологийн аюулгүй байдал, улсын төсвийн хөрөнгийн зарцуулалтанд тавих хяналтыг эрчимжүүлэх жил” зорилтын хүрээнд доорх ажлууд хийгдэж байна. Үүнд:

Хүнсний үйлдвэр, худалдаа, үйлчилгээний 175 ААНэгж, байгууллагад хяналт шалгалт хийж, шалгалтаар хадгалалтын хугацаа дууссаж чанар аюулгүй байдлын шаардлага хангахгүй болсон 68 нэр төрлийн 2284 ширхэг, 1620.6 мянган төгрөгийн бүтээгдэхүүнийг зохих журмын дагуу устгаж, “Таван муу бүтээгдэхүүн”-ийг тодруулан “Тамир“ телевизээр 1, TV-9 info – оор 1 удаа нэвтрүүлэг бэлтгэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж, ард иргэдэд сэрэмжлүүлэг өглөө.

“5 муу бүтээгдэхүүн” /лабораторын шинжилгээгээр/

1. “Данбаоли” түргэн исгэгч

2. “Бор үзэм” БНХАУ-д үйлдвэрлэсэн Кг-ын

3. “Нандин чавга”

4. “Өндөг” Ил задгай, гар дээрээс худалдаалж байгаа

5.“Да ху ван” бэлэн гоймон

Нийтийн хоолны салбарт “Хоол хүнснээс гаралтай хордлогот халдвараас сэргийлье” гэсэн тусгай төлөвлөгөө гарган газрын даргаар батлуулан хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт стандартын түвшин тогтоох үзлэг явуулж, бүтээгдэхүүн, түүхий эдийн чанар, аюулгүй байдалд тавих хяналтыг чангатгаж, хүн амыг чанартай, тэжээллэг, аюулгүй, эрүүл хүнсээр хангах, иргэдэд болон нийгэмд учирч болох аливаа эрсдэл, аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах зорилт тавин ажиллаж, 17 сумын нийт 71 аж ахуйн нэгж байгууллага, салбар нэгжийг хамруулж, “Хоолны газрын ангилал зэрэглэл үндсэн шаардлага” MNS 4946:2005 стандартын түвшин 71.08 %- тай байгаа нь 2009 онтой харьцуулахад 3.78 %-иар дээшилж хоол хүнсний гаралтай халдвар гараагүй болно.

2010 оны 2-р улиралд үр дүнгийн гэрээгээр аймаг, сумын төсөвтэй харьцдаг 41 байгууллага болон иргэд байгууллагын хүсэлтээр хяналт шалгалт хийхээр төлөвлөснөөс нийт 32 байгууллага аж ахуйн нэгжид хяналт хийж нийт 46825.0 мянган төгрөгийн төлбөр зөрчил илрүүлсний 35913.3 мянган төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод, 10911.7 мянган төгрөгийг тухайн байгууллагын дансанд оруулахаар акт тогтоож, төсвийн орлогод 6079.9 мянган төгрөг, тухайн байгууллагын дансанд 10911.7 мянган төгрөг нийт 16991.6 мянган төгрөгийн төлбөрийг төвлөрүүлж, хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэхээр 80365.4 мянган төгрөгийн төлбөрийг шилжүүлснээс 56031.0 мянган төгрөгийн төлбөрийн асуудлыг аймгийн Сум дундын шүүхээр шийдвэрлүүлээд байна. Шүүхийн шийдвэрээр 11690.0 мянган төгрөгийг төсөвт төлүүлэхээр, 44341.0 мянган төгрөгийг хэрэгсэхгүй шийдвэр гарсан. Үүнээс Шүүхийн шийдвэрийн дагуу 7490.0 мянган төгрөгийг төсвийн орлогот төвлөрүүлээд байна. Аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд 5.6 сая төгрөгийн барагдуулахаар хүргүүлээд байна.

Урьд оны төлбөрийн үлдэгдлээс 8973.3 мянган төгрөгийг барагдуулж ажилласнаар 2010 оны 2-р улиралд нийт 15053.2 мянган төгрөгийг төсөвт оруулж аймгийн төсвийн орлогыг энэ хэмжээгээр нэмэгдүүлсэн дүнтэй байна.

Аймгийн Санхүү төрийн сангийн хэлтэстэй хамтран “Нягтлан бодох бүртгэлийг олон улсын стандартын түвшинд хүргэх“ сэдэвт сургалтыг сумдын төрийн сангийн төлөөлөгч нарын дунд 2010 оны 3 дугаар сарын 10-нд явуулав.

Байгаль орчны хяналтын чиглэлээр “Хууль бус мод бэлтгэх явдлыг бууруулж таслан зогсоох, нөхцөл бүрдүүлэх” зорилтын хүрээнд: Хууль бус мод бэлтгэхтэй тэмцэх талаар орон нутгийн бусад холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах төлөвлөгөө батлуулж, төлөвлөгөөний дагуу БОАЖГазар, Цагдаагийн хэлтэстэй хамтарсан хяналт шалгалтуудыг 2 -3 удаа явуулж, эргүүл шалгалтын ажлыг тогтмол зохион байгуулж ажиллаж байна.

