• 01_health
  • 02_labor
  • 03_infrastructure
  • 04_environment
  • 05_agriculture
  • 06_border

Видео мэдээ

Зулзаган хус-Шалгалт

Мод тарив.

Эмийн чанар, аюулгүй байдал

Санал асуулга

Мэргэжлийн хяналтын газрын үйлчилгээ
 

Санал асуулга

Мэргэжлийн хяналтын газрын үйл ажиллагаа
 
Баян –Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээлж байна PDF Хэвлэх И-мэйл
2010 оны 2-р сарын 26, Баасан гариг, 21:26

Баян-Өлгий аймгийн МХГ-аас 1-р сарын 25-аас 2-р сарын 22-ны хүртэл зохион байгуулсан “Хилийн мэргэжлийн хяналт, үйлчилгээг хөнгөвчлөх аян”-ы хүрээнд Хилийн мэргэжлийн хяналтын хэлтсээс сарын ажлын төлөвлөгөө гаргаж хилийн боомтуудад мөрдлөгө болгон ажилласан. Бизнес эрхлэгчдэд нээлттэй хаалганы өдөрлөгийг аймгийн Гаалийн газрын удирдлагуудыг байлцуулан зохион байгуулж, хилийн мэргэжлийн хяналтын явцад учирч буй саад бэрхшээл, цаашид хийгдэх ажлуудын талаар санал солилцлоо. Өдөрлөгт импорт, экспортоор бодис бараа бүтээгдэхүүн гаргаж оруулдаг 32 аж ахуйн нэгжийн захирал менежерүүд оролцлоо.

Стандарт чанарын хяналт, химийн хорт болон аюултай бодисыг экспортлох импортлох, ашиглах, хүнсний нэмэлт, импорт, экспортын гэрчилгээний бүрдүүлэлт, улсын хилээр ан, амьтан нэтрүүлэхэд бүрдүүлэх баримт зэрэг санамж, зөвлөмж гаргаж тараасан.

Хилээр орсон, гарсан хүнсний бүтээгдэхүүн болон малын гаралтай бүтээгдэхүүнүүдэд хяналт шалгалт хийж, аяны хүрээнд импортоор орсон бараа бүтээгдэхүүн, бичиг баримтын зөрчил, импортоор оруулж ирсэн бүтээгдэхүүнүүдийг лабораторийн шинжилгээнд хамруулаагүй зэрэг зөрчлүүдийг илрүүлэн 3 албан шаардлага, 15 дүгнэлт, 2 албан тушаалтаныг 60000 төгрөгийн захиргааны арга хэмжээ авч барагдуулсан. 25 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг 4-5 үзүүлэлтээр химийн лабораторд шинжилж дүгнэлт гаргасан. Шинжилгээний дүнгээр тус бүтээгдэхүүнүүд нь эрүүл ахуйн стандартын шаардлагыг хангаж байв.

Цагааннуур боомт болон Өлгий боомтод санал хүсэлтийн хайрцагийг ажилуулан 18 аж ахуйн нэгж, 24 иргэнээс ирсэн санал хүсэлтэнд цаг тухайд нь хариу өгч дүн шинжилгээ хийж дүгнэлт хийж ажилласан. Аяны хугацаанд аймгийн радиогоор 2 удаа, төвийн телевизээр нэг удаа, аймгийн телевизээр нэг удаа хэлтсийн үйл ажиллагаа, аяны хугацаанд хийгдэж байгаа ажлуудын талаар сурталчилсан.

Сарын аяны хугацаанд импортоор гурил 1641,7 тн, хүнсний бүтээгдэхүүн 166,5 тн, бензин .дизель түлш 69,9 тн, малын тэжээл 500 тн, улаан буудай 60 тн тус тус оруулж ирсэн ба экспортоор үхрийн мах 20 тн, хонины угаасан ноос 19 тн, чулуун нүүрс 60 тн гарч хяналтанд хамрагдсан.

Хилээр орсон зорчигч нийт 1211 үүнээс гадаадын иргэн 732, хилээр гарсан нийт зорчигч 1153 үүнээс гадаадын иргэн 694 бөгөөд дээрх иргэдээс эрүүл мэндийн асуумж авсан ба хөл хориот өвчний сэжигтэй тохиолдол илрээгүй.

Түүнчлэн улсын хилээр 167 суудлын, 139 ачааны тээврийн хэрэгсэл орсон ба эдгээрт ариутгал халдваргүйжүүлэлт хийгдэж 315000 төгрөгийг байгууллагын дансанд оруулсан. Мөн хилээр 188 суудлын, 151 ачааны тээврийн хэрэгсэл гарсан.

“Хилийн мэргэжлийн хяналт, үйлчилгээг хөнгөвчлөх аян”-ыг зохион байгуулснаар ард иргэд, бизнес эрхлэгчид хилийн мэргэжлийн хяналтын хэлтсийн үйл ажиллагаа болон (бүрдүүлэх баримт бичгийн) үзүүлэх үйлчилгээний талаар ойлголттой болж тодорхой үр дүнд хүрч, хилийн хяналтын үйлчилгээг шуурхай явуулахад чухал ач холбогдол өгсөн болно.

Мөн аяны хугацаанд ирсэн 21 санал хүсэлтийг газар дээр нь шийдвэрлэсэн ба зарим саналыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж ажиллаа. Үүнээс жишээлбэл: “хил дээр авах хураамжуудыг сарын эсцээр байгууллагын нэхэмжлэлийн дагуу дансаар тооцоо хийх, нефьтийн бүтээгдэхүүнийг тусгай зөвшөөрөл болон байцаагчийн дүгнэлтийг үндэслэн оруулж ирэх, гүнээс олгох импортын мэдэгдлийг авахад 20 хоногийн өмнө МХГ-т хүсэлт гаргах зэрэг асуудлуудыг шийдвэрлэв.