• 01_health
  • 02_labor
  • 03_infrastructure
  • 04_environment
  • 05_agriculture
  • 06_border

Видео мэдээ

Зулзаган хус-Шалгалт

Мод тарив.

Эмийн чанар, аюулгүй байдал

Санал асуулга

Мэргэжлийн хяналтын газрын үйлчилгээ
 

Санал асуулга

Мэргэжлийн хяналтын газрын үйл ажиллагаа
 
Хилийн усыг хамгаалах, ашиглах тухай хэлэлцээрийн хамтарсан ажлын хэсгийн хуралдаан болж өндөрлөлөө PDF Хэвлэх И-мэйл
2010 оны 7-р сарын 21, Лхагва гариг, 14:17
Монгол улс, Оросын Холбооны Улсын Засгийн Газар хоорондын хилийн усыг хамгаалах, ашиглах тухай хэлэлцээрийн хамтарсан ажлын хэсгийн хуралдаан Дархан хотод энэ сарын 18-20 ны өдрүүдэд болжээ.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд  МХЕГ-ын БОАЖГУУХГ-ын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Г.Чинзориг оролцож, Сэлэнгэ мөрөний сав газрын хүн амын ус хангамж, хилийн усны эрүүл ахуйн нөхцөл байдал, бохирдлын асуудлаар илтгэл тавьж хэлэлцүүлсэн байна.
Энэхүү хуралдаанаар хоёр орны хилийн усны онцгой байдлын талаар харилцан мэдээлэл солилцож, хилийн усны ашиглалт, хамгаалалтын талаар хамтарсан схем зохиох, Монгол улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хилийн усыг хамгаалах, ашиглах тухай хэлэлцээрт оруулах өөрчлөлтийн санал, хамтарсан ажлын хэсгийн үйл ажилгааны хүрээнд хоёр орны хууль эрх зүйн үндсийг нэгтгэх, улсын хилээс үл хамаарах сав газрын хүрээнд хамтын ажиллагааг өргөтгөх талаар авч хэлэлцжээ.
Энэ удаагын хамтарсан ажлын хэсгийн уулзалтаар 2010 оны 9-р сарын 15 нд ОХУ-ын Екатеринбург хотноо болох Засгийн газрын төлөөлөгчдийн ээлжилт 9-р хуралдааны бэлтгэл ажлыг хангах ажлыг шийдвэрлэсэн байна.
ОХУ-ын ажлын хэсгийн бүрэлдүүнд:
В.С.Молотов- Байгаль нуурын усны нөөцийн газрын дарга, ажлын хэсгийн ахлагч,  Орос- Монголын хамтарсан ажлын хэсгийн дарга
Т.Б. Цыренова- Байгаль нуурын усны нөөцийн газрын ерөнхий шинжээч, ажлын хэсгийн ахлагч, Орос- Монголын хамтарсан ажлын хэсгийн нарийн бичгийн дарга
С.В. Богомолов - Чита мужын усны нөөцийн хэлтэсийн дарга
К.О. Платонова - Байгаль нуурын усны нөөцийн газрын орлогч дарга
Н.В.Мандатова – Буриад улсын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газрын орлогч дарга
В.Н. Пропин – Буриад улсын цаг уур орчны шинжилгээний газрын дарга
Н.Б.Усова - Буриад улсын цаг уур орчны шинжилгээний газрын хэлтэсийн дарга
Монгол улсын ажлын хэсгийн бүрэлдүүнд:
Г.Чинзориг- МХЕГ-ын БОХ улсын ахлах байцаагч
Ц. Бадрах- Усны газрын дарга, ЗГ хоорондын хилийн усны хэлэлцээрийн Бүрэн эрхтийн орлогч, Монгол-Оросын хамтарсан ажлын хэсгийн ахлагч
Я.Цэдэнбалжир- Усны газрын хэлтэсийн дарга, ЗГ хоорондын хилийн усны хэлэлцээрийн нарийн бичгийн дарга
Г.Даваа- УЦОШГ-ын усны секторын эрхлэгч
Л.Жанчивдорж- Геоэкологийн хүрээлэнгийн секторын эрхлэгч
Д.Дамдин- ХЗДХЯ-ны ахлах мэргэжилтэн
Д.Мөнхбат- Усны газрын мэргэжилтэн
Ж.Отгонбаяр- Усны газрын мэргэжилтэн
Я.Эрдэнэбаяр- Байгаль орчны төв лабораторын мэргэжилтэн