Хууль бус мод бэлтгэлийн талаар: МХГ-аас ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж тээвэрлэсэн нийт 5 иргэний зөрчлийг илрүүлэн зөрчлийн материалыг аймгийн Цагдаагийн хэлтэст шилжүүлснээр Архангай аймаг дахь сум дундын шүүхээр 2010 оны 04 сарын байдлаар хэлэлцэгдэж: Ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр нийт 10,4 м3 мод бэлтгэж тээвэрлэсэн зөрчилд нийт 3 иргэнийг тус тус нэг жилийн хорих ялаар, 2 иргэнийг тус бүр 6 сарын баривчлах ялаар тус тус шийтгэж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Зил- 130 маркийн автомашин болон, Самсунг маркийн автомашинуудыг улсын орлого болгосон ба одоо 4 иргэний хэрэг мөрдөн байцаалтын шатанд явагдаж байна.

Мөн аймгийн Цагдаагийн газар нь Зохих мод бэлтгэх эрхийн бичгийн нөхцөл болзлыг зөрчиж нийт 20 м3 шинэсэн мод бэлтгэсэн зөрчлийг илрүүлэн прокурорын байгууллагад шилжүүлэн эрүүгийн 21001172 дугаар бүхий хэрэг үүсгүүлэн шалгагдаж байна.

“Байцаагчийн хөгжлийг дэмжих жил” зорилтын хүрээнд Байгууллагын хэмжээнд байцаагч нарт 18 удаагийн дотоодын сургалт семинарыг зохион байгуулах нэгдсэн төлөвлөгөө гарган Аймгийн прокурорын газрын туслах Н.Лхагвасүрэн, хяналтын прокурор Ч.Бямбажаргал, Аймгийн сум дундын шүүхийн шүүгч Д.Чулуунцэцэг, шүүгч Б.Болормаа, Аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн дарга н.Энхбаатар, ЗДТГазрын нийгмийн асуудал хариуцсан зөвлөх Д.Тунгалаг, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн дарга Д.Ариунжаргал, ЗДТГазрын Хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Данзан нараар нйит 11 цагийн хичээл заалгав.

2010 онд аймагт зохиогдох нэгдсэн сургалт семинарын хуваарийн дагуу 03 сарын 10-12-ны өдрүүдэд зохиогдсон нийт 19 сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч нарын сургалт семинарт байгаль орчны хяналтын чиглэлээр шинэчлэгдэн гарсан дүрэм, журам, стандарт болон тэдгээрт оруулсан нэмэлт өөрчлөлтүүдийг танилцуулан хууль, эрх зүйн актуудын талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар болон бусад байгууллагуудаас зохион байгуулсан сургалт семинарт давхардсан тоогоор 16 улсын байцаагчийг оролцуулан тэдний албан томилол, унааны зардалд нийт 700.0 мянган төгрөгийг зарцуулав.

“Мэргэжлийн хяналтын ерөнхий стандарт шаардлага” стандартын хэрэгжилт, улсын байцаагчдын түвшин тогтоох үзлэг явуулах журмын дагуу газрын нийт 28 улсын байцаагчийг төвшин тогтоох үзлэг шалгалтанд бүрэн хамруулж системийн хэмжээнд хоёрдугаар байр эзэлсэн болно.

2010 оныг Аймгийн МХГазраас “Нэг асуудал - Нэг зорилго - Нэгдмэл ажиллагаагаар хяналт шалгалтын үр ашгийг дээшлүүлэх жил” болгон зарласан. Энэ зорилт нь дагнасан хяналт шалгалт хийж тооны хойноос хөөцөлдөх бус асуудал дэвшүүлж төрийн болон төрийн бус байгууллага, иргэдтэй хамтран уг тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилготой болно. Уг зорилтын хүрээнд бүх байцаагч нар аймгийн өмнө тулгамдсан хамгийн анхаарал татсан асуудлыг сонгон авч хамтран ажиллах чиглэлээр гэрээ байгуулан төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Одоогоор Эрүүл мэндийн газар, Стандарт хэмжил зүйн төв, Эрдэнэбулган сумын засаг даргын тамгын газар, Тусгай хамгаалалтын газар нутгийн захиргаа, ХХААЖДҮГ, Үйлдврчний эвлэлийн холбоо, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, Тээвэр, авто замын газар, Газрын харилцаа, барилга, хот байгууллалтын газар, зэрэг 12 газартай хамтран ажиллах гэрээ байгуулан төлөвлөгөөний дагуу хамтран ажиллалаа. Дээрх хамтын ажиллагааны гэрээнүүдээс “Улаанбаюуны хог хаягдлыг цэвэрлэх зайлуулах, газрын харилцааны талаар 2009 онд гарсан зөрчлийг арилгах, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулах ажилгүйдлийг бууруулах ажлууд үр дүнтэй хэрэгжиж байна. Объект тойрсон хяналт шалгалтаас асуудал шийдсэн хамтарсан хяналт шалгалтруу байцаагчдыг түлхүү оруулав.

“Нэг сард - Нэг бүтээгдэхүүн” гэсэн хяналтын шинэ үйлчилгээгээ улам боловсронгуй болгон нийт 42 ААНэгж, байгууллагад хяналтын үйлчилгээ үзүүлэв. Дээрх үйлчилгээнд хамрагдсан 42 ААНэгжд батлагдсан төлөвлөгөөний дагуу сургалт, сурталчлгаа, заавар, зөвлөгөө, ярилцлага зөвлөмж өгсөн болно. Өөрөөр хэлбэл дээрх газруудад хяналт шалгалт хийгээгүй бөгөөд зөвхөн урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажил хийгдлээ. Дээрх ажлын үр дүн нь хянан шалгахаас илүү үр дүн өгч бизнес эрхлэгч нарт ногдох хяналтын зардлыг багасгаж дотоод хяналтаа сайжруулах бололцоог олгов.

Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газар