• 01_health
  • 02_labor
  • 03_infrastructure
  • 04_environment
  • 05_agriculture
  • 06_border

Видео мэдээ

Зулзаган хус-Шалгалт

Мод тарив.

Эмийн чанар, аюулгүй байдал

Санал асуулга

Мэргэжлийн хяналтын газрын үйлчилгээ
 

Санал асуулга

Мэргэжлийн хяналтын газрын үйл ажиллагаа
 
Олон нийтийн зөвлөл PDF Хэвлэх И-мэйл
2009 оны 8-р сарын 11, Мягмар гариг, 17:34
20100128onzМэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэд 18 гишүүний бүрэлдэхүүтэй олон нийтийн зөвлөл 2010.01.27-ны өдрөөс ажиллаж эхэллээ.

Олон нийтийн зөвлөл нь Мэргэжлийн хяналтын байгууллагад олон нийтийн төлөөллийн санал бодлыг хүргэх, хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр санал санаачлага гаргах, улсын байцаагчийн ёс зүйн хэм хэмжээний мөрдөлтөд зөвлөмж өгөх, нийгмийн үнэлэмжийг дээшлүүлэх зорилготой ажиллах аж.

Олон нийтийн зөвлөлийн бүрэлдэхүүнд:

1. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимыг төлөөлж Б.Түмэнбаяр

2. Эрс шинэчлэл хөдөлгөөнийг төлөөлж Д.Ганбаатар

3. Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоог төлөөлж Ж.Мөнх-Эрдэнэ

4.Монголын хүнсчдийн холбоог төлөөлж Т.Дамдинсүрэн

5. Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах үндэсний холбоог төлөөлж С.Ганболд

6. Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм” холбоог төлөөлж О.Дамба

7. Монголын барилгын үндэсний ассоциацийг төлөөлж Л.Ариунболд

8. Монголын төрийн бус өмчийн сургуулиудын холбоог төлөөлж Д.Цогтбаяр

9. Монголын “нефть хий” ассоциацийг төлөөлж Л.Орхон

10. Монголын худалдаа, эд хэрэглэгчдийн хоршооллын төв холбоог төлөөлж Г.Мянганбаяр

11. Монголын уул уурхайн үндэсний ассоциацийг төлөөлж Д.Ганболд

12. Их сургуулиудын консерциумыг төлөөлж Г.Нанжид

13. Монголын арьс шир үйлдвэрлэлийн холбоог төлөөлж Т.Баярсайхан

14. Монголын авто замчдын холбоог төлөөлж Т.Бямбаа

15. Байгаль орчны иргэний зөвлөлийг төлөөлж Ц.Туяацэцэг

16. Жижиг, дунд үйлдвэрийн хөгжил нэгдсэн холбоог төлөөлж Б.Батзаяа

17. Монголын үйлдвэрлэлийн хоршооллын төв холбоог төлөөлж Ч.Алтангааяа

18. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоог төлөөлж Ц.Отгонтунгалаг

МХЕГ-аас зөвлөлийн гишүүдийн саналыг үндэслэн “Олон нийтийн зөвлөлийн ажиллах журам”-ыг боловсруулж, МХЕГ-ын газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулахаар ажиллаж байна.