Видео мэдээ
Зулзаган хус-Шалгалт
Мод тарив.
Эмийн чанар, аюулгүй байдал
Санал асуулга
Санал асуулга
| Эрүүл мэндийн байгууллагуудад хийсэн санхүү, хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналт шалгалтын дүн |
|
|
|
| 2010 оны 3-р сарын 04, Пүрэв гариг, 21:39 |
|
Энэ оны 01 дугаар сард Клиникийн 1,2,3 дугаар эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн үйл ажиллагаанд санхүү, хөдөлмөр нийгмийн хамгааллын чиглэлээр хяналт шалгалт хийж, өчигдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд даргын Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлэлээ. Шалгалтын дүнгээс үзэхэд дээрх 4 эмнэлэг 3,2-7,7 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэн ажилласнаас клиникийн эмнэлгүүдийн орлогын 33-37 хувийг улсын төсвөөс, 46-51 хувийг эрүүл мэндийн даатгалын сангаас, 16-17 хувийг үндсэн үйл ажиллагааны орлогоос бүрдүүлсэн байна. Харин Гэмтэл согог судлалын үндэсний төвийн нийт орлогын 62-64 хувийг улсын төсвөөс, 33-36 хувийг ЭМД-ын санхүүжилтээр, харин үндсэн үйл ажиллагааны орлогоор 0,2-0,3 хувийг бүрдүүлсэн байна. Зарлага санхүүжилтийн тухайд нийт зардлын 39-58 хувийг цалин, нийгмийн даатгалын шимтгэл, 17-42 хувийг эмийн зардал, 0,3-0,5 хувийг хоолны зардал, үлдэх хэсгийг бусад зардал эзэлж байна. Эмнэлгүүдэд ашиглагдаж байгаа орны тухайд хамгийн бага нь Клиникийн 2 дугаар эмнэлэг 215 ортой бол 1 дүгээр эмнэлэг 544 ороор үйлчилгээ үзүүдэг байна. Дээрх эмнэлгүүдээр 2009 онд нийт 66-181 мянган хүнд хэвтэн эмчлүүлсэн байна. Нэг эмчид ногдох өвчтөний тоогоор 2 дугаар эмнэлэг хамгийн бага буюу 87 байсан бол 3 дугаар эмнэлэг хамгийн их буюу 200 орчим байна. Харин нэг сувилагчид ногдох өвчтөний тоогоор хамгийн бага нь 3 дугаар эмнэлэг, хамгийн их нь 1 дүгээр эмнэлэг байна. Шалгалтад хамрагдсан нийт эмнэлгүүд өмнө хийгдсэн шалгалтаар өгөгдсөн үүрэг даалгаврыг бүрэн барагдуулан зөрчлийг дахин давтан гаргаагүй байна. Мөн үйл ажиллагааны орлогын төлөвлөгөөг давуулан биелүүлсэн, зардлыг хэмнэж ажилласан, өглөг авлагыг бууруулан санхүүгийн үр дүнг сайжруулах талаар тодорхой ажлуудыг зохион байгуулж ажилласан байна. Эрүүл мэндийн байгууллагуудын төсөвт зардалд томоохон жин дардаг эм, эмнэлгийн хэрэгслийг худалдан авахдаа тендрээр бэлтгэн нийлүүлэх үйл ажиллагаа үндсэндээ жигдэрсэн байна. Эдгээр ололттой сайн зүйлс эмнэлгүүдийн санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд байгаа боловч анхаарч ажиллавал зохих асуудал, зөрчил дутагдал огт үгүй болчихоогүй л байна. Тухайлбал, нийт эмнэлгүүдэд түрээсийн орлогыг дутуу төвлөрүүлсэн, бүртгэл тайланд авлагаар тусгаагүй, хандиваар ирсэн эмнэлгийн хэрэгсэл, санхүүгийн программыг данс бүртгэлд тусгаагүй, байрны засварын ажил, эмнэлгийн хэрэгслийг гэрээнд заасан үнээс илүү үнээр шилжүүлсэн, хувь хүний орлогын албан татварыг тухай бүр суутган төсвийн орлогод оруулаагүй зэрэг зөрчилтэй холбоотой акт, албан шаардлага тогтоогдсон. Шалгалтын дүнг дэд даргын Зөвлөлийн хурлаар хэлэлцэж эмнэлгийн байгууллагуудад дараахь зүйлүүдийг үйл ажиллагаандаа анхаарч ажиллахыг зөвлөлөө. Үүнд: Төрийн өмчийн эмнэлгийн байгууллагуудын ажиллагсадын цалин хөлс, нэмэгдэл урамшлын асуудлыг нэг мөр шийдвэрлэх, төлбөртэй үйлчилгээтэй холбоотой гарсан Эрүүл мэндийн сайдын тушаалаар зохицуулагдаж буй үйлчилгээний төрлийг эргэж харах талаар ЭМЯ-нд санал хүргүүлэх, Эрүүл мэндийн байгууллагуудад өгч байгаа өөрийн орлогын төлөвлөгөөний үндэслэлийг сайжруулах, төсвийг хянахдаа эмнэлгүүдээс тавьж буй бодит зардлын норм нормативт үндэслэн жил жилийн төсөвт суулгах замаар шийдвэрлэх талаар Сангийн яаманд асуудал тавихаар шийдвэрлэлээ. МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН САНХҮҮГИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ХЭЛТЭС |
Хамгийн их уншигдсан
- Миний гарын үсэг бяцхан охины амийг аварсан гэж сонсоод маш их баярласан...
- Худалдааны газар, түүний үйлчилгээ “Ерөнхий шаардлага” стандартыг сурталчилан таниулах үзүүлэх сургалт болж өндөрлөлөө.
- Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр үйлчилгээний хяналтын чиглэлээр 2009 онд хийгдсэн ажил, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ
- Бүсгүйчүүддээ хүндэтгэл үзүүллээ.
- БогдХан уулын Дархан цаазат газарт хийсэн шалгалтын дүнгийн тухай








