Видео мэдээ
Зулзаган хус-Шалгалт
Мод тарив.
Эмийн чанар, аюулгүй байдал
Санал асуулга
Санал асуулга
| МХ-ын байгууллагын ёс зүйн хорооны тухай танилцуулга |
|
|
|
| 2010 оны 7-р сарын 15, Пүрэв гариг, 17:18 |
|
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ТУХАЙ ТАНИЛЦУУЛГА Нэг. Ерөнхий мэдээлэл “Төрийн албаны тухай хууль”-ийн 13 дугаар зүйлийн 13.1.5 /төрийн албан хаагч нь төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн сахих үүрэгтэй/, МХЕГ-ын даргын 2009 оны 09 дүгээр сарын 21-ны өдрийн 223 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Мэргэжлийн хяналтын ёс зүйн хорооны дүрэм”-ийн 5 дугаар зүйлийн 5.1 /улсын байцаагч албан үүргээ гүйцэтгэх болон биеэ авч явах байдлаараа улсын байцаагчийн ёс зүй, хууль дээдлэх ёсыг үлгэрлэн харуулж, төрийн албан хаагчийн нэр хүндийг өндөрт өргөн, аливаа зохисгүй үйлдэл гаргахгүй байх үүрэгтэй/ гэж тус тус заасны дагуу мэргэжлийн хяналтын байгууллагын улсын /ахлах/ байцаагчид төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйг чанд сахих үүрэгтэй.
Гэвч улсын байцаагчид албан үүргээ хангалтгүй биелүүлэх, тэдний үйл ажиллагаа, үйлдсэн эрх зүйн баримт бичиг, ёс зүй, сахилга, хариуцлагын талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гомдол гаргах асуудал гарсаар байгаагийн зэрэгцээ эрх зүйн баримт бичгийг үндэслэлгүйгээр үйлдэх, албан тушаалаа ашиглан эрх мэдлээ хэтрүүлэх, хяналт шалгалтыг дутуу гүйцэтгэх, ёс зүйн дүрэм зөрчих, зан харилцааны доголдол гаргах зэргээр үүрэгт ажилдаа хариуцлагагүй ханддаг зөрчил улсын байцаагчдын дунд арилахгүй байгааг цаашид таслан зогсоох мөн 2010 оныг улсын байцаагчийн хөгжлийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан улсын байцаагчдын ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор МХЕГ-ын даргын 2010.02.18-ны өдрийн 67 тоот тушаалаар Мэргэжлийн хяналтын байгууллагын ёс зүйн хороог байгуулан ажиллаж байна.
Хоёр. Ёс зүйн хороо, хийж гүйцэтгэсэн ажлын талаар 2.1. Ёс зүйн хороо /цаашид “хороо” гэх/ нь ёс зүйн дүрмийн хэрэгжилтэд хяналт тавих, улсын байцаагчийн ёс зүйн зөрчлийг шалган тогтоох үүрэгтэй бөгөөд хорооны даргаар МХЕГ-ын Уламжлалт анагаах ухааны эм, эмчилгээ, оношилгооны чанарын хяналтын улсын ахлах байцаагч Ж.Тогтохбаяр, гишүүдэд П.Шаравхорол /МХЕГ-ын Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч/, З.Отгон /МХЕГ-ын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч/, Л.Цэцэгсайхан /МХЕГ-ын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч/, Ч.Үржээ /НМХГ-ын Эрүүл мэндийн хяналтын улсын ахлах байцаагч/, С.Батмөнх /Чингэлтэй дүүргийн МХХ-ийн Боловсролын хяналтын улсын ахлах байцаагч/, Ч.Алтанцоож /МХЕГ-ын Хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн/ нар сонгогдон ажиллаж байна. 