• 01_health
  • 02_labor
  • 03_infrastructure
  • 04_environment
  • 05_agriculture
  • 06_border

Видео мэдээ

Зулзаган хус-Шалгалт

Мод тарив.

Эмийн чанар, аюулгүй байдал

Санал асуулга

Мэргэжлийн хяналтын газрын үйлчилгээ
 

Санал асуулга

Мэргэжлийн хяналтын газрын үйл ажиллагаа
 
Оюу толгой компаний хамгаалалтын албаны ажилчдын дунд хоолны хордлогын талаарх мэдээлэл PDF Хэвлэх И-мэйл
2010 оны 3-р сарын 02, Мягмар гариг, 21:30

Өмнөговь аймгийн Оюу толгой компаний хамгаалалтын албаны ажилчдын дунд 2 дугаар сарын 28 ны өдөр хоолны хордлогот халдвар гарсантай холбогдуулан тус аймаг дахь Мэргэжлийн хяналтын газрын холбогдох улсын байцаагчид газар дээр нь хяналт шалгалтыг хийж байна.

Тус компаний хамгаалалтын албаны 26 ажилчин болон бусад 4, нийт 30 хүнд хөнгөн, дунд хэлбэрийн явцтай хордлогын шинж тэмдэг илэрч эмнэлэгийн тусламж үзүүлж, хяналт шалгалт хийгдэж байна.

Одоогийн байдлаар ямар хоол хүнснээс хордсон болохыг тогтоох хяналт шалгалт хийгдэж байна. Тус компаний хоолны газрыг СИ-АЙ-ЭС гэдэг компани түрээсээр ажиллуулдаг.

Тогооч нар нь ээлжээр очиж ажилладаг бөгөөд шалгалтын явцад ажилласан тогооч ажилчдын ээлж солигдсон, хоолны дээж устгагдсанаас лабораторийн шинжилгээнд дээж авах боломжгүй байгаа талаар мэдээллээ.