• 01_health
  • 02_labor
  • 03_infrastructure
  • 04_environment
  • 05_agriculture
  • 06_border

Видео мэдээ

Зулзаган хус-Шалгалт

Мод тарив.

Эмийн чанар, аюулгүй байдал

Санал асуулга

Мэргэжлийн хяналтын газрын үйлчилгээ
 

Санал асуулга

Мэргэжлийн хяналтын газрын үйл ажиллагаа
 
Хүний нөөцийн мэдээлэл PDF Хэвлэх И-мэйл
2009 оны 8-р сарын 03, Даваа гариг, 17:38

Мэргэжлийн хяналтын ерөнхий  газар болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар,дүүргүүдийн мэргэжлийн хяналтын хэлтэс,  21 аймаг, Буянт-Ухаа, Замын-Үүд, Сүхбаатар зэрэг 23 боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба, хэлтэст 1700 гаруй улсын байцаагч, ажилтан 34 үндсэн чиглэлээр Монгол улсын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.

УИХ-аас 2007 онд шинэчлэн баталсан "Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай" хуульд сумдын мал эмнэлгийн болон мал аж ахуйн үржлийн хяналтын 600 гаруй улсын байцаагчдыг УМХГ-ын харъяанд ажиллуулахаар заасан нь мэргэжлийн хяналтыг орон нутгийн засаг захиргааны нэгжийн түвшинд бие дааж, хараат бусаар хэрэгжүүлэх бодит бололцоог бүрдүүлээд байна.

Түүнчлэн иргэний нисэх, төмөр зам, тусгай хамгаалалттай газар нутаг, нийтийн тээвэр зэрэг салбаруудад 366 гаруй гэрээт байцаагчдыг ажиллуулснаар төрийн үйлчилгээний чанар, бүтээмжийг сайжруулах, шалгалтын ажлын үр дүнг дээшлүүлэхэд ач холбогдлоо өгч байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын тушаалаар  ажлын хэсэг байгуулж, МХЕГ-ын 2010-2015 онд хэрэгжүүлэх "Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр" "Сургалтын хөтөлбөр", "Ажиллах нөхцөл, нийгмийн баталгааны" хөтөлбөрүүдийг  боловсруулав.