• 01_health
  • 02_labor
  • 03_infrastructure
  • 04_environment
  • 05_agriculture
  • 06_border

Видео мэдээ

Зулзаган хус-Шалгалт

Мод тарив.

Эмийн чанар, аюулгүй байдал

Санал асуулга

Мэргэжлийн хяналтын газрын үйлчилгээ
 

Санал асуулга

Мэргэжлийн хяналтын газрын үйл ажиллагаа
 
Гадаад хамтын ажиллагаа PDF Хэвлэх И-мэйл
2009 оны 8-р сарын 03, Даваа гариг, 17:44
Санамж бигүүд
Хэрэгжиж буй төслүүд

Мэргэжлийн хяналтын байгууллагын гадаад харилцааг шиэн шатанд гаргаж, гадаад орнуудын Засгийн газрын буцалтгүй тусламж, олон улсын байгууллагын хөгжлийн хөтөлбөр, төслүүдэд өргөнөөр хамруулах зорилтыг 2009 онд дэвшүүлэн ажиллаж байна.

2009 оны эхний хагас жилийн байдлаар МХЕГ-ын хэмжээнд 40 байцаагч, мэргэжилтэн гадаадын 10 улс оронд зохиогдсон сургалт, семинар, хурал, зөвлөгөөн, уулзалтад хамрагдсанаас 36 нь санаачлагч талын зардлаар хамрагдаж, АНУ, БНСУ, БНСВУ, БНЛУ, БНХАУ зэрэг орнуудад зорчсон байна.

МХЕГ өнөөгийн байдлаар 2 хөрш орон болох ОХУ ( ОХУ-ын Мал эмнэлгийн департамент, ОХУ-ын Буриадын Эрүүл ахуй халдвар судлалын төв) ;

БНХАУ( БНХАУ-ын Засгийн газрын Техникийн хамтын ажиллагааны хөтөлбөр;

БНХАУ-ын Чанарын Хяналт Шалгалт Хорио Цээрийн Ерөнхий газар);

АНУ-ын Хүнс эмийн газар (FDA), ХБНГУ-ын “IQ Wireless” корпораци;

БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны газар;

БНУУ-ын Худалдаа тусгай зөвшөөрлийн алба;

БНСВУ-ын Эрдэс баялгийн алба зэрэг болно. Дээрхи орнуудын ижил төстэй чиг үүрэг бүхий байгууллагууд:

НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөр (UNDP);

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (WHO);

Дэлхийн банк (WB);

Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA);

АНУ-ын Олон улсын хөгжлийн хөтөлбөр (USAID);

Германы Техникийн хамтын ажиллагааны нийгэмлэг (GTZ) зэрэг олон улсын байгууллагуудтай гэрээ хэлэлцээр, харилцан ойлголцлын санамж бичиг, төсөл хөтөлбөрийн хэмжээнд нягт хамтран ажиллаж байна.

Гадаад орны ижил төстэй чиг үүрэг бүхий байгууллагуудтай байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгүүд:

  • Монгол Улсын Засгийн газар болон Олон улсын санхүүгийн корпораци хоорондын “Монгол Улсын бизнесийн хяналтын шинэчлэл төсөл”ийг хамтран хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичиг /2009-05-28/
  • УМХГ болон БНХАУ-ын Чанарын хяналт, шалгалт, хорио цээрийн ерөнхий газар хоорондын чанарын хяналт, хорио цээрийн асуудлаар хамтран ажиллах санамж бичиг /2005.05.24/
  • УМХГ болон ХБНГУ-ын “IQWireless” корпорацийн хоорондын байгаль орчин, цацрагийн хяналт, хүнс болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хяналт, эм био бэлдмэлийн хяналтын чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг/2008.04.09/
  • УМХГ болон БНУУ-ын Худалдаа тусгай зөвшөөрлийн алба, Хүнсний аюулгүй байдлын алба, Хүнс, тэжээлийн аюулгүй байдлын алба, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах алба хоорондын хүнс, хүнсний бус бүтээгдэхүүн болон үйлчилгээ, аюулгүй байдал, худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний болон хэмжилзүйн хяналт, үндэсний итгэмжлэгдсэн лабораторудын хамтын ажиллагаа, Нэгдсэн төв лабораторийн чадавхийг бэхжүүлэх асуудлаар хамтран ажиллах санамж бичиг/2008.10.07/
  • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон АНУ-ын олон улсын хөгжлийн агентлагаас санхүүжүүлж байгаа “Эдийн засгийн бодлогын шинэтгэл төсөл” хоорондын МХЕГ-аас олон нийтэд мэдээллийг нээлттэй , шуурхай хүргэх боломжийг сайжруулах , төвийн дотоод сүлжээний найдвартай ажиллагаа, нэгдмэл байдлыг хангах үүднээс мэдээллийн системийг сайжруулж, сүлжээний аюулгүй байдлыг дээшлүүлэх талаар хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг 2009-02-20/
  • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон БНСУ-ын ЦШААИнститут хооронд цахилгаан шатны техник технологийн туршлага солилцох, хоёр орны техникийн стандарт, аюулгүй ажиллагааны нөхцөл байдлыг сайжруулах талаар хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг /2009-02-17/
  • УМХГ-ын Замын-Үүд боомтын Хилийн мэргэжлийн хяналтын алба болон БНХАУ-ын Эрээн хотын хилээр орох гарахыг хянан байцаах, хижиг байцаах товчооны хоорондын хяналт, шалгалт, хорио цээрийн асуудлаар хамтаран ажиллах санамж бичиг /2008.11.20/

МХЕГ-т хэрэгжиж буй гадаадын хөрөнгө оруулалттай төслүүд:

  • БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй ”Нэгдсэн төв лабораторийн барилга барих чадавхи йг сайжруулах” төсөл
  • ХБНГУ-ын ЗГ-ын санхүүжилттэй ”Уул уурхайн салбар дахь байгаль орчны хамгаалал төсөл ”
  • ХБНГУ-ын техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн санхүүжилттэй ”Байгаль орчны хяналтын менежментийн чадавхийг бэхжүүлэх” төсөл
  • АНУ-ын Цөмийн Энергийн Агентлагийн санхүүжилт т э й “Монгол улсад цөмийн зэвсэг, цөмийн материалын экспорт, импортын хяналтыг хэрэгжүүлэх техникийн чадавхийг сайжруулах нь” төсөл
  • Олон улсын санхүүгийн корпорацаас хэрэгжүүлж буй “Бизнесийн хяналтын шинэчлэл” төсөл