Видео мэдээ
Зулзаган хус-Шалгалт
Мод тарив.
Эмийн чанар, аюулгүй байдал
Санал асуулга
Санал асуулга
| “Даланзадгадын дулааны цахилгаан станц” -д хийсэн шалгалтын танилцуулга |
|
|
|
| 2010 оны 3-р сарын 04, Пүрэв гариг, 21:36 |
|
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд даргын баталсан 2010 оны 02 сарын 24-ны өдрийн 02/14 тоот удирдамжийн дагуу Өмнөговь аймгийн Даланзадгад Дулааны цахилгаан станцын цахилгаан, дулааны техник тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагаа, тус станцын 6.3 кВ-ын хуваарилах байгууламжид гарсан гэмтэл саатлын шалтгаан, ашиглалтын өнөөгийн байдлыг МХЕГ-ын эрчим хүчний хяналтын улсын байцаагч Б.Батзориг, эрчим хүчний хяналтын улсын байцаагч Б.Мөнхсайхан, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч Д.Эрдэнэтөгс нар тус станцын ТУЗ-ын дарга Эрчим хүчний газрын дарга Ц.Баярбаатар, ЭХГ-ийн дулаан албаны дарга Т.Батдондог, ДзДЦС-ын гүйцэтгэх захирал Д.Тулга, ерөнхий инженер Д.Өсөхбаяр болон холбогдох инженер техникийн ажилтнуудыг байлцуулан ажлын 3 хоногт багтаан үзлэг шалгалт хийлээ.
Нэг. Ерөнхий мэдээлэл: Даланзадгад Дулааны цахилгаан станцын тухай: ДзДЦСтанцын хүчин чадал нь UG – 27-3.63М маркийн 27 тн уур үйлдвэрлэх хүчин чадалтай 2 зуух, DNG -65-55 маркийн 3.0 мВт хүчин чадалтай 2 турбинтай. А-516-70 маркийн 7 Гкал дулаан түгээх бойлер, дулааны шугам сүлжээтэй. 6.3/10 кв-ын өсгөх 2500 кВа хүчин чадал бүхий 2 трансформатор гэсэн үндсэн тоноглолтойгоор цахилгаан дулааны эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, борлуулах үйл ажиллагаа явуулдаг. Одоогийн байдлаар Даланзадгад сум /хот/ болон Ханхонгор, Булган-Жуулчин говь, Хүрмэн, Баяндалай, Номгон зэрэг сумдын хэрэглэгчдийг цахилгааны эрчим хүчээр ханган ажилладаг. Анх 2000 оны 10-р сарын 26-нд Эрчим хүчний үйлдвэр нь ‘’ Даланзадгадын Дулааны Цахилгаан Станц’’ ТӨХК болж өргөжсөн бөгөөд тэр үеээс хойш станцын үйл ажиллагаа байнга доголдож байжээ. 2008 оноос ТЭЦ-4 ТӨХК-иас менежментийн баг ирж станцыг үйл ажиллагааг одоог хүртэл удирдан зохион байгуулан ажиллаж байна. Даланзадгад Дулааны цахилгаан станцад гарсан гэмтэд саатлын тухай, сэргээн босголтын талаар хийж буй ажлууд: Станцад аваари гарахаас өмнө тус станцын ажиллагаанд 2 зуух 2 турбин, туслах тоноглолын хамт 3.0 МВт ачаалалтай, дулааны сүлжээ 72/45 хэмтэй, 154 тн/ц устай хэвийн ажиллаж байсан байна. Тус станц нь Даланзадгад сумаас гадна Ханхонгор, Булган-Жуулчин говь, Хүрмэн, Баяндалай, Номгон зэрэг сумдын хэргэлэгчдийг цахилгааны эрчим хүчээр ханган ажиллаж байсан ба 14 цаг 19 минутад Хувиарлах байгууламжид дуу гарч Турбин №2 дифференциал хамгаалалт ажиллан 2 дугаар генераторын 6.3 кВ-ын шин дээр суурилагдсан 0.5мFх3 –ын конденсаторын изоляторын изоляци муудаж халалт үүссэн буудаж гал гарсны улмаас Даланзадгадын ДЦС 2010 оны 02 дугаар сарын 22 - ны өдөр бүрэн зогссон байна. Аваарын улмаас ТГ №2-ын хэмжүүрийн трансформатор, ТГ №1-ийн вакуум таслуур, 6 кВ-ын хуваарилах байгууламжийн хоёрдогч хэлхээ, удирдлагын шит, дотоод хэрэгцээний трансформатор №1-ийн вакуум таслуур мөн 6 кВ-ын шинийн хөндийрүүлэгүүд, вакуум таслууруудын хөшигнүүд, удирдлагын реле, тоолуур, хэмжүүрүүд, нийт 6 сборк шатсан байв. Эрдэс баялаг эрчим хүчний сайдын 2010 оны 02 сарын 22-ны ... тоот тушаалаар Эрчим хүчний газрын дарга Ц.Баярбаатараар ахлуулсан ажлын хэсэг шуурхай зохион байгуулагдан станцыг аваарын байдлаас гаргах, сэргээн босголтын ажлын төлөвлөгөө график гарган ажилласан байна. 0.00 цаг 03 минутад станцын дотоод хэрэгцээг өгч САТ-аас тэжээж сүлжээг хүйтнээр эргүүлэн зуух №1-ийг явуулахаар бэлтгэл хийсэн боловч ачаалал хүрээгүй тул 2 цаг 25 минутад ПАЭС /аваарийн дизель/-ийг явуулан эмнэлэг, холбоо, барилга, нисэх чиглэлийн хэрэглэгчдийг залгасан ба 6 цаг 25 минутад Зуух №1-ийн ажилд залган явуулж 11 цагийн байдлаар сүлжээний усыг 93/72 хэм хүртэл халааж ажилласан байна. Одоо зуух №2, ТГ-2 турбингенератор ажиллагаанд, зуух №1 бэлтгэлд байна. ТГ-1-ын 6.3 кВ-ын хуваарилах байгууламжийн ячейкийн гүйдлийн трасформатортой зэрэгцээ ажилладаг конденсатор гэмтэлтэй, нөөц байхгүй учраас ТГ-1 турбингенераторыг ажиллуулах боломжгүй байна. Станцыг аваарийн байдлаас бүрэн гарган, хэвийн ажиллагаанд оруулахын тулд генератор №1, дотоод хэрэгцээний трансформатор №1-ыг ажиллагаанд оруулах шаардлагатай. Дээрх тоноглолуудад гүйдлийн трансформатор 7ш, вакуум таслуур 2ш, хамгаалалтын гүйдлийн трансформатортой зэрэгцээ ажиллах конденсатор, 7 ш хэмжүүр зэрэг тоног төхөөрөмжүүд шаардлагатай байна. Станцад аваари саатал гарах үед үндсэн тоноглолуудыг эвдрэл гэмтэлгүйгээр зогсоосон бөгөөд нөөц ПАЭС цахилгаан моторыг ажиллуулснаар зуух №2, сүлжээний насос №1-ийг ажиллагаанд залгаж хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр тасралтгүй ханган ажилласан байна. Хоёр. Ололттой талууд: 1. Аваари саатал гарах үед шуурхай ажиллагааны ээлжийн ажилтнууд мэдэж үндсэн тоноглолуудыг гэмтээлгүй зогсоох ажлыг хийсэн, аваарийн талаар шуурхай мэдээлсэн. 2. Завсарын мастер хүчдэл тасарч гал гарч байгааг мэдээд галын голомтыг хурдан илэрүүлсэн. 3. Станцын шуурхай ажиллагааны хүмүүс ажлын байранд галын хорыг дүрмийн дагуу байвал зохих газарт зөв байрлуулсан. 4. Богино хугацаанд галыг түргэн шуурхай унтрааж үүсч болзошгүй хохирлыг арилгаж чадсан. 5. Гал дамжиж болох кабелиуд, зэргэлдээ байрлах ячейк, тоноглолуудыг галд өртөх нөхцөлөөс хамгаалж чадсан. 6. Орон нутгийн Онцгой байдлын хэлтсийн галын баг богино хугацаанд ирж галын голомтыг устгасан. 7. Шуурхай ажлын хэсэг ажлаа шуурхай зохион байгуулж график төлөвлөгөө гарган ажиллаж станцыг аваарийн байдлаас гаргасан. Гурав. Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдал: Тус станц ашиглалтад орсон цагаас одоог хүртэл цахилгаан тооглолуудад туршилт тохируулгын ажил, үйлчилгээ, их засвар хийгдэж байгаагүй нь /10 жил шахам туршилтанд оруулаагүй/ Мэргэжлийн инженер техникийн ажилтан дутагдалтай, өндөр хүчдэлийн туршилт тохируулга хийх лаборатори байхгүй байгаа нь “Эрчим хүчний тоног төхөөрөмж, байгууламжийн техник ашиглалтын дүрэм”-ийн 1.3.1- 1.3.7, 1.6.1, 1.6.2 -ийн дахь заалтуудыг тус тус зөрчсөн байна. Дөрөв. Дүгнэлт: 1. “ДзДЦС” ТӨХК-ийн 6.3 кВ-ын хувиарлах байгууламжид гарсан аваарь саатал нь дотоод хэрэгцээний ячейк №1, 6.3 кВ-ын шин дээрх үл хөдлөх хутган шилжүүлгийн изоляторын изоляци муудаж фаз хооронд богино залгаа болж гал гарсан нь техникийн шалтгааны улмаас болсон гэж дүгнэж байна. 2. Станцад бэлтгэл, нөөц тоног төхөөрөмж байхгүйгээс бүрэн буюу хэсэгчилсэн зогсолтын үеэр өндөр хүчдэлийн тусгаарлах тоноглолуудыг шалгаж турших техникийн боломжгүй байсан байна. 3. Байнгын хүчдэл дор ажиллаж байгаа цахилгаан тоног төхөөрөмжүүдэд ашиглалтад орсоноос хойш одоог хүртэл их засвар, шинэчлэлтийн ажил хийгдээгүйн улмаас станцад аваари саатал гарах, техник тоног төхөөрөмж доголдох нөхцөлийг бүрдүүлсэн байна. Тав. Цаашид авах арга хэмжээний санал: 1. Гүйдлийн трансформатортой зэрэгцээ ажилладаг конденсаторыг авч суурилуулах, аваарийн нөөц бүрдүүлэх ажлыг шуурхай зохин байгуулах. 2. Вакуум таслуурыг шинэчлэн сольж угсрах. 3. Дотоод хэрэгцээний трансформаторын вакуум таслуурын тулгуур тусгаарлагчийг сэргээх эсвэл орлуулан хийж бэлэн болгох. 4. Станцын үндсэн тоноглолуудыг бүрэн засварлаж хэвийн ажиллагаанд оруулах хүртэлх хугацаанд инженер техникийн ажилтнуудыг аюулгүй ажиллагааны болон техник ашиглалтын холбогдох дүрэм, зааврыг мөрдүүлэн ажиллуулах. 5. Релей хамгаалалтын орон тооны инженертэй болох асуудлыг шийдвэрлэх. 6. Станцын нөхцөл байдал, тоног төхөөрөмжийн тусгай зориулалтыг судлан шаардлагатай үед сольж шинэчлэж байхаар онцгой чухал тоноглолуудыг аваарийн нөөц бүрдүүлэх хэлбэрээр авч байршуулах. 7. Станцын дулаан, цахилгааны үндсэн ба туслах тоноглолын их засвар, шинэчлэлтийн ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж цаашид станцын хэвийн найдвартай ажиллагааг хангуулах шаардлагатай байна. МХЕГ-ЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЯНАЛТЫН УЛСЫН БАЙЦААГЧ Б.БАТЗОРИГ |
Хамгийн их уншигдсан
- Миний гарын үсэг бяцхан охины амийг аварсан гэж сонсоод маш их баярласан...
- Худалдааны газар, түүний үйлчилгээ “Ерөнхий шаардлага” стандартыг сурталчилан таниулах үзүүлэх сургалт болж өндөрлөлөө.
- Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр үйлчилгээний хяналтын чиглэлээр 2009 онд хийгдсэн ажил, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ
- Бүсгүйчүүддээ хүндэтгэл үзүүллээ.
- БогдХан уулын Дархан цаазат газарт хийсэн шалгалтын дүнгийн тухай








