• 01_health
  • 02_labor
  • 03_infrastructure
  • 04_environment
  • 05_agriculture
  • 06_border

Видео мэдээ

Зулзаган хус-Шалгалт

Мод тарив.

Эмийн чанар, аюулгүй байдал

Санал асуулга

Мэргэжлийн хяналтын газрын үйлчилгээ
 

Санал асуулга

Мэргэжлийн хяналтын газрын үйл ажиллагаа
 
Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд шалгалт хийжээ PDF Хэвлэх И-мэйл
2010 оны 7-р сарын 21, Лхагва гариг, 16:50

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээлж байна.

Энэ сарын 07 сарын 06-ны өдрөөс 07 сарын 20-нийг хүртэлх хугацаанд Ховд аймгийн Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж буй сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд Хүнсний технологийн хяналтын улсын байцаагч, мал эмнэлэгийн хяналтын улсын байцаагчид хамтран хяналт шалгалт хийсэн бөгөөд шалгалтанд 6 зайрмагны үйлдвэр, цех хамрагдлаа. Шалгалтаар ажлын байр, тоног төхөөрөмж нь технологи, стандарт, эрүүл ахуйн шаардлага хангаагүй, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаагүй ажиллагсад ажиллуулж, баталгаагүй, хэзээ, хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй түүхий эд хүнсний нэмэлтүүд ашиглаж байсан 4 үйлдвэрийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, 2 үйлдвэрт хугацаатай албан шаардлага, 2 үйлдвэрт дүгнэлт, 3 үйлдвэрийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнээс нь дээж авч шинжилгээнд хамруулж, БНХАУ, БНСУ-д үйлдвэрлэгдсэн хатаасан сүүнээс дээж авч шинжлүүлэн дүгнэлт гаргасан байна.

Шалгалт хийх явцад илэрсэн зөрчлүүдийг арилгасан 1 зайрмагны үйлдвэрийн үйл ажиллагааг Улсын байцаагчийн актаар сэргээж зөрчил гаргасан 2 албан тушаалтанд 45000 төгрөгийн шийтгэвэр ногдуулж ажилласан байна.
Хяналт шалгалтын товч мэдээлэл:
Энэ сарын 01-нээс20-ны өдрүүдэд Ховд аймгийн төв Жаргалант сумын авто машин угаалгын газруудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж Авто машин угаалгын MNS-2003 стандартын шаардлага хангаагүй нийт 7 машин угаалгын газрын үйл ажиллагааг зогсоолоо.
Ирвэс-3 баг, Цагдаагийн хэлтэстэй хамтарч аймгийн түүхий эдийн зах дээр хяналт шалгалт хийж 75000 төгрөгийн ангийн гаралтай түүхий эдийг хураан авч улсын орлого болгож 4 иргэнд 200.000 төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ авч ажилласан байна.
Дөргөн сумын иргэн н.Дондогдорж зэгсний гахай хууль бусаар агнасныг илрүүлж хуулийн байгууллагад шилжүүллээ.