2.2. Байгуулагдсанаас хойш 4 сарын хугацаанд 2 удаа хуралдаж зохион байгуулалтын арга хэмжээ авч эхний ээлжинд сахилгын шийтгэл авагдсан ажилтнуудын тухай мэдээллийн санг системийн хэмжээнд үүсгэн цаашид дүрмийн 6.1 /Хороо орон тооны бус ажлын албатай байна.../, 6.3 /Ажлын алба орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллагад өөрийн төлөөлөгчтэй байна. НМХГ болон Нийслэлийн 6 дүүрэгт дэх МХХ-т эрх зүйн мэргэжилтэн, Аймгуудын МХГ-т дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, Хилийн МХА-нд орлогч дарга ажлын албаны орон нутаг дахь төлөөлөгчийн үүргийг гүйцэтгэнэ/ -д тусгагдсны дагуу аймаг, орон нутагт өөрийн төлөөлөгчийг томилж, нэгдсэн төлөвлөгөө гарган хэрэгжүүлж, улирал тутам тайлагнаж байхаар төлөвлөн ажиллаж байна. 2010.6.15-ны өдрийн байдлаар системийн хэмжээнд нийт 29 улсын /ахлах/ байцаагчид захиргааны хариуцлага тооцсноос 16-д нь сануулах, 12-д нь цалин бууруулах, 1 хүнийг үүрэгт ажлаас нь халах сахилгын шийтгэл ногдуулжээ. Үүнээс: Албан үүргээ хангалтгүй биелүүлсэн 11, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй 7, ажлын цагаар болон албан үүргээ гүйцэтгэх явцдаа согтууруулах ундаа хэрэглэсэн 5, хэрэг бүртгэлтийн материалыг прокурорт хянуулах хугацааг хугацаа хэтрүүлэн ажлын хариуцлага алдсан 4, хүндэтгэх шалтгаангүйгээр ажил тасалсан, эрх мэдлээ хэтрүүлсэн 3, зан харилцааны дутагдал гаргасан 1 байна.
Гурав. Ёс зүйн хороо байгуулсан тушаал МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2010 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Дугаар 67 Улаанбаатар хот Мэргэжлийн хяналтын ёс зүйн хороо байгуулах тухай “Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалт, “Мэргэжлийн хяналтын ёс зүйн дүрэм”-ийн 2.1 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ НЬ: 1. Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн ёс зүйн зөрчлийг шалган тогтоох үүрэг бүхий Мэргэжлийн хяналтын ёс зүйн хороог дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай. Гишүүд: Жигжидийн Тогтохбаяр - МХЕГ-ын Уламжлалт анагаах ухааны эм, эмчилгээ оношилгооны чанарын хяналтын улсын ахлах байцаагч Пүрэвдоржийн Шаравхорол - МХЕГ-ын Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Чимээгийн Үржээ - НМХГ-ын Эрүүл мэндийн хяналтын улсын ахлах байцаагч Загдын Отгон - МХЕГ-ын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Сүрэнжавын Батмөнх - Чингэлтэй дүүргийн МХХ-ийн Боловсролын хяналтын улсын алхах байцаагч Лувсандоржийн Цэцэгсайхан - МХЕГ-ын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Чойжилын Алтанцоож - МХЕГ-ын Хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн 2. Хорооны анхны хуралдааныг зохион байгуулах, хорооны даргыг сонгох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг хорооны гишүүдэд даалгасугай. 3. Ёс зүйн хорооны ажлын албаны үүргийг гүйцэтгэж, хороо, хорооны ажлын албаны уялдаа холбоог хангаж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс /Я.Ариунзул/-т үүрэг болгосугай. ДАРГА Я.СОДБААТАР
|
Хамгийн их уншигдсан
- Миний гарын үсэг бяцхан охины амийг аварсан гэж сонсоод маш их баярласан...
- Худалдааны газар, түүний үйлчилгээ “Ерөнхий шаардлага” стандартыг сурталчилан таниулах үзүүлэх сургалт болж өндөрлөлөө.
- Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр үйлчилгээний хяналтын чиглэлээр 2009 онд хийгдсэн ажил, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ
- Бүсгүйчүүддээ хүндэтгэл үзүүллээ.
- БогдХан уулын Дархан цаазат газарт хийсэн шалгалтын дүнгийн тухай















